12/04/2026
🎉2026.04.11нд МУБИС-ийн Нийгмийн ажилтан мэргэжлийн төгсөгчдийн “Тэмүүлэл” холбооноос энэ жил МУБИС-ийн 75 жилийн ой, Нийгмийн ажлын тэнхимийн 30 жилийн ойг угтан, 2001–2025 оны төгсөгчдийнхөө харилцаа холбоог бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор “НӨХӨРСӨГ, УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ”-ийн амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд МУБИС-ийн Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, доктор дэд профессор Т.Цэндсүрэн, багш М.Нямдорж, Х.Өлзийтунгалаг, Н.Оюут-Эрдэнэ, О.Жаргалсайхан, Т.Булганзаяа, Б.Мягмарсүрэн, Төгсөгчдийн холбооны тэргүүн Ш.Галбадрах, гүйцэтгэх захирал Б.Санжаа, ерөнхий зохион байгуулагч 2008 оны төгсөлтийн төлөөллүүд оролцов.
“ТӨГСӨГЧДИЙН НӨХӨРСӨГ ЦОМ-2026” спортын 4 төрөлт тэмцээнд 18 төгсөлтийн 180 гаруй тамирчин идэвх, санаачилгатай амжилттай хамрагдлаа.
Мөн төгсөгчдийн холбооны нэрэмжит “НИЙГМИЙН АЖИЛТАН- ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. Уг тэмцээнд анги хамт олноороо өндөр ач холбогдол өгч оролцсон нийт төгсөгчдөдөө талархал илэрхийлье.👏👏 Цаашдынхан ажил үйлст нь өндрөөс өндөр амжилт бүтээлийн дээдийг хүсье. 🥰
Волейболын төрөлд
2012-2025 төгсөлтийн ангилал
1-р байр 2025 оны төгсөлт 2-р байр 2024 оны төгсөлт 3-р байр 2020 оны төгсөлт
2001-2011 оны төгсөлтийн ангилал
1-р байр 2011 оны төгсөлт 2-р байр 2008 оны төгсөлт 3-р байр 2001 оны төгсөлт
Ширээний теннисний төрөлд
1-р байр 2020 оны төгсөгч / эрэгтэй / 2-р байр 2008 оны төгсөлт / эрэгтэй / 3-р байр 2022 оны төгсөлт / эрэгтэй /
1-р байр 2007 оны төгсөлт / эмэгтэй / 2-р байр 2008 оны төгсөлт / эмэгтэй / 3-р байр 2021 оны төгсөлт / эмэгтэй /
Дартсны төрөлд
1-р байр 2011А оны төгсөлт 2-р байр 2019 оны төгсөлт 3-р байр 2020 оны төгсөлт
Корнхоллын төрөлд 1-р байр 2016 оны төгсөлт 2-р байр 2023 оны төгсөлт 3-р байр 2021 оны төгсөлт
Нийлбэр дүнгээр “Шилдэг анги хамт олон”-оор М.Нямдорж багштай 2020 оны төгсөлт шилжин явах цомын эзэдээр шалгарлаа. 🎉🎖️🏆
МУБИС-БоСС Нийгмийн ажлын тэнхим
МУБИС-Боловсрол судлалын сургууль
Монгол Улсын Боловсролын Их Сургууль