Саменбекийн Айнагүл
Боловсрол, Эрүүл мэнд, Улс төр
27/04/2026
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХҮН НАМЫН ХОРООНЫ ДАРГААР БАЙЫНЫ АЙДЫН, ДЭД ДАРГААР АЛИМЖАНЫ СЕРИКЖАН СОНГОГДЛОО
Дунд шатны намын хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, орон нутгийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бодлого шийдвэрийг иргэдэд ойртуулах чиглэлд шинэ удирдлагын баг анхааран ажиллахаар зорьж байна. Цаашид намын үйл ажиллагааг илүү нээлттэй, хүртээмжтэй болгон, залуучууд болон иргэдийн оролцоог дэмжих, орон нутгийн хөгжлийг бодитоор урагшлуулахад чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Нэр хүндтэй албыг хүлээн авсан Байыны Айдын, Алимжаны Серикжан нарт баяр хүргэж, цаашдын улс төрийн ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье! Тогмидын ДоржхандБадрахын НАЙДАЛААДоноровын Гантулга - Gantulga DonorovПүрэвсүрэнгийн Наранбаяр-Naranbayar Purevsuren
12/04/2026
01/04/2026
29/03/2026
27/03/2026
ЭМЭГТЭЙ УЛСТӨРЧДИЙН ДУУ ХООЛОЙ: Хэвлэл мэдээлэл, цахим орчны нөлөөг тодорхойлох судалгааны тайланг танилцуулах уулзалт болно.
Хэвлэл мэдээлэл, цахим орчны нөлөөг тодорхойлох судалгааны тайлан нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2026 онд хэвлэгдэн гарсан бөгөөд 2020, 2024 оны бүх шатны сонгуульд нэр дэвшсэн эмэгтэй улстөрчид тэр дундаа Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүдийн туршлагад үндэслэн тоо баримт, гүнзгий дүн шинжилгээнд суурилан боловсруулжээ.
Уулзалтаар судалгааны үр дүнтэй танилцах, судалгааны зөвлөмжүүдийг бодит үйл хэрэг болгоход хувь нэмрээ оруулах боломж стратегийг хэлэлцэж, улстөрч эмэгтэйчүүд хоорондоо болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдтэй сүлжилдэх боломж бүрдэх юм.
Энэхүү уулзалтыг Хэвлэл мэдээллийн зөвлөл , Эмэгтэйчүүдийн Манлайллын Сүлжээ хамтран зохион байгуулж, Британийн Элчин Сайдын Яам UK in Mongolia - British Embassy Ulaanbaatar дэмжин ажиллаж байна.
22/03/2026
Хаврын урьтай энэ өдрүүдэд шинэ сэргэлт, эв нэгдлийг бэлгэдсэн Наурызын баярын мэндийг нийт казах түмэн, баяраа тэмдэглэж буй иргэн бүрт хүргэж байна.
Энэхүү баяр хүн бүрийн амьдралд сайн сайхан, элбэг хангалуун, эрүүл энхийг авчрах болтугай!
16/03/2026
14/03/2026
01/02/2026
Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн өдрийн мэндийг дэвшүүлье.
Өдгөөгөөс 34 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монгол түмэн ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталж, “МЭДЭГТҮН, САХИГТУН” хэмээн даяар олноо зарлан тунхагласан билээ. Энэ бол төрт ёсны хоёр мянган жилийн түүхтэй Их Монгол Улс хөгжил дэвшлийн шинэ эхлэлийг тавьж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шинэ нийгэм байгуулсан түүхэн сонголт байлаа.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Ulaanbaatar
HTTPS://ZIPCODE.MN/ZIPCODEMAP