10/02/2022
💡Бусаддаа заавал түгээх зар👇
🎯Сайн дурын идэвхтэн бичигч БОЛОВСРОЛЫН НЭГДСЭН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, МЭДЛЭГ-ийн веб сайтад
өөрийн ажиллаж буй сургуулийнхаа, боловсролыг дэмжигч хамт олон, суралцагч, сурагч нарынхаа ололт амжилтыг, эерэг үр дүн, таатай орчин нөхцөл, үйл ажиллагааны мэдээллээ хуваалцаж байх идэвхитэй хөдөлмөрч багшийгаа хамтран ажиллахыг урьж байна.
🎯Тухайн багш АМТТАЙ МЭДЛЭГ, БОЛОВСРОЛ ТББ, YUMMY EDUCATION төвийн үйл ажиллагаанд урьж оролцуулж тус газруудаас гаргасан ном товхимол, сурах бичиг, сургалт зэрэгт үнэгүй хамруулан хамтран ажиллах юм.
Багш таныг бидний нэг хэсэг болж хамтдаа хөгжихийг урьж байна.
🎯Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар болон пейжийн чатаар холбогдож лавлаарай.
Сургууль бүрээс нэг л багш бидэнд эерэг сайхан бүхнийг бусаддаа хуваалцахад, шинэ соргог зүйлд уриалахад, уриалан дуудахад орон даяар бахархам амжилт эерэг сурах орчин зэргээ хуваалцахад хувь нэмрээ оруулан ажиллах юм.
💡Багш та бидэнтэй хамтран ажилласнаар ямар давуу талтай вэ
• Хөнгөлттэй болон зарим тохиолдолд үнэ төлбөргүй сургалтад хамруулах
• Өөрийн танилын хүрээг тэлэх
• Манай багш нарын бүтээлээс үнэ төлбөргүй авч ашиглах
• Гадаад ном сурах бичиг, сургалтын материалын иж бүрэн сантай болж бусдаас түрүүлж алхах
• Хамтран баг болж бусад багш нартайгаа сургалт явуулах, хөгжих зар мэдээллээ веб сайт болон пейж хуудсаар түгээх
• Компьютерийн програмуудын үнэгүй цогц видео хичээлүүдтэй болох
• Ивээн тэтгэгч байгууллагуудын бэлэг, ном
•Идэвхитэй багшид улиралын мөнгөн урамшуулал нөхцөл байдлаас хамааран олгох болно.
гэх мэт давуу эрх эдлэх юм.
💡 Багш та идэвхтэн бичигч болсноор бидэнд ямар мэдээлэл цуглуулж өгөх вэ?
• Нягтрал сайтай утсаар дарсан зурагтай дараах мэдээллүүдийг бидэнд өгч байх юм
1. Өөрийн сургуулийн багш нарын шинэлэг заах арга, нэвтрүүлсэн шинэ арга барилаас бусаддаа хуваалцах өөрийнхийгөө оролцууулан
2. Шилдэг илтгэлийн тэмцээн уралдаан шалгарсан багш нарын тухай мэдээлэл
3. Олимпиад уралдаанд түрүүлсэн сурагчдын мэдээлэл туршлага ярилцлага
4. Олимпиад уралдаанд түрүүлсэн багш нарын бүтээл, туршлага ярилцлага
5. Эерэг анги танхим зал тохижилтын тухай мэдээлэл
6. Нутаг дэвсгэртээ өрнүүлж буй боловсролын эерэг үйл ажиллагаа уриалга
гэх мэт мэдээллүүдээ хуваалцаж байхад болох юм.
02/10/2020
08/09/2020
05/09/2020
03/09/2020