04/11/2020
👏Баяр хүргэе!!!👏
▼Зохион байгуулагч: Сүзүки Кэй, Сато Эрико, Гоши Юри (Б?
04/11/2020
👏Баяр хүргэе!!!👏
20/10/2020
/// Шилдэг бүтээлүүдийг танилцуулъя #7 ///
"ХҮН БАЙГАЛИЙН ХИЧЭЭЛИЙН ТУРШИЛТ БА АЖИГЛАЛТ" УРАЛДААН 2020-ийн шилдэг бүтээлүүдийг танилцуулъя.
◇ТУСГАЙ ШАГНАЛ (Хичээл зүтгэл гаргасан)◇
Сурагч: С.Анунгоо
Сургууль: Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургууль
Хичээлийн сэдэв: Сонгино үрслүүлэн ургуулах
Уралдаанд шалгарсан бүтээлийн үнэлгээ:
Нэг сар гаруй хугацааг зарцуулан ажиглалт хийсэн хүчин чармайлтад нь баяр хүргэе. Ажиглалт хийж, тарьж ургуулсан сонгиноо дараа нь хүнсэндээ хэрэглэж байгаа нь сэтгэл гаргаж ургуулсныг илтгэж байна.
Шилдгээр шалгарч шагналт байранд орсон сурагчиддаа баяр хүргэе!!!
19/10/2020
/// Шилдэг бүтээлүүдийг танилцуулъя #6 ///
"ХҮН БАЙГАЛИЙН ХИЧЭЭЛИЙН ТУРШИЛТ БА АЖИГЛАЛТ" УРАЛДААН 2020-ийн шилдэг бүтээлүүдийг танилцуулъя.
◇ТУСГАЙ ШАГНАЛ (Өөрийгөө сайн сорьсон)◇
Сурагч: Б.Мишээл
Сургууль: Дорнод аймгийн Шинэ хөгжил цогцолбор сургууль
Хичээлийн сэдэв: Шатах урвал
Уралдаанд шалгарсан бүтээлийн үнэлгээ:
Гар доорх материал ашиглан туршилт хийсэн нь бүтээлийг илүү ойлгомжтой болгож өгсөн. Тухайн материалыг шатааж үзсэн туршлага дээрээ үндэслэн хог хаягдал болон хүрээлэн буй орчныг хамгаалах талаар лавшруулан бодож үзвэл илүү сайн болов уу.
Шилдгээр шалгарч шагналт байранд орсон сурагчиддаа баяр хүргэе!!!
18/10/2020
/// Шилдэг бүтээлүүдийг танилцуулъя #5 ///
"ХҮН БАЙГАЛИЙН ХИЧЭЭЛИЙН ТУРШИЛТ БА АЖИГЛАЛТ" УРАЛДААН 2020-ийн шилдэг бүтээлүүдийг танилцуулъя.
◇ТУСГАЙ ШАГНАЛ (Ажиглалт сайн хийсэн)◇
Сурагч: Б.Халиунгоо
Сургууль: Дорнод аймгийн 1-р сургууль
Хичээлийн сэдэв: Наранцэцэг ургуулж ажиглах ба турших
Уралдаанд шалгарсан бүтээлийн үнэлгээ:
4 сарын турш наранцэцгийн ургаж байгааг ажигласан. Цэцэг хэрхэн ургаж байгааг тодорхой хугацаанд хэмжин тэмдэглэл хөтөлсөн. Өөр төрлийн цэцгэн дээр бас ажиглалт хийж үзээрэй.
Шилдгээр шалгарч шагналт байранд орсон сурагчиддаа баяр хүргэе!!!
17/10/2020
/// Шилдэг бүтээлүүдийг танилцуулъя #4 ///
"ХҮН БАЙГАЛИЙН ХИЧЭЭЛИЙН ТУРШИЛТ БА АЖИГЛАЛТ" УРАЛДААН 2020-ийн шилдэг бүтээлүүдийг танилцуулъя.
◇ТУСГАЙ ШАГНАЛ (Ахуй амьдралтай ойр)◇
Сурагч: А.Алтан-Аялгуу
Сургууль: Улаанбаатар хотын 102-р сургууль
Хичээлийн сэдэв: Нарны гэрлийн тусламжтай цагийн баримжаа авах
Уралдаанд шалгарсан бүтээлийн үнэлгээ:
Монгол гэрийн дотор нарны гэрэл хэрхэн тусах вэ гэсэн сэдэв сонгосон нь их сонирхолтой болсон. Улирал солигдоход хэрхэн өөрчлөгдөхийг туршиж үзээрэй.
Шилдгээр шалгарч шагналт байранд орсон сурагчиддаа баяр хүргэе!!!
16/10/2020
/// Шилдэг бүтээлүүдийг танилцуулъя #3 ///
"ХҮН БАЙГАЛИЙН ХИЧЭЭЛИЙН ТУРШИЛТ БА АЖИГЛАЛТ" УРАЛДААН 2020-ийн шилдэг бүтээлүүдийг танилцуулъя.
◇ХҮРЭЛ МЕДАЛЬ◇
Сурагч: М.Тамираа
Сургууль: Говь-Алтай аймгийн 2-р сургууль
Хичээлийн сэдэв: Моторт завь
Уралдаанд шалгарсан бүтээлийн үнэлгээ:
Өөрийн гараар завь хийж, туршилт хийх орчин нөхцөл зэргийг сайтар бодож ажиглалтаа явуулсан. Нэг нөхцөлд хамаарах туршилтын давтамжийг нэмснээр илүү сайжруулах боломжтой.
Шилдгээр шалгарч шагналт байранд орсон сурагчиддаа баяр хүргэе!!!
