Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль

Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль Математик-Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тэргүүний сургууль юм.

“Уурын менежмент” буюу уур бухимдлаа зөв илэрхийлэх чадвар, хүндлэлтэй харилцааны талаар амьдралд ойрхон сургалтыг ҮЭ-ий...
25/09/2026

“Уурын менежмент” буюу уур бухимдлаа зөв илэрхийлэх чадвар, хүндлэлтэй харилцааны талаар амьдралд ойрхон сургалтыг ҮЭ-ийн хорооны зүгээс санаачлан сургуулийн захиргаатай хамтран зохион байгуулав. 👍
Идэвхтэй оролцсон багш нартаа талархлаа👍
https://www.facebook.com/share/r/19NSrnGver/?

"Их үйлсийн бүтээмж" ХХК-тай хамтран 10-12 дугаар ангиуддаа сурагчдын өөрсдийн сонирхлоор "Бодол намайг удирддаг уу? Red...
24/09/2026

"Их үйлсийн бүтээмж" ХХК-тай хамтран 10-12 дугаар ангиуддаа сурагчдын өөрсдийн сонирхлоор "Бодол намайг удирддаг уу? Red Flag Green Flag, мөнгөний сэтгэл зүй, сэтгэл зүйн анхны тусламжийн хайрцаг, зөв шийдвэр гэж юу вэ?" гэсэн сэдвүүдээр сонирхолтой сургалтыг хоёр өдрийн турш амжилттай ахлах ангийн сурагчдадаа авлаа.

Маргааш чөлөөт хувцасны өдөр.
24/09/2026

Маргааш чөлөөт хувцасны өдөр.

6 дугаар ангийн 6-н бүлэгт "Бид дунд ангид орлоо" сэдэвтэй сургалт орлоо. Сургалтаар дамжуулан сурагчдад тулгардаг асууд...
22/09/2026

6 дугаар ангийн 6-н бүлэгт "Бид дунд ангид орлоо" сэдэвтэй сургалт орлоо. Сургалтаар дамжуулан сурагчдад тулгардаг асуудлыг хэрхэн даван туулах, ямар хүмүүс тусалж дэмжих талаар болон тэдгээр хүмүүсийн нэг болох нийгмийн ажилтан тэдний найз, туслагч байдаг тухай сургалтыг амжилттай орлоо.

Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчид 12б ангийн сурагч .Монголжингоо, 9а ангийн сурагч Э.Хүслэн, 9г ангийн сурагч Э.Би...
21/09/2026

Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчид 12б ангийн сурагч .Монголжингоо, 9а ангийн сурагч Э.Хүслэн, 9г ангийн сурагч Э.Биндэръяа, 9д ангийн сурагч Г.Пүрэвбат нар нийгмийн ажилтны хамт 7 дугаар ангийн 6 бүлэгт "Үе тэнгийнхний нөхөрлөл ба үе тэнгийн дээрэлхэлтийн хор нөлөөний талаар сургалт орлоо.

MEG компани, HOPE ТББ-н захирал Megumi Kumabe "Хог хаягдлаа хэрхэн дахин боловсруулах Япон улсын сайн туршлага " сургалт...
18/09/2026

MEG компани, HOPE ТББ-н захирал Megumi Kumabe "Хог хаягдлаа хэрхэн дахин боловсруулах Япон улсын сайн туршлага " сургалтанд 11 дүгээр ангийн суралцагчид оролцож олон зүйлийг сурч мэдсэн сургалт боллоо.

НЗДТГ, Нэгдсэн Үндэсний Байгууллага, Бүтэн бүлээн ТББ-аас зохион байгуулсан "Жендэрийн эрх тэгш байдал, жендэрийн мэдрэм...
18/09/2026

НЗДТГ, Нэгдсэн Үндэсний Байгууллага, Бүтэн бүлээн ТББ-аас зохион байгуулсан "Жендэрийн эрх тэгш байдал, жендэрийн мэдрэмжтэй бодлого ба хандлага" сургалтанд 10 дугаар ангийн суралцагчид маань идэвхтэй оролцлоо.

Баянгол дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан "ӨСВӨРИЙН АВРАГЧ 2026" тэмцээнд Н...
18/09/2026

Баянгол дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан "ӨСВӨРИЙН АВРАГЧ 2026" тэмцээнд Н.Одгэрэл багштай баг тамирчид амжилттай оролцлоо. Багш, сурагчдадаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

18/09/2026

"БАЯНГОЛ БОЛОВСРОЛ ЭКСПО-2026" ҮЗЭСГЭЛЭН МАРГААШ МҮЭСТО-НД БОЛНО

2026.09.19-ний өдөр буюу маргааш зохион байгуулагдах “БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2026” үзэсгэлэнд дотоод, гадаадын 30 гаруй байгууллага оролцож, 15 орчим улсын их, дээд сургууль, коллеж, хэлний болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцах боломжийг танилцуулна. Тухайлбал,
✅Австрали, Шинэ зеланд, Финланд, Япон, БНСУ, ОХУ, Филиппин зэрэг улс орны 190 гаруй их, дээд сургууль, коллеж, хэлний болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцах боломжийг сурагч, эцэг эхчүүдэд хүргэж, элсэлт, тэтгэлэг, хэлний бэлтгэл, мэргэжлийн сургалт болон олон улсын боловсролын хөтөлбөрийн талаарх мэдээлэл, зөвлөгөө өгнө.
Энэ удаагийн үзэсгэлэнд5
📌UNESCO-ийн Суралцагч хотуудын сүлжээнд нэгдсэн Баянгол дүүрэг боловсролын хүртээмж, насан туршийн суралцахуй, иргэдийн оролцоог дэмжих чиглэлээр Насан туршийн суралцахуйн төв дэмжин оролцож, иргэдийн тасралтгүй суралцах боломж, боловсролын үйлчилгээнд хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.
📌Мөн дүүргийн хүүхдийн оролцооны байгууллага болох “Хүүхдийн зөвлөл” үзэсгэлэнг дэмжин оролцож, ахлах ангийн сурагчдын оролцоо, сайн дурын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллана.
📌Улсын бүртгэлийн хэлтэс ахлах ангийн сурагчид, эцэг эх асран хамгаалагч нарт улсын бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх ба 16 нас хүрч байгаа сурагчид иргэний үнэмлэхээ захиалах боломжийг бүрдүүлж байна.

✅Үзэсгэлэн 2026.09.19-ний өдөр МҮЭСТО-ны Үзэсгэлэнгийн танхимд 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Баянгол дүүргийн 2 болон 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэгтэй хамтран нийгмийн ажилтнууд "Өсвөр насны онцлог болон гарах ө...
15/09/2026

Баянгол дүүргийн 2 болон 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэгтэй хамтран нийгмийн ажилтнууд "Өсвөр насны онцлог болон гарах өөрчлөлтүүд" сургалтыг 7е, 6б, 6в, 6г ангиудад орлоо.

Address

51th Secondary School
Ulaanbaatar

Telephone

+97611365602

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль:

Shortcuts

Share

Category