ХУД 46-р цэцэрлэг

ХУД 46-р цэцэрлэг Нийслэлийн хүүхдийн 46-р цэцэрлэгийн эцэг эхтэй харилцах хуудас

2026–2027 оны хичээлийн жилээс Нийслэлийн, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг НЭГДСЭН ЦЭС-ээр зохион байгуулж байна...
04/09/2026

2026–2027 оны хичээлийн жилээс Нийслэлийн, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг НЭГДСЭН ЦЭС-ээр зохион байгуулж байна.🥗🥗🥗

Нийслэлийн, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг НЭГДСЭН ЦЭС-ээр зохион байгуулж байна 🥗🥗🥗

Үүнд : Хүүхдүүддээ хүүхдийн нас, өсөлт хөгжил, шим тэжээлийн хэрэгцээнд нийцсэн эрүүл, аюулгүй, тэнцвэртэй хооллолтыг тогтмол хангаж, хоол хүнсний чанар, хүртээмжийг сайжруулахад оршино.

💁‍♀️💁Эцэг эхчүүдийн анхаарах зүйл:

• Цэцэрлэгийн цэстэй уялдуулан гэрийн хооллолтыг зохицуулах

• Өглөөний цайг тогтмол уулгаж, хүүхдийг өлөн явуулахгүй байх

• Хүүхдийн харшил, хүнсний үл тэвчих байдлын талаар багш, эмчид мэдээлэх

• Чихэр, чипс, хийжүүлсэн ундаа зэрэг зохисгүй хүнсийг цэцэрлэгт авчруулахгүй байх

👶Эрүүл хүүхэд – Зөв хооллолт🍎🥦🍏– Эцэг эхийн хамтын оролцоо🤝🤝🤝

04/09/2026
Эцэг эх, асран хамгаалагч та бяцхан үрсээ цэцэрлэгтээ  өгч , авахдаа УЛАВЧАА тогтмол өмсөж хэвшицгээе🤗🤗
03/09/2026

Эцэг эх, асран хамгаалагч та бяцхан үрсээ цэцэрлэгтээ өгч , авахдаа УЛАВЧАА тогтмол өмсөж хэвшицгээе🤗🤗

Эрхэм эцэг эх, асран хамгаалагч, бяухан үрсдээХичээлийн шинэ жилийн  баярын мэнд хүргэе
01/09/2026

Эрхэм эцэг эх, асран хамгаалагч, бяухан үрсдээ
Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе

🎉 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🎉Эрдэм номын өргөөний үүд хаалга нээгдэж, хүүхэд бүрийн хүсэл мөрөөдө...
01/09/2026

🎉 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🎉

Эрдэм номын өргөөний үүд хаалга нээгдэж, хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл, шинэ зорилгын эхлэл тавигдаж буй энэ сайхан өдөр нийт хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе! 📚💛
Хүүхэд бүрийн гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээж, мэдлэг, чадвар, зөв хандлагаар нь дэмжин ажиллах болно.
💚 Хүүхэд бүр гэрэлтэх болтугай!
📅 2026.09.01

 # УРИЛГАЭРХЭМ ХҮНДЭТ ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ                                          ТАНААНийслэлийн хүүхдийн46 дуг...
30/08/2026

# УРИЛГА
ЭРХЭМ ХҮНДЭТ ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ
ТАНАА

Нийслэлийн хүүхдийн46 дугаар цэцэрлэгийн 2026–2027 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. 🤗🏫🤗

📢 ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРАЛД✅Та бүхэнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхдийн хичээлийн хэрэглэ...
28/08/2026

📢 ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРАЛД

✅Та бүхэнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхдийн хичээлийн хэрэглэгдэхүүний жагсаалтыг танилцуулж байна.

✅Уг жагсаалт нь Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/273 дугаар тушаалын хавсралтад үндэслэсэн болно.

✅Та бүхэн хүүхдийн насны бүлэгт тохирох хэрэглэгдэхүүний нэр, чанарын шаардлага болон тоо хэмжээг доорх жагсаалтаас харах болон дараах холбоосоор орж үзэх боломжтой. 👇

🔗 https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760281855421&showType=1

Эцэг эх асран хамгаалагч нарт
26/08/2026

Эцэг эх асран хамгаалагч нарт

26/08/2026

📢 НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ II ШАТНЫ БҮРТГЭЛ ТУН УДАХГҮЙ ЭХЭЛНЭ👶🧸

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэлд нийт 100,481 хүүхдийн хүсэлт амжилттай илгээгдлээ.

📌 II шатны бүртгэлийн хүсэлтийг:
🗓 Хугацаа: 2026.09.03 – 2026.09.11-ний өдөр хүртэл
👥Хамрагдах иргэд: I шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суух хаягтай эцэг эх, асран хамгаалагчид

26/08/2026

📢 ЧИГЛЭЛ 6 | ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР

2026–2027 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хангах хүрээнд Боловсролын Ерөнхий газраас боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг хангах чиглэл өглөө.

Энэ хүрээнд:

🔹 6.1. Орон нутгийн онцлогт тохирсон жишиг нэгдсэн цэс боловсруулж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байранд хүргүүлэх;

🔹 6.2. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулах;

🔹 6.3. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;

🔹 6.4. Сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамжийн нөхцөл байдлыг шинэчлэн судалж, дүн шинжилгээнд үндэслэн хүнс, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендерийг оновчтой төлөвлөх;

🔹 6.5. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хангамж, хүртээмжийг хичээлийн жилээр төлөвлөж, тасалдалгүй, жигд, тогтвортой зохион байгуулах;

🔹 6.6. “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийн хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж, долоо хоногт 2-оос доошгүй удаа цэсэнд төлөвлөн хэрэгжүүлэх;

🔹 6.7. Хүнсний бүтээгдэхүүний харшилтай болон тусгай хоолны дэглэм шаардлагатай суралцагчдын судалгаанд үндэслэн хүүхдийн онцлогт тохирсон хоолны цэсийг төлөвлөх;

🔹 6.8. Хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдвар болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;

🔹 6.9. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбоотой дүгнэлт, судалгааг нэгтгэн дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагатай хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулах;

🔹 6.10. Сургууль, цэцэрлэгийн усны чанар, аюулгүй байдлын лабораторийн шинжилгээ, судалгааны мэдээллийг нэгтгэж, стандартын шаардлага хангаагүй тохиолдолд холбогдох арга хэмжээг авч ажиллах.

Address

Чингисийн өргөн чөлөө
Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 07:30 - 17:30
Tuesday 07:30 - 17:30
Wednesday 07:30 - 17:30
Thursday 07:30 - 17:30
Friday 07:30 - 17:30

Telephone

+97677550046

Alerts

Be the first to know and let us send you an email when ХУД 46-р цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share