15/10/2020
/// Шилдэг бүтээлүүдийг танилцуулъя #2 ///
"ХҮН БАЙГАЛИЙН ХИЧЭЭЛИЙН ТУРШИЛТ БА АЖИГЛАЛТ" УРАЛДААН 2020-ийн шилдэг бүтээлүүдийг танилцуулъя.
◇МӨНГӨН МЕДАЛЬ◇
Сурагч: Б.Болор-Оюун
Сургууль: Улаанбаатар хотын Орхон Хасу сургууль
Хичээлийн сэдэв: Хүнсний ногоонд гадаад орчны нөлөөлөх байдал
Уралдаанд шалгарсан бүтээлийн үнэлгээ:
3 төрлийн хүнсний ногоон дээр харьцуулалт, ажиглалт хийсэн нь сонирхолтой санаа болж чадсан. Ажиглалт хийх явцдаа ургах явц болон өөрчлөлтийн талаар нь маш нямбай тэмдэглэл хөтөлсөн нь үнэхээр сайн болсон.
Шилдгээр шалгарч шагналт байранд орсон сурагчиддаа баяр хүргэе!!!
14/10/2020
/// Шилдэг бүтээлүүдийг танилцуулъя #1 ///
"ХҮН БАЙГАЛИЙН ХИЧЭЭЛИЙН ТУРШИЛТ БА АЖИГЛАЛТ" УРАЛДААН 2020-ийн шилдэг бүтээлүүдийг танилцуулъя.
◇АЛТАН МЕДАЛЬ◇
Сурагч: Х.Тэлмүүн
Сургууль: Дорнод аймгийн 1-р сургууль
Хичээлийн сэдэв: Хийжүүлсэн ундааны туршилт
Уралдаанд шалгарсан бүтээлийн үнэлгээ:
5 төрлийн хийжүүлсэн ус ундаа ба зэвтэй төмөр ашиглаж хийсэн маш сонирхолтой туршилт юм. Таамаглалаас үр дүн хүртэл тун нарийн шинжилж, тус тусын зурагт хамаарах тайлбарыг гайхалтай сайн бичиж тэмдэглэж өгсөн.
Шилдгээр шалгарч шагналт байранд орсон сурагчиддаа баяр хүргэе!!!
01/10/2020
/// Шалгаруулалтын дүнг танилцуулъя. ///
"ХҮН БАЙГАЛИЙН ХИЧЭЭЛИЙН ТУРШИЛТ БА АЖИГЛАЛТ" УРАЛДААН 2020-ийн шалгаруулалт явагдаж дүнгээ гаргалаа.
Монгол орны өнцөг булан бүрээс олон сайхан бүтээл хүлээж авсандаа баяртай байна.
Бүтээлээ ирүүлсэн нийт сурагчиддаа маш их баярлалаа.
Шилдгээр шалгарч шагналт байранд орсон сурагчиддаа баяр хүргэе!
Шагналт байранд хараахан орж чадаагүй ч сайн бүтээл зөндөө байлаа.
Энэ удаагийн уралдаанд оролцсон туршлагаа цаашдын суралцах үйл явцдаа үр бүтээлтэй ашиглаарай.
Шагналт байранд орсон сурагчдад дараа жич мэдээлэл хүргэх болно.
/// Шагнал урамшуулалын тухай ///
Шалгарсан бүтээлийг хийсэн эзний нэр, сургуулийн хамтаар ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын facebook хуудсанд нийтэлнэ.
Шалгаруулалтын дүн болон олгох урамшууллыг 10 сард нийтэд зарлахаар төлөвлөж байна.
▶Шалгаруулалтад харгалзах хүчин зүйл
- Логик сэтгэлгээ
- Зураг болон тоо цифрийг харахад ойлгомжтойгоор ашигласан байх
- Өөрийн гэсэн онцлогтой, өвөрмөц байх
- Цаашид баяжуулах боломжтой, дүгнэлт хийсэн байдал
- Тухайн орны ахуй амьдрал, соёлд үндэслэсэн байх
Өчигдөр хүртэл олон хүүхдүүдээс бүтээлээ ирүүлж өгсөн.
Маш их баярлалаа!!!
/// АНХААРААРАЙ ///
Манай уралдааны бүтээлийг хүлээн авах хугацаа дууссан.
9 сарын 10-нд хүртэл зааварчилгааны дагуу бүтээлийн зургийг хавсарган дээрх Е-мэйл-ийн хариу болгон илгээнэ үү.
9 сарын 10-нд хүртэл бүх бүтээлийн зургийг очихгүй байвал эрхгүй болно, АНХААРААРАЙ.
Одоохондоо манай Е-мэйл-ийн хариу буюу сурагчийн код очихгүй байвал facebook-ийн мессежээр шууд мэдэгдээрэй.
Баярлалаа.
05/09/2020
/// Уралдаанд бүртгүүлэх болон бүтээлээ илгээх заавар ///
1. Дараах линкээр орж, өөрийн мэйл хаяг, овог нэр, туршилт ба ажиглалт хийх сэдэв зэрэг мэдээллээ
бөглөөд Submit товчийг бүртгэлээ баталгаажуулна уу.
Бүртгүүлэх линк: https://forms.gle/g35uFX5Yv5HjbNc97
Бүртгүүлсний дараа Google Forms гэсэн хаягнаас бүртгэл баталгаажсаныг мэдэгдсэн автомат
хариу хүлээн авна.
2. Хэсэг хугацааны дараа [email protected] хаягнаас дэлгэрэнгүй зааварчилгаа
бүхий Е-мэйл хүлээн авна.
3. Зааварчилгааны дагуу Бүтээлийн зургийг хавсарган дээрх Е-мэйл-ийн хариу болгон илгээнэ.