27/02/2026
🔹Бид ямар нэгэн зүйлд алмайран гайхширч, бүр хэлэх үг ч олдохгүй байх явдал гардаг даа. Монголоор бол "мэл гайхаж, цэл хөхрөх" гэж хэлдэг.
🔹Тэгвэл энэ санааг англиар илэрхийлэхдээ гэдэг хэлц үгийг ашиглаж болдог.
🔹The word “dumbfounded” (sometimes written as dumb-founded) means being greatly astonished, shocked, or rendered speechless because of something unexpected. It comes from the idea of being “dumb” (unable to speak) due to surprise or disbelief.
🔹Жишээ өгүүлбэр:
1. She was dumbfounded when she learned she had won the international award without even applying.
#Орчуулга: Тэр өөрөө өргөдөл гаргаагүй мөртлөө олон улсын шагнал хүртсэнээ мэдээд, гайхширч, хэлгүй мэт болов.
2. The audience sat dumb-founded after the magician pulled a rabbit out of an empty hat. #Орчуулга: Шидтэн хоосон малгайнаас туулай гаргаж ирэхэд үзэгчид бүгд гайхширч, ёстой л мэл гайхаж, цэл хөхрөв.
3. I was dumb-founded by his sudden decision to quit his job and move abroad overnight.
#Орчуулга: Тэр ажлаа гэнэт орхиж, нэг шөнийн дотор гадаад руу нүүхээр шийдсэнийг сонсоод, надад хэлэх үг ч олдохгүй, үнэхээр гайхширч орхив.
🔹Энэ хэллэгийг ашиглан та өөрөө өгүүлбэр зохиож, хэрэглэж сураарай.
#Синхронорчуулга #Орчуулга #Бичгийнорчуулга #Аманорчуулга
#англихэлнийсургалт #АнглиМонголОрчуулга
#МонголАнглиОрчуулга
📞 Phone: 976-99614575
📩 E-mail: [email protected]
08/02/2026
🔹Хиймэл оюун буюу AI-ийг сурч мэдэхгүй л бол юу юугүй шилэн хүзүүн дээрээс чинь тонгойгоод хараад байгаа юм мэт бидний амьдралд хүч түрэн орж ирж буйг та бүхэн анзаарч байгаа байх. Шинээр бий болж буй технологийг цаг алдалгүй сурч, эзэмшихгүй бол цаг үеийнхээ хөгжлөөс хоцрохоос гадна ажил, амьдралдаа гаргах бүтээмж чинь муудна.
🔹Тэгвэл ямарваа нэг зүйл, эсвэл хүн ийнхүү орон зай руу чинь түрэн орох, маш ойроос шахаж дарамтлах мэт сэтгэгдэл төрүүлж буй санааг англиар хэлэхдээ гэдэг хэлц үгийг ашиглаж болдог.
🔹The phrase “breathing down someone’s neck" means someone is watching you too closely, pressuring you, or standing uncomfortably near. It conveys a sense of stress, irritation, or lack of personal space.
🔹Жишээ өгүүлбэр:
1. AI is breathing down your neck, so you’ll need to learn the evolving technologies.
#Орчуулга: Хиймэл оюун "хүзүүн дээр чинь ирээд амьсгалж буй" мэт түрэн орж ирж буй тул энэ шинэ технологийг сурах хэрэгтэй болж байна.
2. The teacher was breathing down my neck during the exam.
#Орчуулга: Шалгалтын үеэр багш яг миний ард зогсоод байсан.
3. My boss keeps breathing down my neck, checking everything.
#Орчуулга: Манай дарга хүзүүн дээр амьсгал нь мэдрэгдтэл миний бүх л юмыг байнга шалгаж дарамталдаг.
🔹Энэ хэллэгийг ашиглан та өөрөө өгүүлбэр зохиож, хэрэглэж сураарай.
