Гэртээ туршъя

Гэртээ туршъя Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Гэртээ туршъя, Tutor/Teacher, Ulaanbaatar.

Ирээдүйн Нобелийн шагналтанд зориулав.
Хүүхдийн шинжлэх ухаанч байдлыг дэмжих, оюуны болон биет бүтээлийг шалгаруулж, урамшуулан шилдэг бүтээлийг сурталчлахаар SCIENCE FAIR -ШИНЖЛЭХ УХААНЫ БҮТЭЭЛИЙН НААДАМ-г 2021 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Хүүхдийг байгалийн шинжлэх ухаанд илүү дуртай болгох, хими, физик, биологийн шинжлэх ухааны мэдлэгээ туршиж үр дүнг харах, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлж ирээдүйн доктор, инженер, шинжлэх ухаанч, болоход нь туслах зорилготой.

Уриа үг: Ирээдүйн Нобелийн шагналтанд зориулав.

08/09/2026

Шинжлэх ухааны бүтээлийн наадам 2026 маань тодорхойгүй хугацаагаар хойшилж магадгүй байна.

​Манай наадмын оролцогч хүүхдүүдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа ч тэднийг дэмжих спонсор байгууллагууд олон биш байгаа. Иймээс бид арга хэмжээгээ хойшлуулахад тулаад байна.

Бидэнд цаг хугацаа бага үлдсэн ч хүүхдүүдийнхээ урам зоригийг мохоохгүйн тулд хамтран ажиллах байгууллагуудыг үргэлжлүүлэн хайсаар байгаа боловч нэмэгдэнэ найдваргүй болчихсон.

​Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх чин эрмэлзэлтэй байгууллагууд байвал бидэнтэй холбож өгөөрэй. Баярлалаа

Нобелийн шагналтан Японы биохимич Сатоши Омура-ийн нэрэмжит Шинжлэх ухааны бүтээлийн наадам 2025 оны 10 сарын 18-ны өдөр...
26/08/2026

Нобелийн шагналтан Японы биохимич Сатоши Омура-ийн нэрэмжит Шинжлэх ухааны бүтээлийн наадам 2025 оны 10 сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан. Уг наадмын тайлан видео хүргүүлж байна.

“Аюулгүй хийн түлш – Аюулгүй ирээдүй” бүтээл, сошиал медиа богино контентийн уралдаан 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр ...
11/06/2026

“Аюулгүй хийн түлш – Аюулгүй ирээдүй” бүтээл, сошиал медиа богино контентийн уралдаан 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд нийт 43 багийн 148 сурагч бүртгүүлснээс 38 багийн 127 сурагч шинжлэх ухааны биет бүтээл, постер, хийн аюулгүй байдлыг сурталчилсан богино хэмжээний контентоороо оролцлоо. 149-р сургууль 11 баг, 37-р сургууль 9 баг, 28-р сургууль 8 багийн оролцоотойгоор идэвхтэй оролцсон бол оролцогч хүүхдүүдээс гадна тэдний эцэг эх, найз нөхөд болон олон нийт хүрэлцэн ирж үзэсгэлэнг сонирхлоо.

Нээлтийн үеэр НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс, Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газрын төлөөлөл хүрэлцэн ирж хүүхдүүдэд урам өгсөн бол хаалтын үеэр Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Цолмонбаатар шүүгчидтэй хамтран шагнал, урамшууллыг гардууллаа.

Мөн Science Cafe хамт олон хүрэлцэн ирж шинжлэх ухааны сонирхолтой үзүүлбэрүүд үзүүлсэн нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан. Нээлтийн үеэр Монгол Улсын Консерватурын бөмбөрийн дөрвөл, цохиур хөгжмийн сонирхолтой үзүүлбэр толилуулж, арга хэмжээний уур амьсгалыг илүү өнгөлөг, дурсамжтай болголоо.

Арга хэмжээний үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эмч, цагдаа, онцгой байдлын албаны ажилтнууд ажиллаж, зохион байгуулалтын аюулгүй байдлыг бүрэн хангасан.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар хүүхдүүд зөвхөн өрсөлдөж оролцсонгүй, харин мэдлэгээ солилцож, аюулгүй хэрэглээний талаар харилцан суралцсан, бүтээлч байдлаар асуудлыг ойлгож тайлбарласан чухал талбар болж чадлаа.
Уралдааны шагналт байрууд
Бүтээлийн төрөлд
6-р анги
Тэргүүн байр – 37-р сургууль, А.Төгөлдөр
Дэд байр – 149-р сургууль, А.Марал
Гутгаар байр – 28-р сургууль, Г.Чин-Үйлс
7-р анги
Тэргүүн байр – 149-р сургууль, О.Ариунзаяа
Дэд байр – 149-р сургууль, А.Гантуяа
Гутгаар байр – 149-р сургууль, Т.Анардарь
8-р анги
Тэргүүн байр – 57-р сургууль, Э.Хос-Амирлан
Дэд байр – 28-р сургууль, А.Анхбаяр
Гутгаар байр – 28-р сургууль, Б.Гэгээнзаяа
9-р анги
Тэргүүн байр – 37-р сургууль, Г.Хэрлэн
10-р анги
Тэргүүн байр – 57-р сургууль, Б.Буян-Өлзий
Дэд байр – 28-р сургууль, Г.Тэмүүлэн
Гутгаар байр – 28-р сургууль, Х.Халиунаа
11-р анги
Тэргүүн байр – 37-р сургууль, Э.Алтан-Эрдэнэ
Дэд байр – 149-р сургууль, Э.Номинхүслэн
Гутгаар байр – 49-р сургууль, Э.Хүслэн
Богино контентийн төрөлд
10-р анги
Тэргүүн байр – 49-р сургууль, 10а ангийн Анхтуяа
11-р анги
Тэргүүн байр – 57-р сургууль, Хонгорзулийн баг
Дэд байр – 49-р сургууль, Хүслэнгийн баг
Гутгаар байр – 49-р сургууль, Гарьд, Баттулга нарын баг тус тус байр эзэллээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас Монгол HD, Айст Глобал, GoGo.mn болон бусад сайт, телевизүүд хүрэлцэн ирж зохион байгуулагчдаас ярилцлага авч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэлийн алба мөн мэдээ, сурвалжилга бэлтгэн ажиллалаа.

