Глобо Герман хэлний сургалтын төв

Глобо Герман хэлний сургалтын төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Глобо Герман хэлний сургалтын төв, Educational consultant, Баянбүрдийн тойрог, Баянбүрд төвийн баруун талд 64-р байр/3 давхарт/15 давхар бор байр//, Ulaanbaatar.

Герман улсад суралцах хүсэлтэй хэн бүхний дагах пэйж
- Ausbildung зуучлал (нэн ялангуяа GaLaBau салбарт)
- Германд оюутны амралтаараа ажиллах хөтөлбөр
- Тогтвортой, ногоон хөгжлийн талаарх төсөл хөтөлбөрүүдийг ХБНГУ-тай хамтран хэрэгжүүлж байна.

DSD ШАЛГАЛТАД БЭЛДЭХ ГЕРМАН ХЭЛНИЙ АНГИУДАД ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
16/09/2026

DSD ШАЛГАЛТАД БЭЛДЭХ ГЕРМАН ХЭЛНИЙ АНГИУДАД ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

🇩🇪ГЕРМАНД WORK & TRAVEL ХИЙЖ БОЛДОГ БАЙСАН ЮМ УУ?Оюутны амралтаараа ажиллах хөтөлбөрийн талаар маш их асууж, лавлаж байг...
15/09/2026

🇩🇪ГЕРМАНД WORK & TRAVEL ХИЙЖ БОЛДОГ БАЙСАН ЮМ УУ?

Оюутны амралтаараа ажиллах хөтөлбөрийн талаар маш их асууж, лавлаж байгаад баяртай байна. Хариу удагүй өгнө өө, тэр болтол энд байгаа мэдээлэлтэй сайн танилцана уу.
Хүндэтгэсэн, Глобо төв 🫶

Та дараах шаардлагийг хангаж буй оюутан бол герман улсад амралтаараа 90 хүртэлх хоног ажиллах бүрэн боломжтой. Үүнд:
1. Монголын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд идэвхтэй төлөвтэй суралцаж буй бол. Ахисан түвшний оюутан байж болно. (35 нас хүрээгүй байх)
2. 2027 оны хаврын семестерт төгсөх болзол хангаагүй
3. Герман болон англи хэлний мэдлэгтэй (шалгалтын оноо заавал шаардахгүй, мэдээж байгаа бол сайн) *ресторан, амралтын газар ажиллахад герман хэлний мэдлэг заавал шаардна.
4. Зуны хугацаанд багадаа 2 сар ажиллах
5. Шинэ орчинд өөрийгөө сорих, хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй бол бүртгүүлээрэй.


Манайхаар зуучлуулан өмнө явж байсан оюутнуудын туршлагатай танилцана уу: https://www.facebook.com/share/v/198VhocAcP/?mibextid=wwXIfr
https://www.facebook.com/share/v/1A1VBShpqf/?mibextid=wwXIfr
https://www.facebook.com/share/p/1MkgWuE1SU/?mibextid=wwXIfr
https://www.facebook.com/share/p/1AN15qdbfn/?mibextid=wwXIfr
https://www.facebook.com/share/v/17JrxwMJcR/?mibextid=wwXIfr

Баярлалаа, vielen Dank!

#Германдажиллах #оюутныажил

02/09/2026

Глобо төвөөр зуучлуулсан оюутны туршлагаас..

Герман улсын цалинтай мэргэжил эзэмших АУСБИЛДҮНГ (Ausbildung) хөтөлбөрт зуучлуулсан Долгионоо эхний өдөрт нь дагалдах боломж олдсон

🧐AUSBILDUNG Л ГЭХИЙН, ЯГ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ?

Товчхондоо бол герман улс нь 2020 оноос эхлэн герман хэлний В2 түвшинтэй, ЕБС-иа төгссөн гэх 2 л шалгуур тавин
гадаадаас мэргэжлийн ажиллах хүчнээ татах бодлого баримталж байна.