#Синхронорчуулга #Орчуулга #Бичгийнорчуулга #Аманорчуулга
#англихэлнийсургалт #АнглиМонголОрчуулга
#МонголАнглиОрчуулга
📞 Phone: 976-99614575
📩 E-mail: [email protected]
02/02/2026
Shout out to my newest followers! Excited to have you onboard! Bulgaa Bulgaa, Э. Нандин-Эрдэнэ
31/01/2026
🔹Сэтгэл санаа, эсвэл бие хаа чинь жаахан тавгүйрхээд, нэг л тиймхэн, таагүй санагдаж буйгаа аятайхан хэлээд ойлгуулчихмаар санагдах үе танд гардаг л биз дээ? Мөн эргэн тойрны уур амьсгал, нөхцөл байдал эвгүй, сонин, онцгүй байх ч тохиолдол зөндөө бий.
🔹Тэгвэл энэ бүх тохиолдолд, ялангуяа ярианы хэлэнд ийм санааг англиар илэрхийлэхдээ гэдэг хэлц үйл үгийг ашиглаж болдог.
🔹The phrase "feel off" is an informal way of saying that something doesn’t feel right. It usually refers to a person’s physical, emotional, or mental state being slightly unusual, uncomfortable, or not normal. It’s less severe than saying “I feel sick” but stronger than “I feel fine.” It can also be used to describe situations or atmospheres that seem strange or unsettling.
🔹Энэ хэллэгийг дор хаяж гурван тохиолдолд хэрэглэж болдог. Тухайлбал:
1. Биеийн байдал буюу Physical State (Not feeling well)
🔹Жишээ өгүүлбэр: I feel off today because I didn’t sleep well last night.
#Орчуулга: Урд шөнө нойр муутай хоносон болохоор өнөөдөр бие тавгүй байна.
2. Сэтгэл санаа, оюун бодол, мэдрэмж буюу Emotional/Mental State (Mood feels strange)
🔹Жишээ өгүүлбэр: She said she was fine, but I could tell she felt off after the meeting.
#Орчуулга: Тэр өөрийгөө зүгээр гэж хэлсэн ч, хурлын дараа түүний сэтгэл нэг л биш болсон гэж хэлэхээр байв.
3. Уур амьсгал, нөхцөл байдал буюу Atmosphere/Situation (Something feels wrong)
🔹Жишээ өгүүлбэр: Something about his tone felt off, like he wasn’t telling the whole truth.
#Орчуулга: Бүх үнэнээ хэлэхгүй байгаа юм шиг, түүний ярианы өнгө нэг л эвгүй санагдсан.
🔹Энэ хэллэгийг ашиглан та өөрөө өгүүлбэр зохиож, хэрэглэж сураарай.
#Синхронорчуулга #Орчуулга #Бичгийнорчуулга #Аманорчуулга
#англихэлнийсургалт #АнглиМонгол
#МонголАнгли
📞 Phone: 976-99614575
📩 E-mail: [email protected]
27/01/2026
🔹Өнөөдөр #Ройтерс агентлагийн мэдээ уншиж байтал нэг ийм гарчигтай мэдээ харагдлаа: "Gregory Bovino removed from his role as US Border Patrol commander at large, The Atlantic reports" буюу орчуулбал "The Atlantic”-ийн мэдээлснээр Грегори Бовино АНУ-ын Хил хамгаалах газрын "ерөнхий" командлагчийн албан тушаалаасаа чөлөөлөгдлөө."
Энд гарч буй гэдэг хэллэг их өргөн хэрэглэгддэг бөгөөд хэд хэдэн утга санааг илэрхийлдэг учраас англи хэл сурч буй хүнд мэдэхэд илүүдэхгүй санагдаад, энэ удаагийн нийтлэлдээ тайлбарлая гэж бодлоо.
🔹Энэ хэллэгийг дор хаяж дөрвөн янзаар хэрэглэж болдог. Тухайлбал:
1. "Нийтдээ, ерөнхийдөө, ер нь, олонх" гэсэн өргөн дэлгэр утгыг илэрхийлнэ.
General / Broad sense: “At large” can mean in general or as a whole.
🔹Жишээ өгүүлбэр: The public at large supported the new policy of the government. → meaning the general public.
#Орчуулга: Олон нийт бүхэлдээ засгийн газрын шинэ бодлогыг дэмжив.
2. Аливаа гэмт хэрэгт буруутгагдаж буй этгээд эрх чөлөөтэй, сул чөлөөтэй, баригдаагүй явж буйг илэрхийлэхэд ашигладаг.