Хамтран ажилласан бүх байгууллага, багш нар, сурагчид, эцэг эхчүүд, шүүгчид, зочид төлөөлөгчдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Аюулгүй хэрэглээний мэдлэгийг хүүхдээс өрхөд, өрхөөс нийгэмд түгээцгээе.

#АюулгүйХийнТүлшАюулгүйИрээдүй

#НогоонТитэмХХК
#ГэртээТуршья
#ХийнАюулгүйБайдал

UNICEF Mongolia
ДӨЛХӨН
Ногоон Титэм ХХК/ Green Crown LLC

"АЮУЛГҮЙ ХИЙН ТҮЛШ - АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙ"бүтээл, сошиал медиа богино контентын уралдаанд оролцогч бүр доорх зөвшөөрлийн хууд...
04/06/2026

"АЮУЛГҮЙ ХИЙН ТҮЛШ - АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙ"
бүтээл, сошиал медиа богино контентын уралдаанд оролцогч бүр доорх зөвшөөрлийн хуудсыг 2026.06.05-ны өдөр 09:00 цагт Тусгаар тогтнолын талбай (Хуучнаар Ялалтын талбай)-д ирэхдээ эцэг эх, асран хамгаалагчаараа бөглүүлж, биет байдлаар хураалгах шаардлагатайг анхаарна уу.

2026.06.04-ны орой болон 2026.06.05-ны 09-15 цагийн хооронд VOLUNTEER хийх сонирхолтой бол бидэнтэй холбогдоорой. Чатаар...
02/06/2026

2026.06.04-ны орой болон 2026.06.05-ны 09-15 цагийн хооронд VOLUNTEER хийх сонирхолтой бол бидэнтэй холбогдоорой. Чатаар болон 80018262 дугаараар холбогдох боломжтой шүү.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан (UNICEF)-ийн Монгол дахь хөтөлбөр...
29/05/2026

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан (UNICEF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Сургуульд суурилсан хийн аюулгүй хэрэглээний мэдлэг олгох, сургалт, нөлөөллийн аян”-ы зорилгын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэн хүүхэд, багш, эцэг эхчүүдийн дунд хийн аюулгүй хэрэглээ, өрхийн аюулгүй байдал, эрчим хүчний хариуцлагатай хэрэглээний талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтээл, сошиал медиа богино контентийн "Аюулгүй хийн түлш - Аюулгүй ирээдүй" уралдааны БҮРТГЭЛ ХААГДЛАА.

Шалгаруулалт, шагнал гардуулах хаалтын үйл ажиллагаа 2026.06.05-ны өдөр Чингэлтэй дүүрэг Тусгаар Тогтнолын талбай (хуучнаар Ялалтын талбай буюу Тэнгис кино театрын талбай)-д 09-15 цагийн хооронд зохион байгуулагдах болно.

22/05/2026

Нийслэлийн Шидэт Тетраэдр ЕБС-ийн 9-р ангийн сурагч О.Батбэх, Б.Цэлмүүн, Ж.Төгсболд нарын "Зүрхний бүтэц" хэмээх бүтээлийн видеог хүргэж байна.
Боловсролын ерөнхий газар
Golomt Bank
IVCO Тарилгын Эмийн Үйлдвэр
mobicom
Ногоон Титэм ХХК/ Green Crown LLC

20/05/2026

Нийслэлийн 48-р ЕБС-ийн 11-р ангийн сурагч Ш.Хантамир, Ц.Маралгуа, Б.Ану-Үжин нарын "Хими" хэмээх бүтээлийн видеог хүргэж байна.
Удирдсан багш: Г.Буянжаргал
Боловсролын ерөнхий газар
Golomt Bank
IVCO Тарилгын Эмийн Үйлдвэр
mobicom
Ногоон Титэм ХХК/ Green Crown LLC

18/05/2026

Хэнтий аймгийн Дэлгэрхаан ЕБС-ийн 8-р ангийн сурагч М.Маргад, Д.Энхзул, Ц.Соёмбо-Эрдэнэ нарын "Халдаг хаяавч" хэмээх бүтээлийн видеог хүргэж байна.
Удирдсан багш: Б.Амарбаясгалан
Боловсролын ерөнхий газар
Golomt Bank
IVCO Тарилгын Эмийн Үйлдвэр
mobicom
Ногоон Титэм ХХК/ Green Crown LLC

15/05/2026

Нийслэлийн Шинэ үе ЕБС-ийн 6-р ангийн сурагч Б.Тэмүүжин, Б.Содбилэг, Д.Гурванбилиг, Б.Ялгуун нарын "Хүний амьсгалын систем" хэмээх бүтээлийн видеог хүргэж байна.
Удирдсан багш: Б.Нансалмаа
Боловсролын ерөнхий газар
Golomt Bank
IVCO Тарилгын Эмийн Үйлдвэр
mobicom
Ногоон Титэм ХХК/ Green Crown LLC

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэртээ туршъя posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Гэртээ туршъя:

Shortcuts

Share

Category