23/10/2024
АНУ-ын Ногоон картын сугалаанд бүртгүүлэх гэж байгаа хүмүүсийн анхааралд!
Бүртгэлд оруулах **цээж зураг** дараах шаардлагыг хангасан байх ёстой:
1. Хэмжээ: 600x600 пикселээс 1200x1200 пиксел хүртэл, квадрат харьцаатай. (5х5)сүүлийн зургаан сарын дотор авхуулсан
2. Фон: Арын фон цагаан эсвэл цайвар өнгөтэй, сүүдэргүй байх.
3. Хувцаслалт: Энгийн, энгийн өдөр тутмын хувцастай байна. Цэрэг, цагдаагийн дүрэмт хувцас, шашны хувцас өмссөн зураг хүлээн авахгүй.
4. Шууд харсан: Нүдний шилгүй, бүрэн харсан зураг байна. Хэрэв нүдний шил зүүвэл зураг хүлээж авахгүй.
5. Гэрэлтүүлэг: Байгалийн эсвэл хиймэл гэрэлд, тэгш гэрэлтүүлэгтэй зураг байна. Сүүдэр, хэт гэрэл байх ёсгүй.
6. Толгойны байрлал: Толгойгоо эгц барьж, нүүрний төв хэсэг нь зургийн голд байршилтай байна.
Эдгээр шаардлагыг хангаж, цээж зургаа зөв бэлтгэх нь таны бүртгэлийг амжилттай хүлээн авах үндэс болохыг анхаарна уу!
Амжилт! 🇺🇸🗽