08/08/2026
Л.Тэлмэн бид хоёр багш, шавь болоод 18 жил өнгөрчээ. Энэ хугацаанд бид тив, дэлхийн болон Монголын циркийн олон рекордыг давтаж, эвдэж, шинэ түүх бүтээж ирсэн байдаг.
Монголын циркийн урлагт Т.Номуунбаатар ах, анх удаа хамгаалалтгүйгээр агаарт 6 эргэлт хийж, түүхэн рекорд тогтоож байсан. Харин Л.Тэлмэн 2019 онд 6 эргэлтийн бэлтгэлээ эхлүүлж, 2020 онд Монте-Карлогийн манежинд анх удаа 6 эргэлтийг гүйцэтгэсэн Монгол жүжигчин болсон юм.
Дэлхийн хэмжээнд шидэх банзнаас агаарт 6 эргэлт хийсэн жүжигчид хуруу дарам цөөн байдаг бөгөөд тэдний хоёр нь Монголын шилдэг уран бүтээлчид байгаа нь бидний хувьд бахархал юм. Энэ тоо цаашдаа улам олон болж, Монголын циркийн авьяаслаг уран бүтээлчид дэлхийн дэвжээнд улам олон амжилт гаргах болтугай.
Л.Тэлмэн шавьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе! Эрүүл байж олон амжилтын эзэн байх болтугай... 2026.08.08 Coach