20/09/2026
"Asset Management" оюутны клуб нь 2026 оны намрын элсэлтээ зарлалаа.
Клубийн эрхэм зорилго: Оюутан залуусыг бүх талаар дэмжин хөгжүүлж, оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, судалгаа шинжилгээ хийх, мэргэжлийн хөрөнгө оруулагчийн чадваруудыг эзэмшүүлэхийн зэрэгцээ санхүүгийн салбарт хөрөнгө оруулагч сэтгэлгээтэй, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах.
CFA-ийн талаарх мэдлэгээ гүнзгийрүүлж, санхүүгийн салбарт өрсөлдөх чадвартай боловсон хүчин болохыг хүсэж байна уу?
Тэгвэл өөрийн ирээдүйдээ хөрөнгө оруулж, манай клубт нэгдээрэй!
Бидэнтэй нэгдсэнээр танд дараах боломжууд нээгдэнэ:
✅ Салбарын туршлагатай мэргэжилтнүүдээс суралцаж, зөвлөгөө авна.
✅ Ирээдүйн чадварлаг боловсон хүчин болох мэргэжил нэгт хүмүүстэй хамтран ажиллаж, бие биеэсээ суралцана.
✅ CFA Level I шалгалтад хамт бэлдэх найзаа олж, төлбөрийн тэтгэлэг хүртэх боломжтой!
Тавигдах шаардлага:
- СЭЗИС болон МУИС-ийн банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй I, II, III түвшний оюутан
- Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай
- Голч дүн 3.2 ба түүнээс дээш
Анкетын шат явагдах хугацаа:
2026 оны 09-р сарын 20 – 09-р сарын 25-ны 18:00 хүртэл
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/ZwYRVFBnC2fQEM287