Боловсрол, шинжлэх ухааны яам их сургуулиудын төлбөртөө анхаармаар байна шүү!!! /та нар угаасаа пост уншдаг гэдгийг мэднэ ээ 🤣 дамжуулаарай дээдэс эрхэм-үүддээ/
Оюутан
Монголын Оюутны Эрхийг Хамгаалах хөдөлгөөний албан ёс
11/06/2021
Гадны оронд дэглэмээ баримталж төгсөлтийн баяраа хийж дипломоо гардуулан өгч байна. Амьдралд ганц тохиох л явдал юмсан уг нь бол.
Сонгууль, наадам хийх болохоор баахан хүмүүс цуглуулж, жагсааж явуулаад болоод харин төгсөлт хийх гэхээр хориод байдаг үнэхээр сонин улсад амьдраад байх шиг. Залуу үеийг арай л дооглоод байх шиг санагдаж байна.
МЭДЭГДЭЛ !!!
Дээд боловсрол хариуцсан газрын дарга Должин гуай өнөөдөр би бол хуульч хүн, төрийн сангийн буцалтгүй тусламжын тухайд сангийн яамнаас санхүүжилтыг хүлээж байгаа тэр санхүүжилтыг бид дангаараа шийдэхгүй бидний карманд байдаг зүйл биш гэж хэллээ. Тоо баримт статистиктай Монголын Оюутны Холбооны ЕНБД Дөлгөөн гэж залууд чинь өгсөн тэрийгээ унш!
Харин оюутнуудын цахим сургалтын үеийн төлбөрийн хөнгөлөлтийн хувьд ирэх даваа гаригт шуурхай хуралдаанаар орно гэв...
Монголын Оюутны Холбоо ЦАГ АЛДАЛГҮЙ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГА!!!
Оройн мэнд маргааш боловсрол шинжлэх ухааны яамны сайд Энх-Амгалан Лувсанцэрэн тай. zarig.mn-ий сурвалжлагч уулзаж сурвалжлага тодруулга авах гэж байгаа тул оюутнуудад тулгамдсан асуудал сургуулиас төлбөрөө төл шалгалтанд оруулахгүй төгсгөхгүй боловсролын зээлийн сангийн тусламж санхүүжилт орохгүй өөрсдөө төл гэсэн зэрэг нотолгоотой баримт мэдээллээ бидэн рүү өнөөдрийн дотор чатаар явуулна уу. Мөн сургууль даа хандаж бичсэн өргөдөл зэрэг байж болно. Гол нь өнөөдрийн дотор явуулах хэрэгтэйг анхаарна уу. Энэ баримт нотолгоог сайдад үзүүлж шийдвэр гаргуулах учраас олон оюутнуудад харуулах зорилгоор share хийгээд өгөөрэй.
30/04/2021
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Намайг Түмэнбаярын Номундарь гэдэг. Айлын ууган охин, доороо нэг хөөрхөн охин дүүтэй. Одоогоос таван жилийн өмнө аав, ээж хоёрыгоо дөрөвхөн сарын зайтай алдаж байсан нь амьдралын хамгийн хар бараан өдрүүд байсан хийгээд одоо ч саяхан мэт тод санагдаж байна. Ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь тэр юм билээ. Өөрийнхөө болоод бяцхан дүүгийнхээ ирээдүйг бодсоны үүднээс бид хоёр тусдаа байхаар шийдсэн юм. Энэ шийдвэр маань ч зөв байсан. Эцсээ хүртэл дүүтэйгээ хамт үлдсэн бол мэргэжилгүй, боловсролгүй, хэн ч биш болж үлдэх байсан. Хамтдаа асрамжийн газар байхаас үнэндээ жийрхэж байлаа. Олон бараан бодлууд дотроос минь намайг зовоож байсан нь одоог хүртэл тод санагддаг. Бид хол байгаад аль хэдийн хоёр жилийн нүүр үзэж, би ч энэ үед ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байлаа. Амьдралд биеэ даах цаг минь нэгэнт болсон байв. Надад энэ бүхнээс нүүрээ буруулах ямар ч боломж байгаагүй учраас өөрийгөө зоригжуулж, мэргэжлээ сонгож, ирээдүйд өөртөө төдийгүй өрөөл бусдад хэрэгтэй нэгэн болохын төлөө цуцалтгүй хөдөлмөрлөх их үйлийн маань эхлэл тавигдсан юм. Хэн нэгнээс хараат бус, өөрийн амьдралаа өөрөө зохицуулах хэрэгтэй болсон. Нэг бодлын амар юм шиг хэрнээ хамгийн айдас хүргэм, зориг шаардсан зүйл байсан. Үүний зэрэгцээ үеийн нөхөдтэйгөө зэрэгцэн алхах, элсэлтийн ерөнхий шалгалтаа сайн өгч, их сургуульд элсэн орох нь тухайн үеийн маань зорилго байсан. Шаргуу хичээсний үр дүнд "АШУҮИС-ДАУ"сургуульд элсэн суралцахаар болсон. Дарханы салбартаа хоёр жил суурь хичээлүүдээ сураад, гурав дахь жилээсээ төв "АШУҮИС" болох их хот дахь салбарт мэргэжлээрээ суралцах дөрвөн жил маань үлдээд байгаа юм. Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрөх юм. Анх өөрийгөө ч олоогүй жаахан охин оюутан болж байсан. Хувиар авсан өдрөөс л би тэтгэлэг авах бүхий л боломжийг судалж байлаа. Харин тэгтэл улсаас "Буцалтгүй Тусламж" буюу бүтэн өнчин оюутнуудад олгодог тэтгэлэг байдгийг олж мэдээд нүдэнд минь баярын нулимс дүүрч билээ. Гэтэл сургуульдаа ороод гурван сар өнгөрсний дараа улсаас:
