12/08/2022
🌍🔰🔔 ЭРҮҮЛ МЭНД, ГОО ЗҮЙ, ЗӨӨЛӨН УР ЧАДВАРУУДЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
☘️🏵🍀 Дунд сургуулийн боловсрол хүүхдийг ирээдүйд хэн болохыг бараг л тодорхойлдог. Хүүхдийн тархи ээжийн хэвлийд байхаас 3 нас хүртэл гэрийн орчинд, 3-6 нас хүртэл цэцэрлэгийн орчинд, 6-18 насанд дунд сургуулийн орчинд загварчилагдаж байна.
Боловсролын тэгш бус хүртээмжээс хамааралгүй ирээдүйгээ өөрсдөө гэрэлтүүлж хичээлийн дараах хөгжүүлэх хөтөлбөрт суралцаарай.
🌎🎊🎉 Олон улсын боловсрол судлал, сэтгэл судлалын эрдэмтдийн судалгаа, монгол хүний чадамжийг судласан 20 жилийн судалгаанд суурилж бүтээсэн ХҮҮХДИЙН МЭДЛЭГ, ЧАДВАР, ЗӨВ ДАДЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮРТГЭЛ НЭЭГДЛЭЭ 🎁🎁🎁
🌟 Амжилтын 75% нь EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадамжаас шалтгаалж, AQ- бэрхшээлийг давж гарах чадвар, CQ- бүтээлч чадвар, DQ- анхаарал төвлөрөл, өөрийн онцлогийг тодорхой мэдэж хөгжүүлэх, зорилгодоо хүрэх, тогтвортой, системтэй хичээллэх, ажиллах чадвар, BQ- биеийн эрүүл хөгжлийн тэнцвэр, FQ- асуудалд эдийн засгийн агуулгаар хандах сэтгэлгээ чухалд тооцогдож байна.
😇🙋♂️🙋♀️ Энэ хөтөлбөр таны хүүхдэд урам зоригтой, идэвхи санаачлагатай амьдарч, өөрийгөө байнга хөгжүүлдэг, шантардаггүй, өвөрмөцөөр ялгаатай сэтгэж гүйцэтгэдэг, өөртөө итгэлтэй, хариуцлагатай, бүтээлч хандлагатай, эрүүл мэнд, гоо зүйн мэдлэгтэй, хувийн сахилга баттай болох, зорилгоо бодитой төлөвлөж хүрэх, бусадтай үр дүнтэй харилцах, хамтран ажиллах амьдралын чухал суурь мэдлэгүүдийг олгож, зөв дадал эзэмшүүлнэ.
🌟 Сургалт нэг жилийн хугацаанд буюу 2022.09.05 – 2023.05.31 хүртэл үргэлжилнэ.
🌟 Анги дүүргэлт 15 сурагч
🌟 БҮРТГЭЛИЙН ЛИНК: Та доорхи линк дээр дарж ороод бүртгүүлээрэй. https://forms.gle/pwemGmv71V1Dj7Qo6
🌟 УТАС: 7011-8981, 8919-2017
🌟 ХАЯГ: Баянмонгол хорооллын урд, Олимп плаза оффис 1101 тоот
🌟 7 ХОНОГИЙН ДАВАА, МЯГМАР, ЛХАГВА ГАРИГУУДАД ХИЧЭЭЛЛЭНЭ.
🔔 АНГИ, ЦАГИЙН СОНГОЛТ:
✅ 07.30 - 08.50 цаг
✅ 9.00 - 10.20 цаг
✅ 10.30 - 11.50 цаг
✅ 14.00 - 15.20 цаг
✅ 15.30 - 16.50 цаг
✅ 17.00 - 18.20 цаг
ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА:
1. АМЬДРАЛЫН ҮНДСЭН СУУРЬ ЧАДВАРУУД ОЛГОХ ХӨТӨЛБӨР:
• Compassion skill – Үг, үйлдлийн зориулалт, чин сэтгэлээсээ хандах чадвар & Хандлага
• Communication skill – Харилцах чадвар /сонсох, нээлттэй санал бодлоо илэрхийлж ярих, бичих чадвар/
• Creativity & Innovation skill – Бүтээлч сэтгэлгээ, урам зориг, идэвхи оролцооны чадвар
• Critical thinking & Problem-solving skills – Эргэцүүлэх, асуудал шийдвэрлэх сэтгэлгээний чадвар
• Collaboration skill – Бусдын сэтгэх, гүйцэтгэх ялгаатай чадваруудыг таньж, үнэлж, үр дүнтэй хамтран ажиллах чадваруудыг STEM, ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН АРГАЧЛАЛУУДААР эзэмшүүлнэ.
2. СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨР:
• Хувь хүний сэтгэл зүй, зан төлөвийн онцлогуудыг таньж мэдэх, хүлээн зөвшөөрөх, хүндэтгэлтэй хандах мэдлэг
• Өөрийн сэтгэл зүй, зан төлөвийн онцлогуудыг таньж мэдэх нарийвчилсан тестүүд ажиллах
• Өөрийгөө үнэлэх үнэлэмжийн тест ажиллах, үр дүнг өсгөх дасгал ажлууд
• Олон талт чадамжийн тестүүд ажиллах, үр дүнг өсгөх дасгал ажлууд
• Мэргэжлийн чиг баримжаа тодорхойлох тест ажиллах, мэргэжлийн танилцуулга, ярилцлагуудад оролцох
3. БИЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨР:
• Эрүүл хооллолт
• Эрүүл амралт
• Хүүхдийн иог
4. ГОО ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨР:
• Зөв суух, алхах дадал олгох дасгалжуулалт
• Арьс, үс, хумс, биеийн арчилгаа
• Хооллох нийтлэг соёл
• Хувцаслах, ялгаатай үйл ажиллагаануудад оролцох соёл /өнгөний зохицол, материалын хослол, дресс код/
• Цаг товлох, цаг барих, уулзалт, ярилцлагад очих, эхлүүлэх, үр дүнд хүрэхэд санаачлагатай оролцох, дуусгах чадвар
5. САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨР:
• Гэр бүлийн сар бүрийн худалдан авалтын шинжилгээ хийх зэрэг сонирхолтой аргачлалуудаар санхүүгийн сэтгэлгээний эмх цэгц олгох
• Үр ашигтай,зөв хэрэглээнд дадуулах даалгавар, дасгалжуулалт
• Санхүүгийн менежментийн аргачлалууд, стратегиудтай танилцах /хадгаламж, хөрөнгө оруулалт, хувьцааны арилжаа, блокчэйн технологи…/
+ Үр дүнтэй маргаан, жижиг бүлгийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнүүд зохион байгуулж судалгаа хийх, мэдээллийн эх үүсвэрийг сонгох, харьцуулж шинжлэх, нэгтгэн дүгнэх чадваруудаа өсгөнө
+ Ахлах, дунд ангийн сурагчид мэргэжил сонголтын сургалтаар олон сонирхолтой зочидтой уулзалт хийнэ
+ Дэлхийн шилдэг сургуулиудын тэтгэлэгт бэлдэж эсээ бичих зөвлөгөө авч дадлагажна.