Сургуулийн Судалгаа Хөгжлийн "Шинэ Монгол" Төв ТББ

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Сургуулийн Судалгаа Хөгжлийн "Шинэ Монгол" Төв ТББ

Сургуулийн Судалгаа Хөгжлийн "Шинэ Монгол" Төв ТББ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сургуулийн Судалгаа Хөгжлийн "Шинэ Монгол" Төв ТББ, Educational Research Center, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн 806 тоот, Ulaanbaatar.

22/09/2026
📌 2025–2026 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН | УИХ-ЫН ГИШҮҮН ЖАНЧИВЫН ГАЛБАДРАХ Өнгөрсөн нэг жилийн хугацаанд боловсролын салбарын суурь...
24/08/2026

📌 2025–2026 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН | УИХ-ЫН ГИШҮҮН ЖАНЧИВЫН ГАЛБАДРАХ

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд боловсролын салбарын суурь асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг сайжруулах, нийгмийн хөгжлийг дэмжих чиглэлээр хийж гүйцэтгэсэн гол ажлуудынхаа тайланг товчхон хүргэж байна.

🏛️ 1. Боловсролын салбарын хөрөнгө оруулалт: 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарлуулсны хүчинд шинэ түвшинд гарч, 1.1 их наяд төгрөг давсан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн хувьд, их өгөгдөлд суурилан 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих эрэмбийг тогтоосон ба үүнээс 22 сургууль, 11 цэцэрлэгийн санхүүжилт шийдэгдсэн.
УИХ-ын 29 гишүүний хамт "Боловсролыг дэмжих лобби бүлэг"-ийг санаачлан байгуулсан ба МАН-ын дэргэдэх "Боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо"-г ахлан ажиллалаа.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан "Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах" хоёр ч ажлын хэсгийг ахалж ажилласан. Түүнээс гадна 8 хуулийн төсөл хамтран өргөн барив.

💡 2. Багш бэлтгэдэг их сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэхэд чиглэсэн бодит ажил санаачлан, Ротари клубтэй хамтран МУБИС-д 72,000$-ийн өртөг бүхий Байгалийн ухааны лабораторийг хүлээлгэн өгөв. Ирэх хичээлийн жилд 180,000$-ийн өртөг бүхий Физикийн лабораторийн төслийг эхлүүлээд байна.
Өөрийн үүсгэн байгуулсан “Шинэ Монгол–Мабүчи” тэтгэлгийн сангийн хүрээнд орон нутгаас ирсэн 40 оюутанд тус бүр 1.500$ ам.долларын тэтгэлгийг шинээр олгов. 11 дэхь жилдээ олгож байгаа ба нийт 396 оюутанд 1.46 сая долларын тэтгэлэг олгожээ.
Багшийн тоон болон чанарын хомсдолыг асуудлаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг, ЕБС-ийн захирлуудын уулзалтуудыг зохион байгуулж тулгамдаад буй асуудлыг ярилцав.
МУБИС-ийн шинэ элсэгчид болон төгсөх оюутнуудад зориулж, "Хүний багш" сэдэвт лекц уншлаа.

🤝 3. Орон нутаг (Дорноговь, Орхон, Булган, Сэлэнгэ, Дархан) болон нийслэлийн 1,200 гаруй иргэд, багш нартай тусгайлан уулзаж санал бодлыг нь сонсов. Монгол-Японы парламентын найрамдлын бүлгийн даргын хувиар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны айлчлалд оролцож, Японы Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүдийн айлчлалыг амжилттай хүлээн авч, БНСУ, Япон болон Казахстан улсад томилолтоор ажиллаж боловсролын салбарын туршлага судаллаа.

2025 оны намрын чуулганд 94.4%, 2026 оны хаврын чуулганд 97.1%-ийн ирцтэйгээр чуулганы хуралдаанд оролцлоо.

Боловсролын салбарын шинэчлэлийн төлөө хамтран ажилладаг эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд, жирийн иргэд, хамтран зүтгэгчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье!

20/04/2026

✨А.Долгор; Төслөөс олон шинэ арга барилд суралцсандаа баяртай байна💜🫶💜

(Баянхонгор аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн англи хэлний багш)

17/04/2026

МУГБ Ж.Галбадрах
Хүнд сурсан, сураагүйн ялгаа гардаг 🪷

Элсэлтийн ерөнхий шалгалт дөхөж буй 💎
Өдөрт өөртөө зориулаад 3 цаг л үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.
Оройтоогүй шүү, Амжилт хүсье 📈

20/03/2026

🌱 Хүүхдийн хүмүүжил төлөвшил сайн байхад дагаад сургалтын чанарт ахиц гарч болдог гэдгийг ойлгож байна.
“Сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөр”-ийг маш ач холбогдолтой төсөл гэж харж байгаа. 🙂

17/03/2026

Х.Орших: Эхлээл зөв төлөвшил, зөв соёлтой болж байж сургалтын чанарт ахиц гарна.

14/03/2026
13/03/2026

📍Суралцагчдын хүмүүжил төлөвшил, хандлагын талаар захирлууд юу ярив?
📍 Суралцагчдын хүмүүжил төлөвшилд бодит өөрчлөлт гарсан уу?

13/03/2026

💁‍♀️Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны ЕБС-ийн охидын өрөөтэй танилцана уу. 😊
Багш ажилчид маань охидынхоо хэрэгцээ шаардлагыг сонсон, санал авсны дагуу амрах, хувцас солих, чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөөг тохижуулан өгчээ. Энэ өрөө охидод байнга нээлттэй байдаг бөгөөд дунд, ахлах ангийнхан маань өөрсдөө цэвэр цэмцгэр байдлыг нь хангаж, арчилдаг байна.🌱

📔📈Төрийн өмчийн ЕБ-ын сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын үр дүнгийн ...
30/10/2025

📔📈Төрийн өмчийн ЕБ-ын сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын үр дүнгийн тайлангаас ...

💎 Алсын хараа: “Манай сургууль шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй, олон улсад өрсөлдөх чадвартай, шинийг санаачлагч, бүтээлч иргэнийг төлөвшүүлнэ.
💎 Эрхэм зорилго: “Бид суралцах ээлтэй орчныг бүрдүүлж, суралцагчдын хөгжлийг эрхэмлэдэг, хариуцлагатай, манлайлагч хамт олон байна.”
Үеийн багийн тогтолцоог бүрдүүлж, хамтын соёл төлөвшиж, төлөвлөлт 83,7%-тай хэрэгжсэн. Сурагч төвтэй хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжих суурь тавигдсан. Цэгц соёл дадал хэвшлийн хэрэгжилт 86,47%, сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо 88,3% болж сайжирсан.
Эдгээр үр дүн нь сургуулийн менежмент, хөгжлийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЕБ-ЫН ЦЭГЦ БИЛИГ СУРГУУЛЬ

#Боловсрол #Сургууль
#Багш #Суралцагч
#Менежмент

@дагагч

#Говийнбүс #Төвийнбүс #Нийслэл
#Дундговь #аймаг

Address

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн 806 тоот
Ulaanbaatar

Telephone

+97672026060

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сургуулийн Судалгаа Хөгжлийн "Шинэ Монгол" Төв ТББ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Сургуулийн Судалгаа Хөгжлийн "Шинэ Монгол" Төв ТББ:

Shortcuts

Share