Өдгөө 300 гаран мэргэжлийг өөрсдийн АУСБИЛДҮНГ сургалтын хөтөлбөрөөр бэлтгэдэг ба цалинтай суралцдаг тул өнөөх толгойн өвчин болдог санхүүгийн баталгаа гаргах, мөнгө их зарах асуудлыг шийдэж өгч байгаагаараа давуу талтай.

Мөн зөвхөн сургуульд онол үзээд төгсөх бус тухайн чиглэлээр мэргэшсэн компанид дадлагжин суралцдаг тул жинхэнэ чадварлаг боловсон хүчин болж төгсөнө.

ҮҮНЭЭС ГАДНА (болоогүй ээ дахиад зөндөө давуу талтай :P) ажлын байрны баталгаа өндөртэй тул тус улсад урт хугацаанд амьдрах, гэр бүлээ татах зэрэг таатай нөхцлийг бүрдүүлээд байгаа юм.

📍Аусбилдүнг сургалтын талаар доорх холбоосоор илүү дэлгэрэнгүй мэдэх боломжтой.
https://www.facebook.com/share/v/1YHDQvqDMp/?mibextid=wwXIfr

🌱ХБНГУ-Д НОГООН ТОХИЖУУЛАЛТ, ГАРТЕН-ЛАНДШАФТЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ БУЮУ АУСБИЛДҮНГ ХИЙМЭЭР БАЙНА УУ?

📍Тус чиглэлийг германаар "Garten- und Landschaftsbau" буюу "GaLaBau" гэж товчилдог бөгөөд В2 герман хэлний мэдлэг шаардаж байгаа юм. B2 түвшин гэж юу болох талаар эндээс уншаарай https://www.facebook.com/GloboEduMongolia/posts/125547556898987

Ногоон тохижуулалт, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжилтнүүдийг ХБНГУ-д бэлтгэх нь байгаль цаг уурын өөрчлөлт өрнөж буй энэ үед чухал гэж үзэн аусбилдүнг хөтөлбөрт Монгол залуусыг бэлтгэх нь хоёр байгуулллагын хамтын ажиллагааны жанжин шугам болоод байна.

Гартен-ландшафт чиглэлээр Аусбилдүнг хийх хүсэлтэй байгаа бол холбогдоорой, германы шилдэг байгууллагуудтай хамарч ажилласаар байна Глобо төв нь!
#Германдсурах #аусбилдүнг

ГЛОБО & START DEUTSCH хүчээ нэгтгэж байна! 🎓Ausbildung📚Сургалт👩‍🎓Зуны оюутны ажилБидний хамтын ажиллагаа өргөжиж байна. ...
04/08/2026

ГЛОБО & START DEUTSCH хүчээ нэгтгэж байна!

🎓Ausbildung
📚Сургалт
👩‍🎓Зуны оюутны ажил

Бидний хамтын ажиллагаа өргөжиж байна. Сургалт, судалгааны өргөн хүрээтэй ажлуудын маань гол зорилгуудын нэг оюутан залуусыг ХБНГУ-д сурах, ажиллах, зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь бэлтгэх, сургах, туслах тал дээр Start Deutsch сургалтын төвийн хөдөлмөрч, бүтээлч олонтой хамтарч ажиллах болсондоо таатай байна. Итгэлийг зүтгэлээр хариулан бид хичээх болно.🤗💪

07/07/2026

Энэ сайхан ерөөлтэй өдөр та бүхэндээ 2026-2027 оны хичээлийн жилд Герман улсад сурч, ажиллах болож олгох хэлний бэлтгэлийн бүртгэл эхэлсэнийг дуулгахад таатай байгаа бөгөөд эхний хүүхдүүдээ бүртгэн авлаа. Герман хэлний анхан шатнаас дээд шат болох В2 түвшнийг дуустал үзэх нэг жилийн эрчимжүүлсэн хэлний бэлтгэл ангид герман хэлний зөах арга зүйн доктор, магистр зэрэгтэй багш нам болоод герман мэргэжилтэн багш хичээлийн 5 өдрөөр орно. Энэ хичээлийн жилд мөн урьдын адил анги дүүргэлт 8-10 оюутан байх тул та бүхэн маань манай төвтэй яаралтай холбогдоорой. Өмнө бүртгүүлэхээр холбогдсон хүмүүс маань мөн холбоо бариарай. 95115139

