26/07/2026
🎓 Баяр хүргэе, Манал Тэмүүлэнгоо!
Энэ хөөрхөн шавь Тэмүүлэнгоо маань 12-р ангиа амжилттай төгсөж, их сургуулийн оюутан боллоо.
Багштайгаа зургаан жилийн турш тасралтгүй хамтдаа хичээллэж, хичээл зүтгэл, тууштай байдлын үр дүнд өнөөдөр ийм сайхан амжилтуудын ард гарч чадлаа. Хятад хэлийг тууштай суралцсанаар ямар өндөр түвшинд хүрч болдгийг бодитоор харуулсан бахархалтай жишээ болж чадлаа.
🏆 Шавийн маань гаргасан онцлох амжилтууд:
🎓 2026 оны Хишиг сургуулийн ШИЛДЭГ ТӨГСӨГЧ
🇨🇳 БНХАУ-ын Засгийн газрын 100%-ийн тэтгэлэг
🏅 БНХАУ-ын Элчин Сайдын Яамны “ШИЛДЭГ СУРАГЧ” өргөмжлөл
🌏 БНХАУ-ын Сун Чин Лин сангийн олон улсын тэмцээний Монгол дахь шалгаруулалт
✨ “БЯЦХАН СОЁЛЫН ЭЛЧ” шагнал
🏅 МУИС-ийн Күнзийн институтийн тэмцээнүүд
🥇 Бийрэн уран бичлэг – Тэргүүн байр
🥇 Видео бичлэг – Тэргүүн байр
🥇 Ханз цэвэр бичлэг – Тэргүүн байр
⭐ Уран илтгэл, эртний шүлэг, үлгэрийн тэмцээн – Шилдэг оролцогч
🌟 2025 оны Хишиг сургуулийн “ОЮУНЛАГ МАНЛАЙЛАГЧ” сурагч
📖 HSK 6 болон HSKK Дээд шат – өндөр оноотой амжилттай тэнцсэн.
Эдгээр амжилтын цаана авьяас чадвараас илүүтэйгээр шавийн минь өдөр бүрийн уйгагүй хөдөлмөр, сахилга бат, тууштай байдал байсан юм. Багш хүний хувьд шавийнхаа өсөлт хөгжил, амжилтыг харах нь хамгийн том шагнал.
❤️ Багш нь чамаараа үргэлж бахархах болно.
"Хишиг" Хятад хэлний Бүрэн Дунд Сургууль
Жияа хятад хэлний клуб