Free / Not captured: It can mean someone is still free or not caught.
🔹Жишээ өгүүлбэр: "The suspect is still at large." → meaning the suspect has not been arrested.
#Орчуулга: Сэжигтэн этгээд одоо хүртэл сул чөлөөтэй яваа.
3. Улс төрийн болон сонгуулийн тухай ярьж байгаа бол тухайн төлөөлөгч нь дан ганц сум, баг, хорооноос биш, харин бүхэл бүтэн аймаг, нийслэл, дүүргээс сонгогдсон гэсэн санааг илэрхийлэхэд хэрэглэж болно.
Political / Electoral context: In government or elections, “at large” refers to representatives elected by an entire population rather than a specific district.
🔹Жишээ өгүүлбэр: “She was elected as a city council member at large to represent the entire city.” → meaning she represents the whole city, not just one neighborhood.
#Орчуулга: Эмэгтэй нийт (бүх) хотыг төлөөлөн, иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон.
4. Албан тушаалыг илэрхийлэхэд хэрэглэдэг. Professional titles: Sometimes used in job titles to mean not tied to one specific department.
🔹Жишээ өгүүлбэр: “Editor-at-large” → a senior editor who contributes broadly, not restricted to one section.
#Орчуулга: Ерөнхий редактор буюу зөвхөн нэг сэдвээр биш, бүхий л чиглэлд нийтлэл бичдэг ахлах редактор гэсэн утгыг илэрхийлж байна.
Манай дээрх жишээн дээр "commander at large" буюу "ерөнхий командлагч" гэсэн албан тушаалыг хэлэхдээ ашигласан байгааг харав уу?
🔹Энэ хэллэгийг ашиглан та өөрөө өгүүлбэр зохиож, хэрэглэж сураарай.
📞 Phone: 976-99614575
📩 E-mail: [email protected]
25/01/2026
🔹Бидэнд заримдаа өөрсдийн ч, бусдын ч үнэн нүүр царайг харуулах тохиолдол гардаг. Нэг ёсондоо өмссөн баг хуулагдаж, улаан нүүр маань ил гарч, жинхэнэ ааш араншин, санаа зорилго, сэтгэл мэдрэмж нь танигдана гэсэн үг. Гэхдээ бусдыг буруугаар бодож явтал ямарваа нөхцөл байдалд тэр хүн маань зөв сайн хүн болох нь ч харагддаг.
🔹Тэгвэл ийнхүү өмнө нь харуулж явсан дүр төрхөөс өөр, жинхэнэ үнэн төрхөө харуулахыг англиар хэлэхдээ гэдэг хэлц үгийг ашиглаж болдог. Энэ нь цэргийн усан онгоц дайснаа хуурахын тулд хуурамч туг хийсгэж байгаад, тулаан эхлэхэд харин өөрсдийн жинхэнэ тугийг гаргаж ирдэг байснаас үүдэн гарсан хэллэг ажээ.
🔹The idiom "show your true colors" means to reveal your real character, intentions, or feelings, especially when they are different from what was previously displayed. It often implies that someone has been hiding their genuine nature, and a situation finally exposes who they really are.
The phrase originates from naval warfare: ships would sometimes fly false flags to deceive enemies, but when battle began, they had to display their true colors (their actual flag).
🔹Жишээ өгүүлбэр:
1. She pretended to be supportive, but when the project got tough, she showed her true colors by abandoning the team.
#Орчуулга: Тэр эмэгтэй их л дэмжиж тусалдаг хүн шиг харагддаг байсан ч, төсөл хэцүү болоод ирсэн чинь үнэн төрхөө харуулж, багаа хаяад явсан.
2. You really showed your true colors today by helping that stranger without expecting anything in return. Thank you.
#Орчуулга: Та өнөөдөр танихгүй хүнд хариу тус нэхэлгүй тусалж, өөрийн жинхэнэ зангаа харууллаа. Баярлалаа.
3. The politician promised honesty, but his corruption scandal revealed his true colors to the public.
#Орчуулга: Тэр улс төрч өөрийгөө шударга гэж амлаж байсан ч, авлигын хэрэг нь түүний багийг хуулж, жинхэнэ төрхийг нь илчлэв.