“Би маргааш В1 герман хэлний шалгалттай. Сургалтандаа огт суугаагүй. Маш яаралтай шалгалтанд намайг бэлдээдэх”ChatGPT: А...
13/05/2026

“Би маргааш В1 герман хэлний шалгалттай. Сургалтандаа огт суугаагүй. Маш яаралтай шалгалтанд намайг бэлдээдэх”

ChatGPT: Амжилт хүсье, баяртай 👍

гэнэ шүү хаха! Хичээл номоо зогсолтгүй л сурах хэрэгтэй 🥹

😂😂

“Олимпиадын үеэр С.АНУДАРЬ захиралтай герман хэлний сургалт, судалгааны "ГЛОБО" төвөөс Герман хэлний А1, А2, В1, В2 түвш...
02/05/2026

“Олимпиадын үеэр С.АНУДАРЬ захиралтай герман хэлний сургалт, судалгааны "ГЛОБО" төвөөс Герман хэлний А1, А2, В1, В2 түвшний сургалтын 100% үнэгүй сурч эзэмших 10 сая төгрөгийн эрхийн БАТЛАМЖ, мөн ХБНГУ-д сурч амьдрах виз зуучлалын 100% төлбөргүй үйлчилгээ үзүүлэх 10 сая төгрөгийн эрхийн БАТЛАМЖ тус тус гардууллаа.” - УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТЭС СУМЫН ЕБС-ИЙН ЗАХИРГАА

Олимпиад маань гайхалтай сайхан болоод өнгөрлөө, Глобо төвөөс олимпиадад оролцсон сурагчиддаа ингэж сюприз барилаа!

Бид Завхан аймгийн дундын бүсийн 4 сургууль, хойд бүсийн 4 сургууль, Увс аймгийн Зүүнхангай сумын ерөнхий боловсролын сургууль зэрэг нийт 9 сумын сургуулийн 200 гаруй багш, сурагчид мэдлэг оюунаа сорьсон Монгол хэл, Англи хэл, математикийн олимпиадыг дэмжин ажилласан билээ.

Үүний хүрээнд хүүхэд залуучууддаа бодит дэмжлэг болно гэж итгэн манай төвд анхан шатнаас гүнзгий шат хүртэл сурах мөн ХБНГУ-руу зуучлуулах тус тус нэг эрхийн бичгийг гардууллаа ✨ Энэ нь нийт 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт юм 🇩🇪

Мөн тус олимпиадад амжилт гарган оролцсон багш, сурагчиддаа баяр хүргэе!
Үүнд:
Боловсролын багш төрөлд Тэргүүн байр: Ц.Уянга ​\ Баянтэс сум\

Дэд байр: Ш.Нямцэрэн ​\Баянтэс сум\

Гутгаар байр: Г.Бэлэгмаа ​\Тэс сум\

Тусгай байр: Г.Бадамгарав ​\Тэс сум\

Математикийн багийн олимпиад (4-5-р анги)​

Тэргүүн байр: Тэс сумын ЕБС ​

Дэд байр: Увс, Зүүнхангай сумын ЕБС

​Гутгаар байр: Сонгино сумын ЕБС

Англи хэлний олимпиад (8-9-р анги)

Тэргүүн байр: Д.Бадамдорж ​\Баянтэс 9-р анги\

Дэд байр: Э.Бадамлянхуа \Тэс 8-р анги\

​Гутгаар байр: Д.Нарансолонго ​\Тэс 8-р анги \

Тусгай байр: М.Цэвээнравдан ​\ Сонгино 9-р анги\

Тусгай байр: О.Төгсбаяр \Баянхайрхан 9-р анги\ нар шалгарлаа.

