05/08/2026
Манай цэцэрлэг жил бүр онцгойлон 2 настай хүүхдүүддээ зориулсан 2 долоо хоногийн "Дасах хөтөлбөр" болох Summer Camp зохион байгуулдаг уламжлалтай.
Харамсалтай нь энэ жилийн 2-р ээлжийн Summer Camp 8-р сарын 17-ноос эхлэхээр төлөвлөгдөж байсан боловч COP17 арга хэмжээтэй холбоотойгоор хэрэгжих боломжгүй болж байна.
Иймээс бид энэ жилийн 2-5 насны хүүхдийн НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН бүртгэлийг цахимаар хүлээн авч, 2026 оны 8-р сарын 10–15-ны өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагч болон хүүхэдтэй хувьчилсан уулзалт, ярилцлага хийхээр төлөвлөөд байна.
Энэхүү уулзалтын зорилго нь:
🌱 Хүүхэд багштайгаа, цэцэрлэгтэйгээ танилцах,
🌱 Цэцэрлэгийн орчин, сургалтын хөтөлбөрөө танилцуулах
🌱 Шинэ орчинд дасан зохицох бэлтгэлийг хамтдаа хэлэлцэх
🌱 Эцэг эх, багш нарын зорилго, хүүхдийн хөгжлийн талаарх үзэл баримтлал хэр нийцэж байгаа, цаашид хүүхдийн төлөө аливаа асуудлыг эерэгээр хамтран шийдвэрлэж, нээлттэй хамтран ажиллах боломжтой эсэхийг харилцан тодруулах юм.
Бид цахим бүртгэлийн дарааллаар эргэн холбогдож, уулзалт, ярилцлагын цагийг товлон мэдээлэх болно.
💚 Хүүхэд бүрийн шинэ эхлэл аз жаргалтай, аюулгүй, итгэл дүүрэн байхын үндэс нь цэцэрлэг сургууль, гэр бүлийн хамтын ажиллагаа байдаг. Тиймээс энэхүү уулзалтыг бид зөвхөн танилцах бус, ирээдүйн хамтын ажиллагааны эхлэл гэж үздэг.
Жич:
🌱 2 болон 5 настай буюу Бага болон Бэлтгэл бүлгийн ангийн сул орон маш ЦӨӨН байгаа.
🌱 6-р сард 1-ээлжийн Summer Camp-д хамрагдаж, гэр бүлээс нь эцэг эхийн уулзалтад ирсэн айлын хүүхдүүд шууд бүртгэлээ баталгаажуулахад болно.
Харин уулзаагүй тарсан хүүхдүүдийн эцэг эх нь заавал хувьчилсан уулзалтад хамрагдах хэрэгтэй юм шүү~✨️
Ойлгож хүлээж авч байгаад баярлалаа~🙏