DISC coach Gansukh

DISC coach Gansukh - D.I.S.C бие хүний тест оношилгоо
- Албан ёсны эрх олгох су Өөрийгөө тодорхойлсон хүн Өөрийгөө бүтээж чаддаг.

Бусдыг удирдахын тулд зөвхөн эрх мэдэлтэй байх нь хангалттай биш юм. Харин үр дүнтэй удирдагч байхын тулд өөрийн удирдла...
09/09/2026

Бусдыг удирдахын тулд зөвхөн эрх мэдэлтэй байх нь хангалттай биш юм. Харин үр дүнтэй удирдагч байхын тулд өөрийн удирдлагын онцлогоо мэддэг байхаас гадна, бусдыг хэрхэн ойлгож, мэдэрч, тэдэнд тохирсон удирдлагын арга барилыг ашиглах нь удирдлагын маш чухал чадвар юм.

Тэгвэл DISC сорилыг удирдлагад яагаад ашиглах хэрэгтэй вэ?

DISC нь хүний зан төлөв, харилцааны хэв маяг, шийдвэр гаргалт болон бусадтай ажиллах хандлагыг ойлгоход тусалдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн практик аргачлал юм.

Удирдагч DISC-ийг зөв ашигласнаар:

D – Dominance, Давамгайлал
Шийдэмгий, үр дүнд чиглэсэн удирдлага ажилтантай хэрхэн харилцах, зорилго, зөн хараа уруугаа хэрхэн том дүр зургаар харж, зорилго өөдөө хүчтэй тэмүүлдэг болохыг ойлгоно.

I – Influence, Нөлөөлөл
Харилцаа, урам зориг, багийн оролцоог нэмэгдүүлэхэд энэ төрлийн удирдагч ажилтнуудаа хэрхэн идэвхжүүлэн урамшуулдаг болохыг мэднэ.

S – Steadiness, Тогтвортой байдал
Тогтвортой байдал, дэмжлэг, итгэлцлийг чухалчилдаг удирдагчийн хувьд ажилтандаа ямар орчин, халамж, дэмжлэг хэрэгтэйг ойлгоно.

C – Compliance, Хянамгай байдал
Нарийвчлал, стандарт, баримт нотолгоонд тулгуурладаг удирдагч ажилтантайгаа хэрхэн бүтээмжтэй, чанартай ажиллахыг нарийвчлан тодорхойлдог удирдлагч болохыг ойлгоно.

DISC-ийг удирдлагад ашигласнаар:

✔️ Ажилтантай харилцах арга барилаа тохируулна
✔️ Зөрчилдөөнийг эрт илрүүлж, зөв зохицуулна
✔️ Багийн үүрэг, хариуцлагыг илүү зөв хуваарилна
✔️ Ажилтны давуу талыг илүү үр дүнтэй ашиглана
✔️ Урамшуулал, сэтгэгдэл хэлэх, feedback өгөх арга барилаа тухайн хүнд тохируулна
✔️ Багийн хамтын ажиллагаа, итгэлцлийг нэмэгдүүлнэ
✔️ Удирдагч өөрийнхөө харж чаддаггүй хэсгээ таньж мэдэн, манлайллын арга барилаа хөгжүүлнэ

Хамгийн чухал анхаарах зүйл нь DISC нь хүнийг “сайн” эсвэл “муу” гэж ялгах сорил биш.

Харин “Энэ хүн ямар нөхцөлд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг вэ?”, “Би түүнтэй хэрхэн илүү үр дүнтэй харилцах вэ?”, “Манай багийн ялгаатай хэв маягуудыг хэрхэн нэг зорилгын төлөө ажиллуулах вэ?” гэдгийг ойлгох хэрэгсэл юм.

💡 Өөрийгөө ойлгох → Бусдыг ойлгох → Харилцаагаа зөв тохируулах → Багаа илүү үр дүнтэй удирдах

Тиймээс DISC бол "Удирдагч бүрийн өөрийгөө хөгжүүлэх, багтайгаа ажиллах практик хэрэгсэл юм."