Сурагчид маань В1, В2 шалгалтаа өгсөөр ✨🇩🇪А1 буюу анхан шатнаас үзсэн ангийхан маань эхний оролтоороо бүтэн болоод хагас...
30/04/2026

Сурагчид маань В1, В2 шалгалтаа өгсөөр ✨🇩🇪
А1 буюу анхан шатнаас үзсэн ангийхан маань эхний оролтоороо бүтэн болоод хагасчтлж тэнцсэн байна!

Сурагчиддаа амжилт хүсье!
#Германхэл #германхэлсурах #гётесертификат

Энэхүү Завхан аймгийн 10 сургуулийн хамарч буй монгол хэл, математик, англи хэлний олимпиадад ивээн тэтгэгчээр хамтарч б...
22/04/2026

Энэхүү Завхан аймгийн 10 сургуулийн хамарч буй монгол хэл, математик, англи хэлний олимпиадад ивээн тэтгэгчээр хамтарч буйдаа Глобо Герман хэлний сургалтын төв маш их баяртай байна.

@Глобо төвөөс бодит үнэ цэн бүтээнэ гэж итгэн тус олимпиадад зориулан ОНЦГОЙ БЭЛЭГ барих болно оо 🇲🇳 🇩🇪 (одоохондоо сюприз)

Олимпиад, тэмцээн уралдаанд идэвхтэй байж, амжилт гаргах нь медаль цуглуулахдаа бус гэдгийг бид мэднэ. Миний хувьд бол эдгээр амжилтууд нь тухайн хүнд богино хугацаанд урам зориг, өөртөө итгэх итгэлийг нэмэн урт хугацаанд олон үүд хаалга нээж, өөрт “заяагдсан” сонголтод хязгаарлагдахгүйгээр хүссэн замаа сонгох түлхүүр болдог.

Уг үйл ажиллагааг зохион байгуулж буй @Завхан Аймгийн Боловсролын газар, @Тэс сумын ЕБС-т талархлаа илэрхийлье!

Сурагчиддаа амжилт!

01/03/2026

🇩🇪АНХАН ШАТНЫ А1 АНГИА НЭЭЖ БАЙНА - 3 сард эхэлнэ.
"Германд сурмаар байна, ажилламаар байна яаж явах вэ?" гэж их асуудаг. Өнөөдрийн байдлаар герман руу явахад герман хэл сурсан байх нь хамгийн тэргүүний шаардлага болоод байна. Тиймээс бидний өгдөг зөвлөгөө: хэлээ сураарай ☺
Манай сургалт нь хотын төвд орох ба мэргэжлийн, магистр докторын зэрэгтэй багш нараар удирдуулна.
Бүртгүүлэх болон мэдээлэл авахыг хүсвэл 72026338 дугаар, чатаар холбогдоорой. Мөн бидэнд дугаараа илгээвэл бид эргүүлээд холбогдох болно. Баярлалаа.
Жич: А1 гэж юуг хэлээд байгаа вэ? эндээс дэлгэрэнгүй уншаарай: https://www.facebook.com/GloboEduMongolia/posts/pfbid02KCzVvPHPH63KHobSUCJiQXEHacVvA2iToKq23aN2Cmne7kimkkZxum17zKD6m4vHl
#ГерманХэлнийСургалт #Германхэл #германхэлсурах #германдсурах

Address

Баянбүрдийн тойрог, Баянбүрд төвийн баруун талд 64-р байр/3 давхарт/15 давхар бор байр//
Ulaanbaatar

Telephone

+97699899312

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Глобо Герман хэлний сургалтын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Глобо Герман хэлний сургалтын төв:

Shortcuts

Share