Нийслэлийн ерөнхий боловсролын 129-р сургууль

Нийслэлийн ерөнхий боловсролын 129-р сургууль Нийслэлийн ерөнхий боловсролын
129 дүгээр сургууль

01/09/2026
17/08/2026
14/08/2026

📣 1 ДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЛЭХЭД 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ

2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл E-Mongolia системээр зохион байгуулагдана.

📅 Бүртгэл: 2026.08.17-ны 09:00 цагаас 2026.08.28-ны 23:59 цаг хүртэл

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бүртгэлийн хугацааг анхаарна уу.

06/08/2026

📣📣📣1 ДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙГ 2026 ОНЫ 08 ДУГААР САРЫН 17-28-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ БҮРТГЭНЭ.

✅2026-2027 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн
1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Улсын хэмжээнд 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан зохион байгуулна.

🏫1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа:

✨️Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн
бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

✨️Хэрвээ хаягын шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 14-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх;

✨️2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

СХД-ийн Ахмадын хорооноос зохион байгуулсан "Өвөө эмээгийн хайр" сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд 5а ангийн сурагч Г.Ному...
29/05/2026

СХД-ийн Ахмадын хорооноос зохион байгуулсан "Өвөө эмээгийн хайр" сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд 5а ангийн сурагч Г.Номунгоо 2-р байр, 5а ангийн сурагч Б.Лхам тусгай байрт шалгарлаа. Сурагчдадаа баяр хүргэе

🔥👿ХҮҮХДИЙН “АЯ ТУХЫН ХАВХ” ГЭЖ ЮУ ВЭ?Орчин үеийн эцэг эхчүүд бид хүүхдээ хайрлахдаа нэгэн том алдаа гаргаж байна. Бид тэ...
29/05/2026

🔥👿ХҮҮХДИЙН “АЯ ТУХЫН ХАВХ” ГЭЖ ЮУ ВЭ?

Орчин үеийн эцэг эхчүүд бид хүүхдээ хайрлахдаа нэгэн том алдаа гаргаж байна. Бид тэдний амьдралын замд тааралдах бүх бэрхшээлийг урьдчилаад шүүрдэж, цэвэрлэж, ямар ч асуудалгүй, хэтэрхий ая тухтай орчныг бэлдэж өгдөг болсон. Үүнийг дэлхийн шилдэг экспертүүд "Ая тухын хавх" (Trap of total ease) гэж нэрлэж байна.

❓ Ая тухын хавх гэж юу вэ?
Хүүхдээ уйдахаас айж, хоолыг нь халбагдаж өгөх, хувцсыг нь өмсүүлэх, уурламагц нь шууд утас, таблет өгөх, хичээл даалгавраа хийж чадахгүй бага зэрэг бухимдангуут нь өмнөөс нь хийж өгдөг, тоглоомоо хураах, хувцсаа өмсөх зэрэг өөрийнх нь хийх ёстой жижиг ажлуудыг өмнөөс нь хийж өгдөг.

🛑 Үр дагавар нь юу вэ?
Хүүхэд ямар ч стрессгүй, сорилтгүй орчинд өсөхөөр тархинд нь асуудлыг шийдвэрлэх шинэ мэдрэлийн холбоосууд (синапс) үүсдэггүй. Үүний уршгаар бага зэргийн хүндрэл гарахад л шууд шантардаг, сэтгэл зүйн хувьд эмзэг хэврэг нэгэн болж хүмүүждэг байна.

💡 Хүүхдэд тун нь таарсан шахалт заавал хэрэгтэй.

1 . Уйдах боломж олго:
Хүүхэд уйдаж, хийх юмгүй болох үедээ л тархиа ажиллуулж, бүтээлчээр сэтгэж эхэлдэг. Уйдмагц нь бэлэн дэлгэцээр бүү бөмбөгд. Хүүхэд уйдахдаа гаргадаг ааш араншинг тэвчих нь чухал. Тухайлбал, юм нэхэж гонгигнох гэх мэт

2. Өөрөөр нь шийдүүл:
Алдаа хийж, түүндээ бухимдаж, буцаад гарцаа олох тэр үед хүүхдийн тархи хамгийн хүчтэй хөгждөг.

3. Хэт битгий хамгаал:
Ирээдүйд зөвхөн "Бэрхшээлийг давж сурсан" хүүхэд л амжилтад хүрнэ.

Багш боловсрол судлаач- Ц. Чанцалдулам

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн ерөнхий боловсролын 129-р сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category