Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлах сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлах сургууль

Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлах сургууль Ерөнхий боловсролын ахлах сургууль

📍 Дотоод хэргийн Их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн суралцагчид Баянзүрх дүүргийн шатны “Өсвөрийн...
25/09/2026

📍 Дотоод хэргийн Их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах
сургуулийн суралцагчид Баянзүрх дүүргийн шатны “Өсвөрийн аврагч” тэмцээнд амжилттай оролцож, дүүргээ төлөөлөн Нийслэлийн шатны тэмцээнд оролцох эрхийг авсан. Улмаар 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан Нийслэлийн “Өсвөрийн аврагч” тэмцээнд амжилттай оролцож, “ТУСГАЙ” байр эзэлсэн амжилт үзүүлсэн бөгөөд Тус тэмцээнд 12А ангийн сурагч Э.Энхсүлд, Б.Мичидмаа, 12Б ангийн сурагч Г.Энгүүн, Т.Сэржготов, Г.Хан-Эрдэнэ, 12В ангийн сурагч С.Нацагдорж, 11А ангийн сурагч Ц.Бөхбаяр нар оролцож, гамшгаас хамгаалах онолын мэдлэг, аврах ажиллагааны практик ур чадвар, хурд хүч, авхаалж самбаа болон багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.
Амжилт гаргасан суралцагчдадаа амжилт хүсье 👏🏽👏🏽👏🏽

22/09/2026

Хүүхдийн төлөө “За” гэж хэлсэн бол — заавал хийе!

📌 Онцгой байдлын ерөнхий газраас өсвөр үеийнхэнд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал эзэмшүүлэх, анхан шатн...
21/09/2026

📌 Онцгой байдлын ерөнхий газраас өсвөр үеийнхэнд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал эзэмшүүлэх, анхан шатны аврах ажиллагааны ур чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах чадвар, тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбааг нэмэгдүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч-2026” тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээний хүрээнд эхний шат буюу Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж, тус дүүргийн ерөнхий боловсролын 6 сургууль оролцон мэдлэг, ур чадвар, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил болон багаар ажиллах чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн “Зэв зэт” баг амжилттай оролцож, өгөгдсөн үүрэг даалгавруудыг амжилттай гүйцэтгэн “Тэргүүн” байр эзэлж, дараагийн шат болох Нийслэлийн шатны тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Сурлага спортын өндөр амжилт хүсье 👏🏽👏🏽👏🏽

🥈 МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛЛОО! 🏆Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 11В ангийн сура...
21/09/2026

🥈 МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛЛОО! 🏆

Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 11В ангийн суралцагч Ч.Сумъяабазар 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан Баянзүрх дүүргийн Өсвөрийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцлоо.

Тус барилдаанд 18 сургуулийн 40 гаруй суралцагч хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Ч.Сумъяабазар 5 давж, үзүүрлэн, МӨНГӨН МЕДАЛЬ хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ. 🇲🇳🥈

👏 Суралцагч Ч.Сумъяабазартаа спортын өндөр амжилт хүсье!

💪 Өнөөдрийн амжилт — маргаашийн их амжилтын эхлэл.
Хичээл зүтгэл, тэвчээр, хөдөлмөр бүхэн амжилтаар үргэлжлээсэй!

🏆 АХЛАХ СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “САГСАН БӨМБӨГ”, “ВОЛЕЙБОЛ”-ЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🏀🏐Ерөнхий бо...
20/09/2026

🏆 АХЛАХ СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “САГСАН БӨМБӨГ”, “ВОЛЕЙБОЛ”-ЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🏀🏐

Ерөнхий боловсролын ахлах сургуулийн аварга шалгаруулах “Сагсан бөмбөг”, “Волейбол”-ын тэмцээнийг 09 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд 10, 11, 12 дугаар ангийн 36 баг оролцож, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.

🥇 ЭРЭГТЭЙ САГСАН БӨМБӨГ

* 🥇 Тэргүүн байр – Д.Алтанцэцэг багштай 12Б анги
* 🥈 Дэд байр – Б.Нямгэрэл багштай 12А анги
* 🥉 Гутгаар байр – Б.Дэлгэр багштай 11Б анги

🏀 ЭМЭГТЭЙ САГСАН БӨМБӨГ

* 🥇 Тэргүүн байр – М.Ганцэцэг багштай 11А анги
* 🥈 Дэд байр – Д.Алтанцэцэг багштай 12Б анги
* 🥉 Гутгаар байр – Б.Дэлгэр багштай 11Б анги

🏐 ЭРЭГТЭЙ ВОЛЕЙБОЛ

* 🥇 Тэргүүн байр – Б.Нямгэрэл багштай 12А анги
* 🥈 Дэд байр – М.Ганцэцэг багштай 11А анги
* 🥉 Гутгаар байр – Б.Дэлгэр багштай 11Б анги

🏐 ЭМЭГТЭЙ ВОЛЕЙБОЛ

* 🥇 Тэргүүн байр – Д.Алтанцэцэг багштай 12Б анги
* 🥈 Дэд байр – М.Ганцэцэг багштай 11А анги
* 🥉 Гутгаар байр – Б.Дэлгэр багштай 11 Б анги

🏆 “СПОРТЫН ШИЛДЭГ АНГИ”

Багийн нийлбэр дүнгээр тус тэмцээнийг Д.Алтанцэцэг багштай 12Б анги тэргүүлж, 2026-2027 оны хичээлийн жилийн "СПОРТЫН ШИЛДЭГ АНГИ”-аар шалгарч, “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын эзэн боллоо. 🏆👏

Тэмцээнд идэвх санаачилгатай оролцсон нийт суралцагчид, багш, алба хаагчдадаа баяр хүргэж, сурлага, спортын өндөр амжилт хүсэн ерөөе! 👏🏽👏🏽👏🏽

🏆 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНДХИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуули...
19/09/2026

🏆 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

ДХИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн волейбол, сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 8 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Ахлах сургуулийн захирал, цагдаагийн дэд хурандаа Э.Мэндсайхан, багш, алба хаагчид болон суралцагчид оролцлоо.

Спортын өрсөлдөөн, нөхөрлөл, эв нэгдэл дүүрэн тэмцээн ийнхүү амжилттай үргэлжилж байна. 🏀🏐🔥

Налайх дүүргийн Засаг Даргын ивээл дор зохион байгуулагдсан "Билгүүн Сүлд" клубын 4 жилийн ойн нэрэмжит “Nalaikh Cup 202...
17/09/2026

Налайх дүүргийн Засаг Даргын ивээл дор зохион байгуулагдсан "Билгүүн Сүлд" клубын 4 жилийн ойн нэрэмжит “Nalaikh Cup 2026”тэмцээнд залуучууд С ангилалын 55 кг жинд 12а ангийн суралцагч А.Баян-Ундрах маань мөнгөн медаль хүртлээ.
Амжилт хүсье 👏🏽👏🏽👏🏽

17/09/2026

Амжилт хүсье👏🏽👏🏽👏🏽

За бол заавал хийе🫡
17/09/2026

За бол заавал хийе🫡

Хүүхдийн төлөө "За" гэвэл заавал хийцгээе.

Address

Монгол улс, Улаанбаатар хот БЗД 08 дугаар хороо, хилчний гудамж ДХИС төв байр
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлах сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлах сургууль:

Shortcuts

Share

Category