#Манлайлал #Удирдлага #БагийнАжил #ХүнийНөөц

08/01/2026
Миний бага насны зураг ямар байлаа байз... Баярлалаа Ulaanbaatar Amazons
08/01/2026

Миний бага насны зураг ямар байлаа байз... Баярлалаа Ulaanbaatar Amazons

Team psychologists Gansukh & Khongorzul AKA 'THE COUPLE'

🇲🇳🏀 МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГИЙНХАНДАА БАЯР ХҮРГЭЕ! 👏🔥Монголчууд биднийг💥 огшоож🎉 баярлуулж🦵 хөл дээрээ босгож📣 баярын уух...
28/06/2025

🇲🇳🏀 МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГИЙНХАНДАА БАЯР ХҮРГЭЕ! 👏🔥

Монголчууд биднийг
💥 огшоож
🎉 баярлуулж
🦵 хөл дээрээ босгож
📣 баярын уухайг хашгируулсан
🏀 Монгол Улсын Шигшээ багийнхандаа баярлахгүй байхын аргагүй ээ! 🙌

🤝 Тэд БАГ гэж юу болохыг жинхэнэ утгаар нь харууллаа!
Төвлөрсөн, Эерэг уур амьсгал, Онцлог, ялгаагаа мэдэрсэн Хамтын тоглолт байлаа!

Сагсан бөмбөгийн өлгий нутгийн эздийг Хөх тэнгэрийн өлгий нутагт🦅 Монголын талд буулган авлаа!

Маргааш бид Польшийн шигшээтэй тоглоно!
Нэг МОНГОЛ, НЭГ БАГ 🇲🇳❤️

#МонголШигшээ #БагийнХүч #МонголБөмбөг

"Хаашаа явахаа мэддэг хүн замаа олдог.” Өнөө цагт бид маш завгүй болж хэт олон ажлыг нэгэн зэрэг хийх гэж оролддог нийгм...
04/06/2025

"Хаашаа явахаа мэддэг хүн замаа олдог.” Өнөө цагт бид маш завгүй болж хэт олон ажлыг нэгэн зэрэг хийх гэж оролддог нийгмийг бид бүтээж байна. Харин хэсэгхэн хугацаанд түр зогсон "өөрийгөө мэдэж ойлгоод цаашлан хаашаа явахаа тодорхойлох” хэрэгцээтэй юм. Та өөрийгөө ойлгохгүй, эсвэл хаана яваагаа тодорхойлохгүй бол гаргах шийдвэр, зорилго тавьж урагшлахад бэрхшээлтэй байх болно.
DISC сорил бол ӨӨРИЙГӨӨ ТОД ТОМРУУН ОЛЖ ХАРАХ ЭХЛЭЛ юм.

💡 Та өөрийн DISC зан төлөвөө мэдсэн үед шийдвэрүүд улам тод, чиглэл улам шулуун болно. Энэ нь дотоод луужингаа харж байгаатай адил зүйл юм. Өөрийгөө мэдэхгүйгээр зөв замаар явах боломжгүй.
❤️Бусдын зөвлөгөөг дагахаас илүү, өөрийн зан төлөвт тохирсон замаа олоорой.

Энэ талаар илүү их мэдэхгүй хүсвэл манай байгууллага уруу яг ОДОО залгаарай.

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 8883-4343
📌 DISC — Хувь хүний хөгжлийн бодит түлхүүр!

#Удирдлага #БагБүрдүүлэлт #ӨөрийгөөМэдье #УдирдлагынУрлаг #БагБүрдүүлэлт #ЗанТөлөвСудлал See less

Хаана байгаагаа тодорхойлбол, явах замаа тодорхойлж чадна– Коучингийн гол алхам бол өөрийгөө үнэн бодитоор харахад тусла...
30/05/2025

Хаана байгаагаа тодорхойлбол, явах замаа тодорхойлж чадна
– Коучингийн гол алхам бол өөрийгөө үнэн бодитоор харахад туслах явдал юм

Өдөр бүр бид “хаашаа явах вэ?”, “юу хийх вэ?”, “ямар зорилго руу тэмүүлэх вэ?” гэсэн асуулттай нүүр тулдаг. Гэвч тэр бүх асуултад хариулт олохын тулд бид эхлээд нэг асуултад хариу өгөх ёстой: Би яг одоо хаана байна вэ?

Зорилгод хүрэх хамгийн эхний алхам бол одоогийн нөхцөл байдлаа үнэн, бодитоор харах юм.
🧭 Газрын зураг ч гэсэн таны байршлыг тодорхойлж байж л чиглэл заадаг шүү дээ.

🎯 Коучинг хэрхэн тусалдаг вэ?

