23/04/2021
Математик клубээс явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой😙❤️
SMMV-2021
Шинэ Монгол сургуулийн “Math club”-ийн зүгээс 6-аас 12-р ангийн сурагчдадаа зориулан “SMMV-2021” цахим сургалт явуулах гэж байна.
💡 Зорилго:
Хичээлийн хоцрогдолыг нөхөх, мэдлэгээ бататгах, шалгалтанд бэлдэх
👩🏻🏫 Хичээл заах багш нар:
Шинэ Монгол ахлах сургуулийн “Math Club”-ийн сурагчид
💎 Сургалтын давуу тал:
- Үнэ төлбөргүй
- Цахимаар явагдана.
- Сурагчид өөрсдийн сурч эзэмшсэн зүйлсээ заах учир илүү сайн ойлголцох, бие биенээсээ суралцах боломжтой
- Ачаалал үүсгэхгүй, хичээлийнхээ хажуугаар суух боломжтой
📚 Та уг 8 хичээлээс сонгон суралцах боломжтой:
1. Математик (8,9-р анги)
2. Математик (10-р анги)
3. Математик (11-р анги)
4. Монгол хэл (Бүх нийтийн Монгол хэл, бичгийн шалгалтанд бэлдэх)
5. Англи хэл (SAT, IELTS, TOEFL-д бэлдэх)
6. Англи хэл (7,8-р анги)
7. Нийгэм (8,9-р анги)
8. Хими (10-р анги)
Хичээлүүд 2021.04.26-наас 2021.05.30-ны хооронд 5 долоо хоногийн турш явагдах бөгөөд нийт 6-8 цагийн хичээл орно.
📂 Хичээл тус бүрийн дэлгэрэнгүй мэдээлэл болон хичээлийн хуваарь, сурагч багш нартай холбогдох мэдээллийг эндээс харна уу: https://docs.google.com/spreadsheets/d/1HJHVEdhUjQnQDV1CWgqaZx0rPJ7_6CxBC9v8B5QaV4I/edit?usp=sharing
📬 Бүртгэл: 2021.04.26 дуустал уг google sheet-ээр явагдана. (Бүртгүүлэхдээ "SMMV-2021" facebook group-д хүсэлт явуулсан байх ёстойг анхаарна уу.)
https://forms.gle/oziaAYS3Ef9ke7D59
📞 Асууж тодруулах зүйлээ "SMMV-2021" group-ээр холбогдон асуух боломжтой.