09/12/2025
Дэлхийн паззлын холбооны 2026 оны эхний тэмцээн болох VII удаагийн Судокугийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 2-р сарын 7-ноос 9-ний хооронд Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээн нь ганцаарчилсан 2 ангилал (мастер болон сонирхогчийн), өсвөр үеийнхэнд зориулсан 5 ангиллаар (8 хүртэлх нас, 10 хүртэлх нас, 12 хүртэлх нас, 15 хүртэлх нас, 18 хүртэлх нас) явагдах юм. Манай байгууллага нь Дэлхийн паззлын холбооны албан ёсны гишүүн бөгөөд энэхүү тэмцээнд Монгол улсыг төлөөлөн баг тамирчдаа оролцуулах эрхтэй юм. Олон улсын түвшний тэмцээнд өөрийн ур чадварыг сорьж, эх орноо төлөөлөн өрсөлдөх хүсэлтэй бүх насны судоку сонирхогчид та бүхэн доорх линкээр бүртгүүлнэ үү. https://forms.gle/4b8z9gmLPryawAsB7