Коучинг танд:

Өөрийн үнэт зүйл, давуу тал, сул тал, боломжийг тодорхойлоход тусална
Яг одоо юун дээр төвлөрч байгаагаа, юуг хойш нь тавьж байгаагаа илүү тодорхой харахад нөлөөлнө
Сэтгэл доторх замбараагүй бодлуудыг эмхэлж, зорилгын төлөө алхах цэгцтэй чиглэлийг бий болгодог
💬 Коучингийн жишээ асуулт:

“Чиний хувьд хамгийн чухал зүйл юу вэ яг одоо?”
“Яг энэ мөчид амьдрал чинь ямар харагдаж байна?”
“Чи өөрийгөө хаана байна гэж мэдэрч байна вэ — сэтгэл зүйн хувьд, ажил мэргэжлийн хувьд, амьдралын хувьд?”
Хаана байгаагаа хариуцлагатайгаар, ухаалгаар хүлээн зөвшөөрч чадсан хүн л, хаашаа явахаа зоригтойгоор шийдэж чаддаг.

Коучинг бол яг энэ замд хамт алхах түнш юм. Коучинг таны байршлыг хайж олоход тусална, гэхдээ таны очих газрыг зөвхөн та л сонгодог.

05/05/2025
🌟 DISC = Ухаалгаар Удирдах Урлаг 🌟Та удирдлагын хувьд хэзээ хамгийн үр дүнтэй байсан бэ?Багийн гишүүдээ гүнзгий ойлгож, ...
05/05/2025

🌟 DISC = Ухаалгаар Удирдах Урлаг 🌟
Та удирдлагын хувьд хэзээ хамгийн үр дүнтэй байсан бэ?
Багийн гишүүдээ гүнзгий ойлгож, тэдний онцлогт тохируулж удирдах үед үү?
Тийм ээ — DISC яг л үүнд зориулагдсан.

Удирдах хэв маягаа ойлгож, багийнхаа боломжийг бүрэн нээ!

Та бол ямар удирдагч вэ?
🔴 D – Эрч хүчтэй, зоримог, шийдвэртэй
🟡 I – Урам өгдөг, харилцаанд төвлөрдөг
🟢 S – Тогтвортой, дэмжигч, хүлээцтэй
🔵 C – Нарийн нягт, дүрэм журамч, чанар чухалчлагч

👩‍💼 DISC нь танд:
✅ Багийн гишүүдээ ойлгож, зөв хуваарилалт хийх
✅ Зөрчил, үл ойлголцлыг багасгах
✅ Харилцааг сайжруулах
✅ Илүү үр дүнтэй шийдвэр гаргах
боломжийг олгоно.

✨ DISC бол зүгээр нэг тест биш — энэ бол ухаалаг удирдлагын түлхүүр!

👥 Бид танд болон танай багт зориулж:
DISC танин мэдэхүй + зан төлөвийн шинжилгээ
DISC багийн дасгалжуулалт
DISC дээр суурилсан удирдлагын сургалт
хийж өгнө.
Бидэнд мессеж бичээрэй. 💬

#Удирдлага #БагБүрдүүлэлт #ӨөрийгөөМэдье #УдирдлагынУрлаг #БагБүрдүүлэлт #ЗанТөлөвСудлал

🚿 DISC төрлийн хүмүүс шүршүүрт орохдоо… 😂Хувь хүний онцлог ялгаатай байдал бидний өдөр тутмын амьдрал — тэр дундаа шүршү...
30/04/2025

🚿 DISC төрлийн хүмүүс шүршүүрт орохдоо… 😂
Хувь хүний онцлог ялгаатай байдал бидний өдөр тутмын амьдрал — тэр дундаа шүршүүрт орох хүртэл нөлөөлдөг гэж хэн бодох билээ? 😆

👉 DISC хэв шинжээр хүмүүс хэрхэн шүршүүрт ордог гээч?

🫧 Өөрийнхөө шүршүүрт ордог хэв маяг болон DISC хэв шинж-ээ мэдэхийг хүсэж байна уу? 😆 Та аль төрөлд орох вэ? 😆

👉 Тэгвэл яг одоо 88834343 утсанд шууд холбогдоод мэдээлэл аваарай!

💡 Өөрийнхөө онцлогийг таньж мэдэн, өөрийгөө хөгжүүлэх аргаа тодорхойлох нь хэзээ ч ийм хөгжилтэй, сонирхолтой байж чадахгүй гэдгийг хэлмээр байна!

#ӨөрийгөөТанихУхаан #ЗанТөлөвМэдэхҮндэс #ХөгжилтэйТест

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97688834343

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when DISC coach Gansukh posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category