НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БАЯНЗҮРХ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БАЯНЗҮРХ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БАЯНЗҮРХ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ, School, БЗД 38р хороо Улаанхуаран, Ulaanbaatar.

20/12/2023

⚠️ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРАЛД

✅👇Цахилгааны аюулгүй байдлыг хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

📍Бага насны хүүхдээс цахилгаан хэрэгслийг хол байлгах, хүүхдэд тавих хараа, хяналтаа нэмэгдүүлэх;

📍Стандартын шаардлага хангасан кабель, утас, цахилгаан хэрэгслийг ашиглах;

📍Цахилгааны угсралтыг мэргэжлийн байгууллагад хандаж хийлгэх;

📍Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах;

📍Шалбарсан, зарим хэсгээрээ халалт үүсэж, хайлсан гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх;

📍Цахилгаан утсыг унь, тооно, ор, ханын толгойд ороохгүй байхыг зөвлөж байна.

17/10/2023

“Хүүхэд эцэг эхтэйгээ E-Mongolia-аар холбогдож ганцхан товч даран яаралтай мэдээлэл солилцох, тусламж дуудах боломжтой боллоо“...

✅ E-Mongolia платформ хүүхэд хамгааллын EKIDS цонхтой болсон талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Өнөөдрөөс эхэлж E-Mongolia-гийн нүүрэнд "Хүүхдээр нэвтрэх" гэсэн шинэ цонх нээгдэж байгаа бөгөөд тус хэсэгт хүүхэд өөрийн регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирэх юм байна. Тус QR кодыг E-Mongolia- гийн хэрэглэгч эцэг эхийн аль нэг нь бүртгэлээрээ нэвтрэн уншуулснаар эцэг эх, хүүхэд хоорондоо холбогдох аж.

Хүүхэд E-Mongolia-аар эцэг эхтэйгээ холбогдсоноор:

Хүүхэд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганц товчлуураар ээж аавдаа мэдэгдэж болох боломжтой.
Хаана байгаа газрынхаа гурван үгт хаягийг мөн ганц товчлуур дараад ээж аавдаа илгээнэ. Ээж аав нь түүн дээр дарахад хүүхдээ хаана байгааг шууд мэдэх боломжтой болж байгаа юм байна.
Хаяг байршил тэр бүр тодорхойгүй, утсаар яриад ойлголцоход ч ихээхэн төвөгтэй, ялангуяа хүүхдэд хүндрэлтэй байдаг учир байршлыг нь нэг метрийн зөрүүгүй заах шийдэл боловсруулжээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал "Уг системээр дамжуулж хүүхдүүд сургуульдаа очсон, гэртээ ирсэн зэрэг эцэг эхдээ яаралтай мэдэгдэх шаардлагатай мэдээллийг ганцхан товч дараад дата шаардахгүйгээр хүргэх боломжтой болж байна. Ингэснээр эцэг эх маш хурдан хугацаанд хүүхдэдээ тусламж үзүүлэх боломж бүрдэж байна. Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайл, ONDO компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан E-Mongoila, Ekids-т дата шаардахгүйгээр үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой болгосон" гэв.

"Хүүхэд өөрт нь халдахыг завдсан, дагаж мөшгөсөн, өдөж хоргоосон этгээдийн зургийг цагдаад шууд илгээх боломжтой"
Түүнчлэн хүүхэд хамгааллын технологийн шинэ цэс Ekids-т цагдаад шууд мэдээлэл илгээх цонх байгаа бөгөөд хүүхэд цахим гадуурхал, гэмт хэрэгт өртсөн, өөрт нь халдахыг завдсан, дагаж мөшгөсөн, өдөж хоргоосон зэрэг сэжигтэй тохиолдолтой учирвал тухайн этгээдийн зургийг нь шууд илгээж, түүнийг нь цагдаагийн байгууллага шуурхай хүлээж авах юм байна.

Мөн хүүхэд ekids цэсээр дамжуулан ямар ч үед 102, 103, 108 утсанд шууд дуудлага хийх, эцэг эхдээ мэдэгдэх боломжтой болжээ.

