Бяцхан уншигчид Little readers

Бяцхан уншигчид Little readers Энэхүү хуудас нь бяцхан үрсийг номтой нөхөрлүүлэх, хүүхдийн номын ач холбогдлыг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилготой юм.

Манай пэйжид нэгдсэнээр:

Бидний гудамжБяцхан уншигчид редакцын 2 дахь өдөр🍁☀️
20/09/2026

Бидний гудамж
Бяцхан уншигчид редакцын 2 дахь өдөр🍁☀️

🍁НОМЫН БАЯРЫН эхний өдөр Бяцхан уншигчид нь бяцхан уншигчидтайгааБайгалийн материалаар бүтээл хийж, номоо хамт уншлаа🧡Ир...
18/09/2026

🍁НОМЫН БАЯРЫН эхний өдөр

Бяцхан уншигчид нь бяцхан уншигчидтайгаа
Байгалийн материалаар бүтээл хийж, номоо хамт
уншлаа🧡
Ирээдүйнх нь төлөө Үлгэрийн Цаг

Царрн🎉🎉🎉Бүгд ӨӨР ӨӨР, гэхдээ АДИЛХАН цуврал маань Номын баяраар хосоороо 40,000 төгрөгөөр худалдаалж байна 😊Хаана: Төрий...
18/09/2026

Царрн🎉🎉🎉
Бүгд ӨӨР ӨӨР, гэхдээ АДИЛХАН цуврал маань
Номын баяраар хосоороо 40,000 төгрөгөөр худалдаалж байна 😊

Хаана: Төрийн ордны баруун талд, Бидний гудамжинд Бяцхан уншигчид асар

Бяцхан уншигчид нь 9.18-нд, 17:00 цагаас зохиолчийн бүтээлч уншлагатай.9.19-нд 12:00 цагаас Аварга том номын уншлагатай9...
17/09/2026

Бяцхан уншигчид нь
9.18-нд, 17:00 цагаас зохиолчийн бүтээлч уншлагатай.
9.19-нд 12:00 цагаас Аварга том номын уншлагатай
9. 20-нд 12:00 цагаас Хүүхдийн оролцоот номын уншлагатай😊

📍15 минут Үлгэрийн цаг асарт

17/09/2026

Бүтээлч уншлага
Би Чи Бид ба Бидний хийсэн бүтээл🍁

9.18-нд Үндэсний номын баяраар Бүтээлч уншлагатай.
🗓Хэзээ: 9.18-нд 17:00 цагт
📍Хаана: Сүхбаатарын талбай, 15 минут Үлгэрийн цаг асар

Бидний гудамжинд - Номын баяраар уулзацгаая!
15/09/2026

Бидний гудамжинд - Номын баяраар уулзацгаая!

🥰
12/09/2026

🥰

Nomadic Festival | Nomadic boy 🐎Эрдэм бид хоёр өчигдөр Нүүдэлчин наадмаар зочиллоо.Эрдэм нүүдэлчин соёлоо өөрөө сонирхож...
23/08/2026

Nomadic Festival | Nomadic boy 🐎
Эрдэм бид хоёр өчигдөр Нүүдэлчин наадмаар зочиллоо.

Эрдэм нүүдэлчин соёлоо өөрөө сонирхож, “Миний Чиний Бидний гэр” номоосоо уншсан зүйлээ эндээс олж хараад таньж, асууж, бодитоор харж, барьж, мэдэрч үзсэн нь бидний гол зорилго байв.

Хүүхэд номоос уншсан зүйлээ бодитоор харж, өөрийн биеэр мэдрэх үед номын агуулга зүгээр нэг цээжилсэн мэдээлэл биш, өөрийнх нь туршлага болж хувирдаг.

Номын агуулгыг бодит туршлагатай холбох нь хүүхдэд:
• ойлголтоо гүнзгийрүүлэх
• уншсан зүйлээ удаан хугацаанд тогтоон үлдэх
• лавшруулан асууж сонирхох
• номын агуулгыг амьдралтайгаа холбон ойлгох
• номоо дахин уншиж, өмнө нь анзаараагүй зүйлээ олж харах
• ном ба бодит байдлыг ажиглаж, харьцуулж суралцахад тусалдаг.

Нүүдэлчин ахуй соёлоосоо хол, хотод өсөж буй хүүд минь тун хэрэгтэй, үнэт туршлага байлаа. 🐎

0-3, 4-6 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан үнэ төлбөргүй сургалт ганцхан удаа болох гэж байна!
22/06/2026

0-3, 4-6 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан үнэ төлбөргүй сургалт ганцхан удаа болох гэж байна!

Хүүхдэд багаас нь ном уншиж өгөх нь хүүхдийн танин мэдэхүй, бүтээлч сэтгэлгээ, хэл ярианы хөгжил, нийгэмшлийн суурь болон ерөнхий чадамж, суралцахуйн чадварыг хөгжүүлэх зэрэг олон талын ач тустай билээ. 🧸📚

Иймд “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч нарт зориулж ном уншихын ач холбогдлын талаар ойлголт өгөх, гэртээ хүүхэдтэйгээ хамтдаа унших номын сонголт болоод хэрхэн сонирхолтой, үр дүнтэй унших аргаас заах сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна. 📝

📅Сургалт 2026 оны 6-р сарын 27-ны өдөр Бямба гарагт 11:00-13:00 цагт (0-3 нас), 14:00-16:00 цагт (4-6 нас) зохион байгуулагдана.

Дараах линкээр 06.24-ний дотор бүртгүүлнэ үү: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfaFjQC1IVQ7rGUk5iE9wcV8ON2q5yqJOXxPhScI758obcMkg/viewform?usp=publish-editor

Азийн сан нь Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр “Хамтдаа уншицгаая” төслийг 2021 оноос хойш хэрэгжүүлж байна.

Address

Сүхбаатар дүүрэг, 5-р хороо
Ulaanbaatar
14250

Telephone

+97695798979

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бяцхан уншигчид Little readers posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Бяцхан уншигчид Little readers:

Shortcuts

Share

Category