Bers Institute

Bers Institute

Share

BERS Institute is a higher education organization that provides a Master's Degree in Public Policy,

Photos from Bers Institute's post 03/08/2021

Apple дампуурч байсан. Microsoft -ийн эсрэг шүүхийн маргаанд маш олон удаа ялагдсан 1997 онд дампуурлаа зарлах дээрээ тулж, Стив Жобсыг буцааж авж байсан. Одоо алимханы үнэлгээ 2.1 их наяд ам долларт хүрч, Дэлхийн топ 10 компаний нэг болсон.

Netflix хүнд нөхцөлд орж, хувьцаа нь $7 хүртэл унаж байсан цаг үе бий. Өнөөдөр энэ хувьцаа $515 байна. Дискэн дээр кино бичиж, дэлхий даяаар тээвэрлэдэг байсан үндсэн загвараас эрсдэлтэй, хүнд үед зоригтойгоор цахим платформ руу шилжиж, зөвхөн контент түгээгчээс контент үйлдвэрлэгч рүү хөрвөж чадсан нь хүнд нөхцлөөс гарах амжилттай шийдэл болж чадсан.

Nissan -ы зуу гаруй ажилчид, борлуулагчид нь өөрсдөө "манай уйтгартай машинуудыг хэн авах вэ дээ, манайх удахгүй хаагдана." гэж ярьж байсан 1999 оны доройтолын үед Renault Ниссаны хувьцааг худалдан авч, шинэ захирал илгээн, хөл дээр нь босгож байжээ. Ниссаныг аврана гэдэг Биелэгдэшгүй даалгавар гэж олон улсын шинжээчид тодорхойлж байв. Япон шиг өөрчлөлтөд дургүй, гадныханд сүжиггүй ард түмний дунд хамгийн олон өөрчлөлтийг бий болгож, тэнгэрт тулсан өрнөөс нь гаргаж, зах зээлдээ тэргүүлэгч болгосон энэ туршлага бол гайхамшиг. Гайхамшиг учраас энэ туршлагыг Дэлхийн том сургуулиуд болох Оксфорд, Харвардад бизнесийн стратегийн шилдэг жишээ болгон судалж, хичээлээр заадаг.

Энэ түүхийн баатар, авто салбарын Стив Жобс нь "Le Cost killer" хочит Карл Гон юм. Тэрээр Ниссаныг дампуурлаас аварч, мандан бадруулж, Fortune Global 500 -д багтдаг Nissan Renault хоёрыг зэрэг удирддаг Дэлхий дээрх анхны хүн болж байсан. Карл Гоны эрсдэлийг тооцоолох, зардалыг танах, зах зээлээ мэдрэх, зоригтой шинэчлэлт хийх ур чадварууд автомашины зах зээлийн өнөөгийн хөгжилд хамгийн ихээр нөлөөлсөн.

Хэцүү цаг үед хэнд ч бууж өгмөөр, хаяаад шинээр эхэлмээр сэтгэгдэл төрдөг. Гэхдээ аливаа амжилтын нууц эхлэл, төгсгөлдөө бус үйл явцдаа байдаг тул Карл Гоны зөвлөгөөг дэлгэрүүлж уншаад бизнесээ сэргээгээрэй.

https://www0.gsb.columbia.edu/mygsb/faculty/research/pubfiles/188/Nissan.pdf

11/07/2021
16/06/2021

“Бэрс” дээд сургуулийн үйл ажиллагааг зогссон, хаагдсан мэтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээг дамжуулсанд харамсаж байна. Бодит үнэнтэй үл нийцэх мэдээлэл гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагатай холбогдож алдаагаа залруулахыг хүссэн. Санамсаргүй гаргасан бол залруулна гэж найдаж байна. Залруулахгүй бол тус сургуулийн Ерөнхийлөгч ноён Антони Абад олон улсын хуулийн фирмд гомдол гаргаж, нэр хүндээ сэргээлгэх болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

http://www.isee.mn/n/22780

15/06/2021

3. Орлого нэмэгдүүлэх боломжтой.

Профессор Хекман болон дэлхийн шилдэг судлаачдын нийтэлсэн саяхны нэгэн судалгаагаар Ямайкад балчир хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрт хамрагдсан нэн эмзэг бүлгийн хүүхдүүд насанд хүрсэн хойноо орлогоо 25% -иар өсгөсөн буюу давуу талтай үе тэнгийнхэнтэйгээ адил орлоготой болж чадсаныг тогтоожээ.

11/06/2021

2. Эрүүл мэндийн үр дүнг сайжруулж чадна.

Профессор Хекман болон түүний хамтрагчдын судалгаагаар эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан эрт боловсрол эзэмших, хоол тэжээл болон эрүүл мэндийн асуудлыг хамарсан бага насны хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөр нь эрүүл мэндэд үзүүлэх урт хугацааны эерэг нөлөөтэй байгааг харуулжээ.

30 гаруй жилийн дараа хөтөлбөрт хамрагдсан бүлгийн хүмүүс цус харвалт, чихрийн шижин зэрэг зүрх судасны болон бодисын солилцооны ноцтой өвчнөөр өвчлөх эрсдэл мэдэгдэхүйц буурсан байв.