ЦХХХЯ-наас Google компанид Google Family Link аппликэйшнээ монгол хэлээр ашиглах боломжтой болгохыг хүссэн захидал илгээсэн байна. Эцэг эхчүүд Google Family Link татан хүүхдийнхээ байршлыг утсан дээрээсээ харах, хэдэн цаг интернэтэд орох зэргийг нь тохируулах зэргээр ашигладаг. Монгол хэлээр ашиглах боломжтой бол илүү олон эцэг эх технологи хэрэглэн хүүхдээ хамгаалж чадна гэдгийг ЦХХХ-ны сайд Н.Учрал онцолж байлаа.

17/10/2023
10/09/2023

БОЛОВСРОЛ БА ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО АСУУМЖИД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ...

✅️2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр БОЛОВСРОЛ БА ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО зөвлөгөөн цахимаар зохион байгуулагдахтай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдад тулгарч буй асуудал, саад бэрхшээлийг шийдвэрлэх, арга замыг тодорхойлох, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор асуумж авч байна. Та бүхэн дараах QR кодыг уншуулж идэвхтэй оролцоно уу.

25/08/2023

эцэг эхчүүдийн анхааралд

15/08/2023

НЭГДҮГЭЭР АНГИД ОРОХ СУРАГЧДЫН БҮРТГЭЛ
Зургаан настнуудын бүртгэлийг E-Mongolia цахим системээр улсын хэмжээнд цахимаар зохион байгуулна.
Тодруулбал:
1. E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
2. Үйлчилгээ цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.
3. ”Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.

4. Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
5. Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
6. Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм" товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.

04/08/2023

2023-2024 оны хичээлийн жилд 10, 11 дүгээр ангийн сонгон судлах хөтөлбөрийг цахимаар зохион байгуулах багш нарын "Модуль I" сургалтын бүртгэл эхэллээ.
✅️Бүртгэл VII/31-VIII/04-ний өдрийн 12:00 цагт хаагдаж, бүртгүүлсэн мэйл хаягт нь 17:00 цагт сургалтад хамрагдах ангийн урилга илгээгдэнэ.
✅️ Сургалт VIII/7-11 өдрүүдэд "MS TEAMS" программаар цахимаар явагдана.
✅️Бүртгэлийн холбоос
Төрийн өмчийн сургуульд багшилдаг бол дараах холбоосоор Medle хаягаараа нэвтэрч орж бүртгүүлнэ үү https://forms.office.com/r/umFCFNp3mY
✅️Medle мэйл хаяг шалгах заавар
https://www.youtube.com/watch?v=NItYqxe-Q64&t=2s
✅️Microsoft Teams татаж суулгах заавар
https://youtu.be/ZBzxGFEAUCI

Photos from НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БАЯНЗҮРХ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ's post 10/06/2023

“БҮТЭЭЛЧ БАГАЧУУД, ШИЛДЭГ АРГА ЗҮЙ” 2023 үндэсний уралдаанд БЗД-ээс оролцсон "БАЯНЗҮРХ" ЦОГЦОЛБОР сургуулийн Оргилтуяа багштай 3г ангийн Электрон жаалууд баг амжилттай оролцож ДЭД байр эзлэн мөнгөн медалиар энгэрээ мялаан бахдам сайхан амжилтыг үзүүллээ.
Энэхүү уралдаан нь “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд STEМ боловсролын сургалтын хэрэглэгдэхүүнийг бүтээлчээр ашиглах, суралцагчдын бүтээлч сэтгэлгээ, цогц чадамжийг хөгжүүлэх туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой 3 үе шаттай зохион байгуулагдсан билээ.
🔶️1 дүгээр шатанд: 21 аймаг, 9 дүүргийн 1-5 дугаар ангийн нийт 5127 багийн 20508 суралцагч, 5127 багш оролцсон.
🔶️2 дугаар шатанд: 1361 багийн 5444 суралцагч сэтгэн бодох, бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх, багаар хамтран ажиллах чадвараа сорьсон дасгал даалгаврыг гүйцэтгэж амжилттай оролцсон.
🔸 III үе шатанд үндэсний түвшинд оролцох эрхтэй III-IV ангийн шилдэг 10
баг, V ангийн шилдэг 10 баг, шилдэг 10 багш 2023 оны 06 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд өрсөлдөж шилдгүүд тодорлоо. Сургууль болон дүүргийнхээ нэрийг өндөрт өргөн амжилттай сайн оролцсон та нартаа баярлалаа. Амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Culinary Team

Attire

Telephone

Website

Address


БЗД 38р хороо Улаанхуаран
Ulaanbaatar