Study with AnSu

Study with AnSu

Share

АШУҮИС-д "Хүний их эмч", "Шүдний их эмч" мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй хүн бүрт зориулав.

30/04/2023

🎯Бүгдийг нэг дороос “FUTURE DOCTOR EVENT-2023" арга хэмжээний мэргэжил сонголтын хэлэлцүүлэг:

ЗОЧИН ПАНЕЛИСТ #2 ШҮДНИЙ СУВГИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ РЕЗИДЕНТ ЭМЧ С.ЦЭНГЭЛСҮРЭН🧑‍⚕️

🥹Нүүр ам судлалын сургуульд ороод Шүдний их эмч мэргэжилтэй болох уу?
+Шүдний их эмчээс өөр мэргэжил байдаг эсэх?
+Мэргэжлээрээ нарийсах чиглэлүүд,ирээдүйд өсөн нэмэгдэх боломжууд?
+Суралцахад анхаарах ур чадварууд,баримтлах зарчмууд?
+Хүний их эмчээрээ суралцсан дээр болов уу?гэх мэт олон эргэлзээтэй,шийдэхэд төвөгтэй асуултуудын хариултыг энэхүү арга хэмжээнээс аваарай.💚🤗🔥

🎯Хамрагдах хүрээ: Анагаахын салбарын мэргэжилтэн болох хүсэл эрмэлзэлтэй, #ЭЕШ өгөх гэж буй ахлах ангийн сурагчид болон шинэхэн оюутнууд та бүхэнд зориулан энэхүү эвент маань хоёрдох жилдээ зохион байгуулагдах гэж байна.🤗💌

📗Эрхэм панелистын товч танилцуулга:
🔸АШУҮИС-Нүүр ам судлалын сургуулийг 2020онд Шүдний их эмч мэргэжлээр төгссөн.
🔸"Becoming a Dentist" подкастын үүсгэн байгуулагч,хөтлөгч
🔸АШУҮИС-Нүүр ам судлалын төв эмнэлэгт резиндентээр ажилладаг.

📗Оюутан насны туршлага,амжилтуудаас дурдвал:
🔸АШУҮИС-ийн хүндэт доктор, профессор Жи Хон Тэегийн нэрэмжит тэтгэлэг
🔸АШУҮИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг
🔸Clinical Observation, Yonsei University, Korea
🔸Asian Medical Students' Conference, Singapore
🔸Young Medical Leaders Program, Mongolia
🔸"Study with Ansu" онлайн хөтөлбөрийн хамтран бүтээгч
🔸Эрдэм шинжилгээний судалгааны ажлуудыг амжилттай хийсэн туршлагуудтай.

📌Бүртгүүлэх холбоос:https://rb.gy/6v5fq

Photos from АШУҮИС-Элсэлт's post 10/08/2022

Эрүүл мэндийн үзлэг болон бусад мэдээлэл

Photos from АШУҮИС-Элсэлт's post 10/08/2022

АШУҮИС-ийн энэ жилийн төлбөр ⬇️

Photos from АШУҮИС-Элсэлт's post 08/08/2022
Photos from Study with AnSu's post 24/07/2022

🇲🇳🎓АШУҮИС-д "Хүний их эмч", "Шүдний их эмч" мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт элсэж буй шинэхэн оюутан танд зориулав🤍😇

👩🏻‍⚕️🧑🏻‍⚕️Анагаахын их сургуульд элсэх хуваариа авсан өдрөөс эхлээд л та бүхэнтэй ⬇️ дараах асуултууд тулгарсан байх:
🤔Ямар халад, мэсийн хувцас, гутал авах вэ? Ангиараа жигдрэх юм болов уу?
🤔Аль номыг нь шинээр авч, алийг нь номын сангаас хэрэглэвэл зүгээр бол?
🤔 Кредит гэж юу юм бол?
🤔 Ямар ямар хичээл орох бол? Математик, физик, монгол хэл, биеийн тамир гээд 10 жилд ордог хичээлүүд ордог юм болов уу?
🤔 Анатомийн хичээл дээр жинхэнээсээ хүний яс бариад цээжилдэг юм байх даа?
🤔Задланд орох ямар байдаг бол?
🤔 Би тэтгэлэгт тэнцэж чадах болов уу?
🤔 Хичээлийн цаг хэдээс эхлээд хэдэд дуусдаг бол хажуугаар нь цагийн ажил хийж болох болов уу?
🤔 Оюутны байранд хэдэн оюутан авдаг бол? Ямар ямар материал бүрдүүлэх вэ?
🤔 Бүх хичээл нь англи хэл дээр ордог анги байдаг гэсэн. Яаж элсдэг юм бол оо? гэх мэт

✨Энэ бүхэнд хариулт өгөх📱 инстаграм хаягийг танилцуулж байна. Шинэ элсэгч нарт зориулсан “20 зөвлөгөө бичлэг” та бүхнийг анагаахын сургуульд нь 🔭 луужин мэт #чиглүүлэх болно!😇

🧑🏻‍⚕️👩🏼‍⚕️ Их сургуулийг тэр дундаа анагаахын их сургуулийг ингэж тэгсгээд сурч төгсдөггүй. Хялбар аргаар дүн авах, хэн нэг таньдаг хүнээр яриулах гэх мэт зүйлсийг умартаж, туулах ёстой үзэх ёстой бүх зүйлсээ л үзэж, харж 6 жилийг адал явдалтай сонирхолтой, сургамжтай өнгөрүүлэх хэрэгтэй шүү❤️

