05/09/2026
🤹♀️ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД: СУРГУУЛЬД ДААТГААД ОРХИХ БИШ, ТАНЫ ОРОЛЦОО ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА МӨН
✅Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд хуулиар хүлээсэн журамт үүрэг болон хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахад анхаарах хэрэгцээ шаардлагыг сануулж байна.
1. Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүлээх үүрэг
Хүүхдийг зөвхөн хувцаслаж, ном цүнхийг нь бэлтгэх нь эцэг эхийн үүрэг дуусч байгаа хэрэг биш юм.
Аюулгүй орчин бүрдүүлэх: Хүүхдийг ахуйн болон орчны аливаа эрсдэл, бие махбод болон сэтгэл зүйн хүчирхийллээс хамгаалах гол үүрэг эцэг эхэд өөрт нь нээлттэй хадгалагдана.
Сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх: Хичээл эхлэх үеийн стресс, шинэ орчны дасан зохицолд хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, сонсож, сэтгэл зүйн аюулгүй байдлыг нь хангана.
📌Зүй бус шийтгэлээс ангид байх: Хүүхдийн хичээл ном, зан төлөвийн асуудалд зүй бус шийтгэл, зодож цохих, доромжлох аргыг хэрэглэхгүй байх хууль ёсны шаардлагатай.
2. Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээх үүрэг
Сургууль, цэцэрлэгийн орчинд болон ирэх, буцах замдаа хүүхэд аюулгүй байх нь таны хяналтаас шууд хамаарна.
👉Зам тээвэр ба ирэх, буцах аюулгүй байдал: Бага насны болон бага ангийн хүүхдийг бие даан зам хөндлөн гаргуулахгүй байх, харгалзах хүнгүйгээр зам дээр үлдээхгүй байх. Хүүхэдтэйгээ цуг сургууль руу ирэх, буцах хамгийн аюулгүй замыг зураглан зааж өгнө.
👉Харгалзан дэмжих, хараа хяналт тавих: Хичээл тарснаас хойш хүүхдийг хэн, хэзээ авахаа сургууль болон анги багшид тодорхой мэдэгдэж, хараа хяналтгүй орхихгүй байх.
📌Цахим орчны хамгаалалт: Хичээлтэй холбоотой чат групп, цахим орчны хэрэглээнд хяналт тавьж, цахим дээрэлхэлт болон цахим орчны халдлагаас хүүхдийг хамгаалах.
3. Боловсролын ерөнхий хуулиар хүлээх үүрэг
Эцэг эх нь боловсролын байгууллагын түнш бөгөөд сургалт-хүмүүжлийн үйл ажиллагааны идэвхтэй оролцогч мөн.
✅Сургуулийн орчны эрсдэлийг хамтран илрүүлэх: Сургуулийн орчин, анги танхим, орц гарахад хүүхдийн аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй орчин байгаа эсэхийг ажиглаж, сургуулийн захиргаа болон Хүүхэд хамгааллын багт шаардлага тавих.
✅Багш, сургуультай тасралтгүй холбоотой байх: Хүүхдийн ирц, сурлагын ахиц, зан төлөвийн өөрчлөлтийн талаар анги багштай тогтмол мэдээлэл солилцож, эцэг эхийн хуралд идэвхтэй оролцох.
👩🏫Суралцах боломжоор хангаж, хүндэтгэх: Хүүхдэд гэртээ бие даан суралцах цаг, орон зайг гаргаж өгөх, сургуулийн дотоод журам болон багшийн хөдөлмөрийг хүндэтгэх.
Санамж: Хүүхдийн аюулгүй байдал, хамгаалал бол зөвхөн сургуулийн хаалгаар ороод дуусдаг зүйл биш. Энэ нь Гэр бүл – ✅Сургууль – Олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд хэрэгждэг.