24/11/2022
🤱Хүний амьдралын эхний 1000 хоног гэдэг нь ураг эхийн хэвлийд бүрэлдэн бий болж, нүдэнд харагдахгүй зөвхөн 1 эс байх мөчөөс эхлэн хүүхэд 2 нас хүртэлх хугацаа юм. Үүнд жирэмсэн үеийн 270 хоног, 1 нас хүртэлх 365 хоног, 2 нас хүртэлх 365 хоног багтдаг.
🧏♀️Түүнчлэн хүний амьдралын эхний 1000 хоног нь хүүхдэд төдийгүй түүнийг төрүүлсэн ээж, аавд мөн адил чухал. Ээж, аав шинэ хүнтэй болсон нь нэг талаас өндөр хариуцлага боловч нөгөө талаас хүүхдээ хэрхэн зохистой асрах, хооллох, хамгаалах вэ, яаж сайн хүн болгон өсгөн хөгжүүлж, хүмүүжүүлэх вэ гэх зэргээр олон зүйлд санаа зовниж байдаг. Энэхүү зовнилыг даван туулж, хүүхдээ эрүүл энх, сайн сайхан өсгөж хөгжүүлэхэд энэхүү 1000 хоногийн туршлага нэн чухал үүргийг гүйцэтгэдэг байна.
-НҮБ,Бага насны хүүхдийн хөгжил, 2020.