Үүнээс харахад нярайн үеэс эхлэн таван нас хүртэлх уялдаа холбоотой хөтөлбөр нь архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг бууруулах, хөгжингүй нийгмийг бий болгох гэх мэт асар их боломжийг харуулж байна.

04/06/2021

ХЕКМАНЫ ТЭГШИТГЭЛ:
Бага насны хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулах дөрвөн том ашиг тус

1. Амжилтын зөрүүгээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Эмзэг бүлгийн хүүхдүүд болон илүү давуу байдалтай үе тэнгийнхнийх нь хоорондын мэдлэг, чадварын зөрүү цэцэрлэгийн наснаас өмнө үүсэж амьдралын туршид үргэлжлэх хандлагатай байдаг. Үүнийг арилгахад хэцүү, өртөг өндөртэй байна.

Бага насны хүүхдүүдэд зориулсан чанартай хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар танин мэдэхүйн болон нийгмийн ур чадварыг хөгжүүлэх идэвхтэй хандлага нь хожим ялгааг нь арилгахыг хичээхээс илүү үр дүнтэй бөгөөд эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг.

03/06/2021

ХЕКМАНЫ ТЭГШИТГЭЛ
1. +ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Хүний эхэн үеийн хөгжилд амжилттай хамрагдах тэгш боломжийг хангахын тулд эмзэг бүлгийн өрхүүдэд зориулсан боловсролын болон хөгжлийн нөөцөд хөрөнгө оруулалт хийх.
2. +ХӨГЖИЛ
Нярайгаас таван нас хүртэлх хүүхдүүдийн танин мэдэхүйн болон нийгмийн ур чадварыг эрт хөгжүүлэх.
3. +ТОГТВОРТОЙ БАЙДАЛ
Насанд хүрэх хүртэл нь үр дүнтэй боловсрол эзэмшүүлж , эхэн үеийн хөгжлийг тогтвортой хадгалах.
4. =ҮР АШИГ
Хойшид Монгол улсад үр ашиг, өсөлт бий болгох илүү чадварлаг, бүтээмжтэй мөн үнэ цэнэтэй ажиллах хүчийг олж авна.

02/06/2021

ХЕКМАНЫ ТЭГШИТГЭЛ:
Бага насны хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулах, улс оронд тулгараад байгаа аливаа том асуудлуудыг шийдвэрлэх үр
дүнтэй арга замыг хайж байгаа хэн бүхэн Нобелийн шагналт Чикагогийн Их сургуулийн эдийн засгийн шинжлэх ухааны профессор Жеймс Хекманы “тэгшитгэлтэй” танилцаж хүний чадавхыг эртнээс мөн тэгш хөгжүүлэхэд хөрөнгө оруулснаар хэрхэн их ололтыг авчрах боломжтойг ойлгох хэрэгтэй.

Эдийн засгаа сайжруулах, дундаж давхаргыг бэхжүүлэх, алдагдлыг бууруулах нь улс орны удирдагчдын анхаарах асуудал юм. Эдгээр бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд Монголын хамгийн том нөөц буюу ард түмэндээ хөрөнгө оруулахаас эхэлнэ. Эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан эрт үеийн чанартай боловсрол, хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан үнэ цэнэтэй ур чадварыг хөгжүүлэх, ажиллах хүчээ бэхжүүлэх, эдийн засгаа өсгөх, нийгмийн зардлыг бууруулах боломжтой юм.

01/06/2021

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

Сургуулийн өмнөх насны хүүхдэд оруулсан боловсрол, эрүүл мэндийн хөрөнгө оруулалтаас илүү хүний хөгжлийг бий болгодог, ядуурлыг арилгах хөрөнгө оруулалт байхгүй гэдгийг баталсан судалгаагаараа Нобелийн шагнал авсан эдийн засагч Жэймс Ж.Хекманы ХЕКМАНЫ ТЭГШИТГЭЛ-ийн талаар цуврал ойлголтуудыг олон нийтдээ хүргэж байна.

Жеймс Ж.Хекман бол Чикагогийн Их сургуулийн хүндэт профессор, эдийн засгийн чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн, хүний хөгжлийн эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн юм.

Бэрс Институт Харвардын Бизнесийн Сургууль, Харвардын Боловсролын Сургуультай хамтрах гэрээнд гарын үсэг зурлаа 31/05/2021

Бэрс Институт Монголын боловсролын салбарт манлайлагчдыг бэлтгэх зорилгоор Харвардын Бизнесийн Сургууль болон Харвардын Боловсролын Сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Бэрс Институт Харвардын Бизнесийн Сургууль, Харвардын Боловсролын Сургуультай хамтрах гэрээнд гарын үсэг зурлаа Харвардын Бизнесийн Сургууль болон Харвардын Боловсролын Сургууль хамтарч хэрэгжүүлдэг “School Management and Leadership” богино хугацааны хөтөлбөрт Монгол улсын боловсролы....

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Jamiyan Gun
Ulaanbaatar
14240

Opening Hours

Monday 08:00 - 19:00
Tuesday 08:00 - 19:00
Wednesday 08:00 - 19:00
Thursday 08:00 - 19:00
Friday 08:00 - 19:00
Saturday 10:00 - 16:00