🔹Энэ хэллэгийг ашиглан та өөрөө өгүүлбэр зохиож, хэрэглэж сураарай.
📞 Phone: 976-99614575
📩 E-mail: [email protected]
23/01/2026
🔹Ээж аав чинь "үдэш орой гадуур явахдаа болгоомжтой байгаарай" гэж хэлээд л байдаг. Та хэд харин тоохгүй яваад байгаа юм биш биз?! Найз нөхөдтэйгөө хамт дарвиж нийлэхдээ ч хамаагүй шууд итгэж найдалгүй, хянуур няхуур байхгүй бол санаа муутай хүний урхинд орох вий!!
🔹Тэгвэл ийнхүү аливаад анхаарал болгоомжтой, хянамгай байхыг англиар хэлэхдээ гэдэг хэлц үйл үгийг ашиглаж болдог.
🔹The phrase “be wary of” means to be cautious, careful, or alert about something or someone because it might be risky, harmful, or deceptive. It’s often used as a gentle warning to pay attention and not trust too quickly.
🔹Жишээ өгүүлбэр:
1. Be wary of online deals that seem too good to be true, as they might be scams.
#Орчуулга: Хэтэрхий гоё, худлаа байхын аргагүй санагдах онлайн наймаанд няхуур хандахгүй бол луйвар байх магадлалтай.
2. When hiking in the mountains, be wary of sudden weather changes that can make conditions dangerous.
#Орчуулга: Ууланд авирахдаа тэнгэр (цаг агаар) гэнэт хувирахад анхааралтай хандахгүй бол цаг агаарын аюултай нөхцөл үүсэж магадгүй.
3. You should be wary of giving out personal information to strangers, even if they seem friendly.
#Орчуулга: Хэчнээн нөхөрсөг сайхан хүн шиг санагдаж байвч танихгүй хүнд хувийн мэдээллээ өгөхөөс болгоомжил.
🔹Энэ хэллэгийг ашиглан та өөрөө өгүүлбэр зохиож, хэрэглэж сураарай.
📞 Phone: 976-99614575
📩 E-mail: [email protected]
20/01/2026
🔹Та хүмүүс хэн нэг хүн, эсвэл ямар нэг зүйлийг ямар нэг байдлаар зүйрлэж хэлж байхыг зөндөө л сонсоо байлгүй. Жишээ нь, эцэг эхчүүд хүүхдээ "Манай энэ ёстой нэг бухын хүзүү шиг зөрүүд нөхөр шүү!" гэх мэтээр хэлдэг.
🔹Тэгвэл ингэж аливаа хүн, юмсыг ямар нэг байдлаар зүйрлэж хэлэхдээ англиар гэдэг хэлц үйл үгийг ашиглаж болдог.
🔹The phrase “describe as” is used when someone explains or characterizes something/someone in a particular way. In short, it means: to say that something is a certain kind of thing or that someone is a certain type of person.
🔹Жишээ өгүүлбэр:
1. The teacher described the book as inspiring and thought‑provoking.
#Орчуулга: Багш уг номыг урам зориг төрүүлж, бодолд автуулах ном гэж тодорхойлов.
2. Many travelers describe Mongolia as a land of endless blue skies.
#Орчуулга: Олон аялагч Монголыг хязгаар үгүй хөх тэнгэрийн орон гэж тодорхойлдог.
3. The manager described the project as a major success for the company.
#Орчуулга: Менежер уг төслийг компанийн томоохон амжилт гэж тодорхойлсон.
4. Parents described their son as “This son of ours is as stubborn as a bull’s neck!"
#Орчуулга: Эцэг эх нь хүүгээ "Манай энэ хүү бухын хүзүү шиг зөрүүд" гэж тодорхойлов.
🔹Энэ хэллэгийг ашиглан та өөрөө өгүүлбэр зохиож, хэрэглэж сураарай.
