24/07/2020
Англи хэл сурахад туслах үр дүнтэй хичээлүүдтэй танд туслахаар веб сайтууд, утасны аппликейшнуудыг та нартаа хүргэж байна. Мэдээж ямар чадварт тань туслахыг зөвлөнөө. Өөр зөндөө байдаг ч энэ удаа та нар минь баруун солгойгүй энэ хэдээр нэг аялаад, өөрт таалагдсан веб сайтуудаараа өдөрт заавал нэг ороод нэг хичээлийг нь бүрэн гүйцэт хийгээд үзээрэй. Дараа нь дахиад зөндөө гоё зөвөлгөө хүргэнээ. :)
1. https://www.amigosingleses.com/2020/07/02/como-usar-get-used-to-en-ingles/
Испани тайлбарлагчтай сонирхолтойн дээр хичээлүүд нь олон талаас нь заасан чанартайгаас гадна хөгжилтэй харилцан яриатай уйдаахгүйгээр заасан олон хичээл сонсох чадвар хөгжүүлэхээр олон сонирхолтой хичээлүүдийг агуулсан веб сайт байдаг.
2. http://www.bbc.co.uk/learningenglish
Түвшин бүрээр нь ялгасан төрөл бүрийн сонирхолтой хичээлүүдийг агуулсан веб сайт. Энэ веб сайтнаас та төрөл бүрийн жүжиг, шинэ үгс, сонсголын дасгалууд, төрөл бүрийн сэдвүүдэд хуваасан мэдээнүүд, түүнд багтсан шинэ үгсүүд амьдралтай ойр тул маш хэрэгцээтэй хичээлүүдийг хүүхэд, өсвөр нас, насанд хүрэгчид гэж насны ангилалаар нь ялгаж оруулсан байдаг шүү.
3. https://learnenglish.britishcouncil.org/
Энэ сайтнаас үнэгүй аудио болон видео хичээлүүд, подкастууд, тоглоомууд, төрөл бүрийн сурахтай холбоотой асуултуудын хариулт, зөвөлгөөнүүдийг англи хэлний түвшин болон дүрмийн сэдвүүдээр нь үзэх боломжтой.
4. https://www.duolingo.com/
Англи хэлээс гадна өөр хэл сонирхон судлаж байгаа бүх хүмүүст зориулсан өөрийн үр дүнгээ төрөл бүрийн түвшинд хараад явах боломжтой. Утсандаа татаж суулгасан тохиолдолд танд өдөр бүр давтахыг сануулж байдаг дасгалжуулах системтэй байдаг. Тоглоомоор дамжуулан сонирхолтой сургахаар бүтээгдсэн байдаг.
5. https://www.flo-joe.co.uk/
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтанд зориулсан нэмэлт материал тестүүд, хичээлүүдийг агуулсан. Cambridge -ийн хичээл, түвшин тогтоох шалгалт, IELTS шалгалтын материал зөвөлгөөнүүдийг агуулсан байдаг шүү.
6. https://lyricstraining.com/
Утсандаа татаж суулгаарай. Англи дуу сонсох нь англи хэлний сонсох, дуудлага сайжруулахад туслах шилдэг аргуудад багтдаг. Энэ аппликейшныг утсандаа татаж суулгаснаар хөгжилтэй сонирхолтой аргаар хэлээ дуугаар дамжуулан сурахад тусладаг шүү.
7. https://www.newsinlevels.com/
За энэ бас их гоё сайт шүү. Бид өдөр бүр л мэдээ сонсож байдаг. Тэгвэл бидний өдөр тутамд сонсдог мэдээнүүдийг орчуулж сурсанаар энгийн зүйлсийг ярьж, бичиж, орчуулж сурахад тусладаг. Энэ сайтнаас нэг сэдэв бүхий мэдээнүүдийг түвшинд хувааж, нийтлэсэн байдаг нь маш гоё. Түвшин ахихад үгсийн сангий түвшин, өгүүлбэрийн бүтэц нь урт болох гэх мэт ахиулан бэлтгэсэн байдаг.
8. https://www.humansofnewyork.com/
Хүмүүсийн сонирхолтой бодит амьдралын түүхийг нийтлэсэн байдаг веб сайт. Хүмүүсийн бодит түүхүүдийг орчуулж уншингаа үгсийн баялагаа нэмэгдүүлэх болно. өдөрт нэг түүх гэсэн өөртөө тавиад үзэж тараарай.
9. https://www.englishcentral.com/browse/videos
Маш сонирхолтой видео ярилцлага, түүхүүд, зөвлөгөөнүүдийг видео хэлбэрээр үзээд хэлний мэдлэгээ дээшлүүлээрэй за.
10. https://www.youtube.com/playlist?list=PLF467B6C12B713A03
Duncan багшийн сонирхолтой хичээлүүдтэй хамт хэлээ сайжруулаарай.
За тэгээд хичээгээд байгаарай. Амжилт from Didi😘
copy Davaadulam Enkhee