06/12/2023
Энэ жилээс улсын логик паззлын олимпиад олон сорилготой болж улам сонирхолтой болохнээ. Манай цувралууд хүүхдийн насанд тохирсон үндсэн дасгалуудтайгаас гадна олон түвшний бодлогуудтай. Тиймээс сурагчид номон дээрээ шууд ажиллахаас гадна нэг төрлийн паззлыг дахин давтан хийх дадлагажих боломжийг олгодгоороо давуу талтай юм.
Та бүхэн МИР, ИНТЕРНОМ, АЗХУР, МАЖЕСТИК, АЛЬФАбүүкийн төв салбаруудаас худалдан авч бие даан олимпиаддаа бэлтгэн амжилт гаргахыг хүсье.
Оюуны чадварын IQ төв, Сүхбаатар аймаг дахь Оюуны чадварын IQ төвийн салбар холбоо хамтран Логик паззлын үндэсний онлайн уралдааныг зохион байгуулж байна.
Тус уралдаан нь 2023 оны 12 дугаар сарын 9-нөөс 2024 оны 3 дугаар сарын 16-ныг хүртэл нийт 6 цуврал онлайн шалгаруулалтыг 4-өөс 12 дугаар ангийн сурагчид, насанд хүрэгчид, багш, эцэг эхчүүдийн дунд зохион байгуулах юм.
Энэхүү уралдаанд оролцсоноор сэтгэх болон логик чадвараа хөгжүүлж ахиулахын зэрэгцээ шинэ шинэ бодлого бодож сурах, бодолтын хурдаа ахиулах, аймаг, улс, дэлхийн аваргын тэмцээнд оролцох бэлтгэлээ эртнээс хангах боломжоо нээх болно.
Оролцохыг хүссэн хүн бүрт амжилт хүсье.