01/10/2026
Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхим АЛТАЙ ХОТ-д ажиллаад ирлээ.
XXI ЗУУНЫ БОЛОВСРОЛ: STEAM, ХИЙМЭЛ ОЮУН БОЛОН ДРОН ТЕХНОЛОГИ ӨДӨРЛӨГ 2026 оны 09 сарын 29, 30-ны өдрүүдэд ГАА-ийн Есөнбулаг суманд зохион байгуулагдаж, тэнхимийн төлөөлөл ажиллаад ирлээ.
Уг өдөрлөгийн онцлох зүйл нь XXI зууны технологийн шийдэл, суралцауйг СӨБ, СӨБ-ийн эцэг эх, асран хамгаалагчид, ЕБС-ийн сурагчид, багш нар болон ахмадын боловсролыг хүртэл иргэдийг тэгш хамруулж, оролцуулсан байлаа.
STEAM, ХИЙМЭЛ ОЮУН БОЛОН ДРОН ТЕХНОЛОГИ нь суралцагчдын XXI зууны 6Cs чадварыг дэмжиж, танин мэдэхүйн хязгаарыг тэлдэг бол бөгөөд ахмад настнуудын хувьд танин мэдэхүйн идэвх, дижитал бичиг үсгийн чадварыг дэмжих боломжтойгоос гадна гар сарвуу, үе мөчний идэвхтэй үйл ажиллагааг дэмждэг болох нь сүүлийн үеийн судалгаагаар батлагдаад байна.
Цахим аймаг АЛТАЙ ХОТ, Говь-Алтай аймгийн Насан туршийн суралцахуйн төв-ийнхөнд амжилт хүсье!
Иргэдийн суралцах боломжийг технологийн шинэлэг шийдлээр үргэлж дэмжин, хамтарч ажилладаг I’m world- Mongolia-даа баярлалаа.
https://www.facebook.com/share/r/1HW63i58U7/