18/09/2026
СЭЗИС-ийн Энтрепренершип институт болон Монгол Японы төв хамтран Hokkaido University-ийн дэд профессор Nozomi Shiina-г урьж, СЭЗИС-ийн багш, ажилтан, оюутнуудад зориулсан “AI цаг үеийн энтрепренершип боловсрол ба үнэ цэн бүтээх нь” сэдэвт тусгай лекцийг амжилттай зохион байгууллаа.
Лекцээр хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил энтрепренершипийн боловсрол, инноваци болон үнэ цэн бүтээлтэд хэрхэн шинэ боломжийг бий болгож буй талаар олон улсын туршлага, шинэ өнцгийг хуваалцсан юм.
Мөн Hokkaido University-ийн 2 оюутан өөрсдийн хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулж, санаагаа хэрхэн бодит шийдэл болгон хөгжүүлж, үнэ цэн бүтээж буй туршлагаасаа хуваалцлаа.
Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон багш, ажилтан, оюутнууддаа талархал илэрхийлье.