НЕБ-ын 124-р сургуулийн хүүхдийн зөвлөл

НЕБ-ын 124-р сургуулийн хүүхдийн зөвлөл

Share

�124-р сургууль��
-Бид хөгжлийн төлөө хамтдаа

28/09/2025

Шинэ элсэлтэндээ идэвхтэй оролцоорой.🥰🥳
13:30минутанд НА-ын өрөөнд уулзацгаая..

Photos from 67-р сургуулийн суралцагчийн зөвлөл's post 18/10/2023

Tank uu❤️

22/09/2023

#ХҮҮХДИЙНТӨЛӨӨДУУХООЛОЙГХАМТДАА
Аянд НЕБ-ын 124-р сургуулийн хүүхдийн зөвлөл мөн нэгдэж байна.

Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд амьдах, хамгаалуулах эрхтэй хэмээн Монгол улсын хуулийн зүйл заалтуудад тусгаж өгсөн байдаг хэдий ч зүгээр л цаасан дээрх хэдхэн үг үсэг төдийхөн болж үлдсэнийг манай хүүхдэд ээлгүй хотоос харж болох юмсанж.😭

Хүүхдийг хайрладаггүй, хайхардаггүй Улаанбаатар!!!

Гэрэлт ирээдүй шинэ үеийн эхлэх цэг болсон бяцхан зүрх бүхэн цохилоосой бас цагаан зураас давах болгондоо нүүрэндээ мишээл дүүрэн алхаасай гэж хүсэж байна.

Бидэнд сурах таатай орчин битгий хэл ганцхан гарцаар ч аюулгүй гарах бүрэн итгэл алга. Тийм ч учраас дуу хоолойгоо нэгтгэцгээе үе тэгийн найзууд минь өөрсдийнхөө төлөө бас бяцхан дүү нарынхаа ирээдүйн төлөө томчуудын шийдвэрийг хүлээх бус өөрсдөө дуу хоолойгоо өргөцгөөе.

Ааваа, ээжээ, ахаа, эгчээ гуйя хурдаа хас!

Хүүхдийн төлөө байгууллагууд болоод шийдвэр гаргах түвшний ах, эгч нарт хүртэл энэхүү hashtag-ыг ашиглан шэйрлээд постлоод түгээгээд өгөөч🥲
#хүүхдийнамьнастоглоомбиш
#хүүхэдмонголынирээдүй

08/09/2023

📣 Манай сургуулийн сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн багт хамт олонд нэгдээрэй! 📣

Та өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой, хөгжиж бас хөгжилдөх дуртай, сургуульдаа нийгэмдээ эерэг нөлөөллийг үзүүлэхийг хүсдэг үү? Тэгвэл бид сургуулийнхаа Өөрөө Удирдах зөвлөлд нэгдэж, сургуулийнхаа ирээдүйг мөн өөрийгөө тодорхойлох нэн хүсэл эрмэлзэлтэй тууштай хүмүүсийг хайж байна!

Сурагчдын Өөрөө Удирдах зөвлөлийн гишүүний хувьд танд дараах боломжууд бий.

📚 Боловсролд нөлөөлөл: Сурагчид сургуульдаа шийдвэр гаргахад эерэгээр нөлөөлөхөд туслах чухал үүрэг гүйцэтгэнэ.

🌟 Хамтран ажиллах: Сургуулийг орчин нөхцөл, суралцах арга барилыг сайжруулах нэг зорилго бүхий хүмүүстэй хамтран ажиллана.

🗣 Өмгөөлөгч: Эцэг эх, сурагчид, сурган хүмүүжүүлэгчдийн дуу хоолой болж, тэдний асуудал, санаа бодлыг сонсдог байх.

Хэрэв та өөрчлөлт хийх сонирхолтой, шинийг эрэлхийлэх, байгаа орчиндоо өөрийн хувь нэмрээ оруулах цагийн зохион байгуулалттай, хүсэл эрмэлзэлтэй бол манай сургуулийн сурагчдын өөрөө Удирдах зөвлөлд элсэхийг урьж байна.

📩 Өөрийн хүсэл сонирхлыг илэрхийлэх эсвэл сургууль дээрх асуудлуудын талаар мэдэгдэхийг хүсвэл бидэнтэй “chat”-аар эсвэл имэйл хаягаар холбогдоно уу?

Link: https://docs.google.com/forms/d/1MNiK2YcQ1NLZ09Qf2pKsrr3j2NqKJkB9pwAWexDtu_Y/edit

Сурагчдад хамгийн сайн боловсрол, боломжийг олгохын төлөө хамтдаа зүтгэцгээе! 📚✏️

#СургуулийнЗөвлөл #БоловсролынУдирдагчид #Олоннийтийноролцоо
#ТэгшОролцоо

---

07/09/2023

😌

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН НАМРЫН ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА!

“ТЭГШ ОРОЛЦОО-ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриатай Монголын Хүүхдийн Зөвлөл нь 2022 оны 07-р сарын 20-нд үндэсний хэмжээнд үүсгэн байгуулагдаж 21 аймаг, 9 дүүрэгт салбартайгаар ХҮҮХДИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД БАЙГУУЛЛАГА болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүүхэд бүрд ТЭГШ ОРОЛЦОХ, ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ олгох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн Зөвлөлийн НАМРЫН ЭЛСЭЛТ ийнхүү зарлагдаж байна. Та аль ч сургуулийн сурагч байхаас үл харгалзан 18 хүртэлх насны хүүхэд бүр Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн Зөвлөлийн гишүүн болох ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ бүгдэд нь НЭЭЛТТЭЙ боллоо.

Та Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн Зөвлөлийн гишүүн болсноор:
- Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээрх үйл ажиллагаанд үе тэнгийнхнээ төлөөлөл, дуу хоолой болон оролцох;
- Чадварлаг баг хамт олон, эерэг хүрээллийг бий болгон хамтдаа суралцаж, өсөж дэвших;
- Идэвх оролцоогоороо манлайлан, үндсэн гишүүн болох гэх мэт олон боломжууд таныг хүлээж байна…

Гишүүнээр элсэх АЛХМУУД:
Алхам-1: Доорх холбоосоор нэвтрэн гишүүнчлэлийн маягтыг бөглөх. Мөн QR уншуулах.
Алхам-2: Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн сурагчидтай холбогдон, ярилцлаганд оролцох.
Алхам-3: Гэр бүлдээ халуун дотноор угтан авч, хүүхдийн зөвлөлтэй танилцах, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.

БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ!

“ТЭГШ ОРОЛЦОО-ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ”

Бүртгэлийн линк- https://bit.ly/3H6KJrN

Photos 27/04/2023

"Найз байя" 🙌 үндэсний аян өнөөдрөөс эхэлж байна.

Өөр шигээ хүндэлье 😊 уриа дор аян маань 6-р сарын 8-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Монголын Хүүхдийн Зөвлөл 🤍

#НайзБайя

11/04/2023

Open mic coming soon...😊🤍

11/04/2023

Нийслэлийн хэмжээнд зургаан 7 хоногийн турш үргэлжлэх цэвэрлэгээний аяныг эхлүүлээд байгаа билээ. Хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 14-нд буюу ирэх баасан гарагт “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна.🤍😊

Нийт сургуулийн бүрэлдэхүүндээ идэвхтэй оролцохыг уриалж байна.♻️



Бид амжилтын төлөө. 124-р сургууль НЕБ-ын 124-р сургуулийн хүүхдийн зөвлөл✨️🙆
НЕБ-ын 124-р сургуулийн хүүхдийн зөвлөл

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


124-р сургууль��
Ulaanbaatar
KIRITO