📞 Phone: 976-99614575
📩 E-mail: [email protected]
16/01/2026
🔹Хийж амжуулах ажил "уул овоо" шиг байгаа хирнээ өөрийн мэдэлгүй "утсаа маажаад," хайран сайхан цаг хугацааг бараад байгаа юм биш биз?!🤳 Хамжаарагтай байхгүй бол сэтгэл түгших, бухимдах, нойргүйдэх олон сөрөг нөлөөтэй шүү! 🙅♂️🙅♀️
🔹Тэгвэл ингэж сөрөг, айдас төрүүлсэн мэдээ, мэдээллийг утсаараа тасралтгүй, хяналтгүй гүйлгэж унших зуршлыг англиар буюу гэдэг үгээр хэлдэг. Ковидын үеэр гарсан үг.
🔹Doomscrolling (or doomsurfing) is the habit of endlessly scrolling through negative news or distressing social media content, often late at night, which can fuel anxiety, sadness, or stress. The term became popular during the COVID-19 pandemic when people compulsively consumed bad news online.
🔹Жишээ өгүүлбэр:
1. After an hour of doomscrolling through political headlines, she felt drained and anxious.
#Орчуулга: Нэг цагийн турш хий дэмий улс төрийн мэдээ мэдээлэл гүйлгэж уншсаны эцэст тэр ядарч, сэтгэл нь түгшиж орхив.
2. Zorig promised himself to stop doomscrolling before bed because it was ruining his sleep.
#Орчуулга: Нойрыг нь сүйтгэж байсан учраас унтахынхаа өмнө "утсаа маажих"-аа болино гэж Зориг өөртөө амлав.
3. During the pandemic, doomscrolling became a daily habit for many people seeking updates but finding only bad news.
#Орчуулга: Цар тахлын үеэр шинэ мэдээлэл хайх гэсээр гагц муу мэдээнээс өөр зүйл олж чаддаггүй байсан тул "утсаа маажих" нь олон хүний хувьд өдөр тутмын муу зуршил болжээ.
🔹Энэ хэллэгийг ашиглан та өөрөө өгүүлбэр зохиож, хэрэглэж сураарай.
📞 Phone: 976-99614575
📩 E-mail: [email protected]
13/01/2026
🔹Нэг их сүрхий, өөрийн гэсэн бодолтой, мундаг хүн болоод бусадтай санал зөрөөд, эсвэл сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргачихсан байж болно шүү дээ. Хүн юм чинь алдаа гаргана, үүндээ өөрийгөө битгий зүхэж буруутгаж байгаарай. Харин шийдвэрээ эргэж хараад, дахиад бодоод үзсэн чинь буруу байжээ гэхэд болно.🤔
🔹Тэгвэл өөрийн шийдвэр, итгэл үнэмшил, санал бодлыг эргэж харахыг англиар гэдэг хэлцээр илэрхийлж болно. Бас юмыг "долоо хэмжиж, нэг огтлох"- гүйгээр шууд аливаа үйлдэл хийхийг шүүмжлэхэд хэрэглэж болдог.
🔹The phrase "have a second thought" means to reconsider or rethink a decision, opinion, or plan. It suggests that after initially deciding or believing something, you pause and reflect again, possibly changing your mind.
It’s often used in the negative form: "without a second thought", meaning to act immediately, without hesitation or reconsideration.
🔹Жишээ өгүүлбэр:
1. After agreeing to buy the car, Oyunaa had a second thought and decided to wait for a better deal.
#Орчуулга: Оюунаа тэр машиныг авъя гэж зөвшөөрсөн боловч дахиж бодож үзээд, илүү сайн боломж гарахыг хүлээхээр шийдэв.
2. He jumped into the river to save the child without a second thought.
#Орчуулга: Тэрээр ямар ч эргэлзээгүйгээр хүүхдийг аврахаар гол руу үсрэв.
3. I was excited to move abroad, but now I’m having second thoughts about leaving my family behind.
#Орчуулга: Гадаад руу нүүнэ гэж хөөрч догдолж байсан ч, одоо харин би ар гэрээ ардаа орхиод явна шүү дээ гэдгийг эргэж бодож эхэлж байна.
🔹Энэ хэллэгийг ашиглан та өөрөө өгүүлбэр зохиож, хэрэглэж сураарай.
📞 Phone: 976-99614575
📩 E-mail: [email protected]