26/02/2021
Attention 📢📢📢
Өнөөдөр та бүхэндээ АТЕЛЕКТАЗ-ын талаар мэдээлэл хүргэж байна.
Уушгины ателектаз гэдэг нь уушгины агаар дамжуулах зам бөглөрөх (цэр салст, хавдар г.м) гаднаасаа дарагдах (плеврийн шингэн, пневмоторазс) зэрэг шалтгааны улмаас уушгинй хийн солилцоо алдагдаж, уушгины цулцангууд хоорондоо наалдан эзэлхүүн нь алдагдах эмгэг юм. Уушгины коллапс болон ателектаз ерөнхийдөө ижил ойлголт боловч зарим нэг ном хэвлэл дээр аль нэг талын уушги бүрэн шалчийсан (унасан) бол КОЛЛАПС харин хэсэгчилэн шалчийсан бол АТЕЛЕКТАЗ хэмээсэн байдаг.
☑️Ателектазыг үүсгэж буй механизмаар нь:
🔴 Бөглөрлийн
Агаар дамжуулах зам бөглөрснөөс тухайн хэсэгт хийн солилцоо явагдахгүй бөгөөд бөглөрлөөс өмнө орж ирсэн агаар капиллярын судсаар аль хэдийн шимэгдэж цулцангууд хоорондоо нийлнэ.
🔴 Идэвхгүй (сулралын)
Париетал болон висцерал плеврийн хальсны хоорондын холбоо алдагдах
Үүнийг үүсгэх 3н гол шалтгаан нь плеврт шингэн хурах, пневмоторакс, өрцний гажиг
🔴 Дарагдлын
Цээжний хөндийд уушги, агаар дамжуулах замыг дарсан аливаа нэг масс байх
🔴 Соривжлийн
Уушгины тэлэх чадварыг багасгасан сорвижилт өөрчлөлтүүдээс үүснэ. (Үхжилтэт пневмониа, цацрагийн пневмониа )
🔴 Наалдцат
Уушгины сурфактантын дутагдлаас шалтгаална.
☑️ Анатомийн байрлалаар нь:
- Бүрэн ( нэг талын уушгийг тэр чигт нь хамрах)
- Дэлбэнгийн
- Сегментийн хэмээн ангилдаг бол
☑️ Морфологиор нь:
- Шугаман
- Дугуй гэж ангилж болно.
Рентгенд илрэх гол шинжүүд:
✅ Агаар агуулсан бронхийн зураглалгүй (without air bronchogram) сүүдэржилт үүсэх
✅ Уушгины эзэлхүүн багасах
✅ Уушгины уг эмгэгтэй тал руу татагдах, (голтын эрхтэн, трахей эмгэгтэй тал руу татагдах )
✅ Өрц дээшлэх
✅ Дасан зохицлоор уушгины бусад хэсэгт агааржилт ихсэх
Тэгвэл ателектазын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг зураг бүрийн тайлбараас уншина уу. 😇