10/09/2026
,
“УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДӨР”
Засгийн газрын 1993 оны 155 дугаар тогтоолоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан хөшөө босгохоор шийдвэрлэсний дагуу Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны 1993 оны А/116 дугаар захирамжаар хөшөөний байршлыг тогтоожээ. УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ныг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон өнгөрүүлэх болсон байна.