🧬Анагаахын шинжлэх ухаанд хамтдаа түүчээлье!🧬

Photos from Becoming a dentist's post 17/05/2022
Photos from Medway - Эрүүл мэндийн хөтөч's post 12/01/2022
07/06/2021

📝 Кредит гэж юу вэ? Голч дүнг хэрхэн боддог вэ?
Бичлэгийг бүтнээр нь инстаграм хаягаас үзээрэй.
👩‍⚕️🧑‍⚕️ АШУҮИС-д "Хүний их эмч", "Шүдний их эмч" мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй хүн бүрт зориулсан 20 өдрийн онлайн-IGTV хөтөлбөр үргэлжилж байна.
Элсэхийг хүсвэл инстаграм хаяг руу хүсэлт илгээж, био хэсэг дэх зааврын дагуу бүртгүүлэх боломжтой.

🧬Анагаахын шинжлэх ухаанд хамтдаа түүчээлье!🧬

06/06/2021

🇲🇳 "АШУҮИС-ийн тухай" 🧬
Бичлэгийг бүтнээр нь инстаграм хаягаас үзээрэй.

👩‍⚕️🧑‍⚕️ АШУҮИС-д "Хүний их эмч", "Шүдний их эмч" мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй хүн бүрт зориулсан 20 өдрийн онлайн-IGTV хөтөлбөр үргэлжилж байна.
Элсэхийг хүсвэл инстаграм хаяг руу хүсэлт илгээж, био хэсэг дэх зааврын дагуу бүртгүүлэх боломжтой.

🧬Анагаахын шинжлэх ухаанд хамтдаа түүчээлье!🧬

26/05/2021

🤩Анагаахын мэдлэг, мэдээллийг түгээдэг 5 ВЕБСАЙТ-ыг танилцуулж байна. 🤩

1. Чагнуур Chagnuur.mn
🩺Эмч мэргэжилтнүүдийн цахим сургалтын нэгдсэн сайт бөгөөд Эрүүл Мэндийн салбарынхны мэдвэл зохих мэдлэгүүдийг түгээж, кредиттэй сургалтуудыг явуулдагаараа тун онцлог юм.
Вебсайт руу зочлох:
http://www.chagnuur.mn/

2. Хан Академи Khan Academy
🧬"Бид бол хүн бүрт, хаана байхаас үл хамааран дэлхийн түвшний боловсролыг үнэ төлбөргүй олгох зорилготой ашгийн бус байгууллага" гэх тодотголтой уг сайтаас хими, биологи гэлтгүй бүх мэдлэгийг шууд хүлээн авах боломжтой.
Вебсайт руу зочлох: https://mn.khanacademy.org/

3. ErdeMED ErdeMED
💉Анагаах ухааныг шимтэн суралцаж, судалж байгаа оюутан, судлаач, эмч, анагаахын салбарын мэргэжилтнүүдэд зориулсан мэдлэг, мэдээллийн нэгдсэн сан юм.
Вебсайт руу зочлох: http://erdemed.com/

4. MEDWAY CONSULTING Medway - Анагаахын болон эмнэлгийн орчуулга, сургалт
💊Эмч мэргэжилтнүүд гэлтгүй анагаахын оюутнуудад зориулсан баталгаат эх сурвалж бүхий мэдээллийг оруулдаг ба Анагаахын чиглэлээр гадаадад суралцах хүсэлтэй бол зочлоорой.
Вебсайт руу зочлох: https://medway.consulting/

5. TomYo
🌱Монгол оюуныг Дэлхийд хүргэх зорилготой технологийн компани бөгөөд гадаадад анагаахын чиглэлээр суралцах хүсэлтэй хэн бүхэнд хэрэгтэй мэдээлэл, сургалтуудаар тун баялаг шүү.
Вебсайт руу зочлох: http://tomyo.mn/

🇲🇳👩‍⚕️🧑‍⚕️ АШУҮИС-д "Хүний их эмч", "Шүдний их эмч" мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй хүн бүрт зориулсан онлайн хөтөлбөрийн бүртгэл эхэлснийг дуулгахад таатай байна. 🥳 Элсэхийг хүсвэл инстаграм хаягийг дагаарай.
💫 💫

24/05/2021

🇲🇳👩‍⚕️🧑‍⚕️ АШУҮИС-ийг сонгох 5 шалтгаан

Энэ удаагийн бичлэгээрээ АШУҮИС-ийг сонгон суралцах 💡5 шалтгааныг онцолж байна. 🙌

🇲🇳🧑🏻‍⚕️👩🏼‍⚕️ АШУҮИС-д 🫀”Хүний их эмч", 🦷
“Шүдний их эмч" мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй хүн бүрт зориулсан онлайн хөтөлбөрийн бүртгэл эхэлснийг дуулгахад таатай байна. 🥳 Элсэхийг хүсвэл инстаграм хаягийг дагаарай.

🧬Анагаахын шинжлэх ухаанд хамтдаа түүчээлье!

💫 💫

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Bayanzurkh District
Ulaanbaatar