15/09/2025
❤️Барилга экспо❤️
Манай хамт олон
👉олон хүнтэй уулзалт, хурал
👉Арга хэмжээ
👉олон нийт хамарсан экспо
👉Чанартай, амттай кофе амттан, хөнгөн хоол
Кофе шоп катеринг үйлчилгээ үзүүлнэ.
📞94366767
#кофешопкатеринг
#кофекатеринг
#захиалгынкофе
#явуулынкофешоп
#Катеринг
20/06/2025
☕️ Кофе шоп нээх мөрөөдөлтэй юу?
Бид танд:
✅ Бизнес төлөвлөгөө
✅ Байршил сонголт
✅ Меню хөгжүүлэлт
✅Тоног төхөөрөмж сонголт
✅ Маркетинг, нээлтийн төлөвлөгөө
гээд цогц зөвлөгөө өгнө.
🚀 Хамгийн чухал нь — та ганцаараа биш, бид хамт!
📞 Анхны зөвлөгөө үнэ төлбөргүй!
94366767
29/04/2025
Кофены машин хэрхэн сонгох оо мэдэхгүй байна уу?
Амарханаар тайлбарлавал👇
Хэрэв та:
• Бариста ур чадварт суурилсан мэргэжлийн кофе шоп ажиллуулах гэж байгаа бол → ХАГАС АВТОМАТ
• Автомат, хэрэглэгч төвтэй систем хүсч байвал → БҮРЭН АВТОМАТ
• Туршилт, сургалт эсвэл уран бариста хийх бол → МАНУАЛ
29/04/2025
Кофе шопд хагас автомат эспрессо машин илүү тохирох шалтгаанууд:
1. Чанарын хяналт сайтай – Бариста хүн бүрийн ур чадвараас хамааран амт ялгаатай гарч болдог ч сайн сурсан баристатай бол өндөр чанартай кофег тогтмол гаргаж чадна. Ингэснээр танай шопын онцлог амт, “SIGNATURE ” шинж үүснэ.
2. Бүтээлч байдал, ялгарал – Хагас автомат машин баристад даралт, усны урсгал, нунтаглах зэргийг хянах боломж олгодог тул өөрийн онцлог амтыг бүтээхэд илүү тохиромжтой. Энэ нь хэрэглэгчдэд танай кофе шопийг дахин сонгох шалтгаан болдог.
3. Зардал, үр ашиг – Засвар үйлчилгээ нь харьцангуй хялбар. Мөн эдэлгээний хувьд илүү бат бөх байх нь элбэг.
4. Сургалтын боломж – Баристаг сургаж хөгжүүлэхэд тохиромжтой тул шинэхэн ажилчид ч хурдан туршлагажиж, мэргэжлийн ур чадвартай болдог.
5. Хэрэглэгчийн оролцоо мэдрэмж – Хагас автомат машины ажиллагаа нь баристаг идэвхтэй ажиллуулдаг тул хэрэглэгчид кофены бэлтгэлийн процессыг сонирхолтой гэж хүлээж авдаг.
Таны кофе шоп хэрэглэгчдэд “гараар хийсэн”, сэтгэл шингээсэн бүтээгдэхүүн санал болгох зорилготой бол хагас автомат машин хамгийн тохиромжтой сонголт юм.
29/04/2025
Мэдлэг:
Кофены температур 🫣
Эспрессо: Шинэ гаргасан эспрессоны температур ихэвчлэн 85–95°C орчим байна.
Сүү: Латтены сүүг уураар халаах үед хамгийн зөв температур 55–65°C орчим байх ёстой.
❌Хэрвээ сүүг 70°C-аас дээш халаавал уураг нь задарч, амт нь өөрчлөгдөж, түлэгдсэн амттай болдог.
• 60°C орчим сүү нь хөөс сайтай, амтлаг, зөөлөн мэдрэмжтэй байдаг.
Эцэст нь, бэлэн болсон латте буюу аяган дахь нийт шингэний температур ихэвчлэн 60–65°C орчим байна. Энэ температур дээр уухад хамгийн таатай байдаг.
24/04/2025
Тэгээд гэж үү?
Зөвлөгөө авах хэрэгтэй л гэсэн үг 😆
16/04/2025
Барилга экспо 2025
Амжилттай оролцлоо ❤️❤️❤️ (кофетой зураг оруулах завгүй л байлаа 😆)
Катеринг кофе шоп хамтарч ажиллана 94366767
Давуу талууд:👇
🖤 амтат кофе
🖤 чанартай үйлчилгээ
🖤 найрсаг хамт олон
🖤 итгэлт хамтрагч
#кофешопзөвлөх #кофешопбизнес #амттайкофе
Ankhtuya Ankaa
01/04/2025
Кофе шоп нээхийг хүсдэг ч хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй байна уу?
Зөвлөгөө авах утас: 94366767
01/04/2025
Кофе шоп зөвлөх үйлчилгээ хэнд хэрэгтэй вэ?
• Шинээр кофе шоп нээх гэж буй хүмүүс
• Одоо байгаа кофе шопоо сайжруулахыг хүссэн бизнес эрхлэгчид
• Борлуулалтаа нэмэгдүүлэх арга хайж буй кафе эзэмшигчид
#кофешопнээх
#кофешопзөвлөх
#кофешопбизнес
#шинэкофешоп
31/01/2025
За манайхаан ❗️❗️
Арабика сортын кофены биржийн үнэ мягмар гарагт түүхэн дээд түвшинд хүрч, нэг тонн нь анх удаа 7,909 ам.долларт хүрчээ.
• Зах зээл судлаачид үүнийг сүүлийн 13 жилийн хугацаанд гарч байгаагүй үнийн огцом өсөлт гэж тайлбарлаж байна.
• Мягмар гарагийн арилжаагаар кофены гуравдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 2.43 хувиар өсөж, нэг тонн 7,886 ам.доллар болсон бол арилжааны явцад нэг тонн нь 7,909 орчим ам.долларт хүрч өссөн байна.
• Үнэ нь ийнхүү өсөх болсон шалтгаан нь кофены тариалангийн гол бүс нутаг Бразилд сүүлийн 80 жилд болж байгаагүй ган болж, ургац алдсантай холбоотой.
• Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард уг сортын үнэ ерөнхийдөө тогтвортой байсан бол арваннэгдүгээр сард 30 хувиар өсөж, нэг тонн нь 7,000 ам.долларыг давж байв. Ингээд 2024 он гарснаас хойш арабика сортын үр 40 хувийн өсөлтийг үзүүлээд байгаа юм.
“Мэдээлэл”