- "30кредитийн чинь мөнгийг л төлнө. Нэг жилд үлдэж байгаа кредитийн зөрүүгээ та өөрөө төлнө." гэсэн мэдээг сургалтын албанаас аваад дотор харанхуйлаад л явчихсан. Анагаах төлбөр өндөртэй сургууль болоод ч тэр үү би одоог хүртэл нийт найман кредитний үлдэгдэлтэй байгаа юм. Нэгдүгээр курсдээ 564,000 хоёрдугаар курсдээ 329,400 төгрөгний төлбөрийн өртэй гэсэн үг л дээ. Би ч бас болоогүй ээ, хичээлийнхээ хажуугаар караокед бармен хийдэг байлаа. Тэр их хичээлийн хажуугаар ажил хийнэ гэдэг тун хэцүү. Хийхгүй байя гэхэд хэрэглээний мөнгийг маань хэн надад өгөх вэ дээ. Хамаатан садан маань миний л адил амьдрах гэж хичээж яваа тус тусын амьдралтай улс. Ер нь тэгээд хүн өөрөө л өөрийнхөө төлөө амьдрах учиртай шүү дээ. Өвчин зовлонтой сүүлийн жилүүдэд Монголчуудын амьдрал өнөө маргаашаа л аргацааж байгаа нь эргэлзээгүй үнэн. Арай ядан болгож байхад дахиад л бараан мэдээ. Дотрыг минь зураад л явчихлаа. "Буцалтгүй тусламж" болон "Оюутны зээл" олгогдохгүй, санхүүжилт байхгүй, санхүүжилт орж иртэл төлбөрөө бүтнээр нь төл, орж ирэхээр нь эргүүлэн олгоно" гэв. Үнэндээ хоногийн хоолоо яаая дээ гэж байгаа бидэн шиг оюутнуудад өнөө маргаашгүй, -'Май, Сайн сураарай' гээд гурван сая төгрөг өгөх хүн олдох болов уу? Харгалзах эцэг эхгүй, бүтэн өнчин оюутнууд бид яах вэ? Хохироод үлдэх үү? Энэ хорвоод үлдээгээд явсан эцэг эхдээ гомдох уу? Хичээлээ сайн сурмаар байвч төлбөр бодогдож айж ичнэ. Төлбөрөө хийе ээ гээд ажиллах гэвч цалин өндөртэй ажил олдохгүй. За аз таарч гайгүй цалинтай ажилд ороод төлбөрөө өгсөн ч, өөрийн болгосон өөдтэй мэдлэггүй. Ийм зүйлтэй нүүр тулгараад байна. Зарим оюутнуудын эцэг эх хөхөө өвлийн хүйтэнд бээрэн байж ажиллан хүүхдийнхээ төлбөрийг хийдэг. Зарим нь буянт малаа нядалж, зарж, ачуулан барин байж төлбөрийг нь хийчихээд сурсан зүйлгүй, олж эзэмшсэн мэдлэггүй цахим хичээл энэ тэр гэж хий хоосон юмаар сурсан болж, хөлсөө дуслуулан байж олсон хэдэн төгрөгийг нь салхинд хийсгэх шахуу зүйл болоод байгааг мэдэж л байгаа. Хүсэхгүй байлаа хүүхдийнхээ ирээдүйн төлөө төлбөрийг нь заавал төлнө. Миний бодлоор зөвхөн буцалтгүй тусламжийн оюутнууд гэлтгүй нийт оюутнуудын төлбөрийг хөнгөлөх өгөөсэй гэж хүсч байна. Амьдрах гэж хичээж яваа иргэдийнхээ гал цогийг унтраадаг төр битгий байгаасай. Бид хэнээс тусламж хүсэх вэ? Бидэнд асуулт байгаа ч хариулах хүн дээр ч, доор ч, ер нь хаана ч байдаггүй. Хэрвээ "би хичээгээд сайн эмч болвол олон түмнийхээ өвчнөөс салгаж, чадах чинээгээрээ улсаас авсан энэ тэтгэлэгийнхээ үр ашгийг заавал гарган, буруу зүйлд мөнгө зарцуулаад байна гэсэн ойлголтыг ор тас мартуулна" гэж хичээдэг, мэрийдэг. Над шиг бодолтой олон ч оюутнууд байгаа. Гэвч надаас шалтгаалаагүй зүйл миний урам зоригийг мохоож, итгэл найдварыг минь унтрааж байна. Энэ тэтгэлэг хэдэн мянган оюутны ирээдүйгээ итгэлтэйгээр хардаг ганц гэрэл байсныг би болон сайхан сэтгэлт ард түмэн минь ойлгоно. Ингэж төрсөн хувь заяандаа гомдох уу? Яг одоо хэнийг буруутгах вэ? Төр засаг минь. Хэн энэнд хариулт өгөх вэ? Шоу, цэнгээн, янз бүрийн хэрэгтэй хэрэггүй бизнест огтхон ч эргэлзээгүй хэдэн тэрбумаар нь зарцуулдаг хэрнээ эх орныхоо ирээдүй хойч болсон оюутан залуустаа, тэднийхээ боловсролд хувь нэмэр оруулах зориг алга уу?🙏🙏🙏🙏
#Оюутныүг
29/04/2021
За уучлаарай, өмнөх постыг хувь хүнийг гутаан доромжлох утга агуулгатай оруулая гэж бодоогүй шүү.
Гэхдээ Монголын Оюутны Холбоо бол 🖕🏻🖕🏻 шүү
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Website
Address
Ulaanbaatar