14/10/2022
Hallo alle zusammen!
Энэ постоор би haben, sein хоёрын ялгаа болон хэрэглээг харуулья. Ихэнх анхлан сурагчид энэ хоёр үйл үгийн ялгааг ойлгохгүй буруу хэрэглэх гээд байдаг тул дэлгэрэнгүй жишээтэй хамт оруулья. Los geht‘s!🤗
••• haben - (-тай)
Энэ үйл үг нь:
1. Өмчлөлийг илэрхийлэхэд:
Ich habe einen Hund.
Би нохойтой.
Sie hat morgen eine wichtige Prüfung.
Тэр(эм) маргааш маш чухал шатгалттай.
Wir hatten sehr viele Hausaufgaben gestern.
Бид нар өчигдөр маш их гэрийн даалгавартай байсан.
2. Нэр үгтэй холбогдсон нөхцөл байдлын үед:
Sie hat eine lange Haare.
Тэр урт үстэй.
Du hattest einen Freund
Чи найз залуутай байсан.
ашиглагдана.
••• sein - байх
Энэ үйл үг нь:
1. Юм юмуу амьд биетийг илэрхийлэх үед:
Ich bin eine Lehrerin.
Би бол багш.
Das ist eine Katze.
Энэ бол муур.
Es ist ein langer Tisch.
Энэ урт ширээ байна.
2. Нас, огноо, цаг илэрхийлэх үед:
Es ist schon 12 Uhr.
Аль хэдийн 12 цаг болж байна.
Heute ist der 14. Oktober
Өнөөдөр 10 сарын 14.
3. Тэмдэг үгтэй хамт хэрэглэгдэх үед:
Du bist jung.
Чи залуухан юм.
Ihr seid alt.
Та нар хөгшин юм.
ашиглагдана.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Auf das nächste Mal!