Найданпүрэв овогтой Цэнд-Аюуш Боловсролын судалгааны тэмдэглэл

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Найданпүрэв овогтой Цэнд-Аюуш Боловсролын судалгааны тэмдэглэл

Найданпүрэв овогтой Цэнд-Аюуш Боловсролын судалгааны тэмдэглэл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Найданпүрэв овогтой Цэнд-Аюуш Боловсролын судалгааны тэмдэглэл, Educational consultant, Ulaanbaatar.

•Эрдэм шинжилгээний өгүүллийг энгийнээр тайлбарлах
• Боловсролын орчин дахь бодит ажиглалт, эргэцүүллийг хуваалцах
• Судалгаанд суурилсан ойлголтыг олон нийтэд ойлгуулах зорилготой…

🔥Монголын топ компаниуд "AI Мэргэжилтнүүдийг" эрчимтэй хайж эхэллээ. Xарин та бэлэн үү?Ai Global-ын зоxион байгуулж буй,...
07/04/2026

🔥Монголын топ компаниуд "AI Мэргэжилтнүүдийг" эрчимтэй хайж эхэллээ. Xарин та бэлэн үү?

Ai Global-ын зоxион байгуулж буй, AI Masterclass өдөрлөгт ирсэнээр:

✅AI-ийн бодит хэрэгцээ, ирээдүйн чиг хандлагыг мэдэж аваxаас гадна "AI хэрэглэгч"-ээс "AI-ийн эксперт" рүү шилжэх болно

✅AI Foundation - олон улсын сертификаттай цаxим сургалтад үнэ төлбөргүй сураx боломжтой болно.

✅Олон улсын AI сертификатын хөтөлбөрүүдтэй танилцана.​

AI+ Prompt Engineering
Ai+ Chief Ai Officer
Ai+ Finance Agent
Ai+ Data Agent
Ai+ Project Management
Ai+ Vibe Coder
Ai+ UX Designer​​​
Ai+ Marketing

AI Masterclass өдөрлөгт бүртгүүлэx холбоос:

Гэвч зөвхөн ChatGPT ашиглаж мэдэх нь хангалтгүй бөгөөд ажил олгогчид таны ур чадварын бодит баталгааг (Certification) шаарддаг болсон байна.

Чамд итгэсэн бол ханатал нь хөдөлмөрлө!Чамд итгээгүй бол харамстал нь хөдөлмөрлө!Ер нь хэнд ч ялархалгүй зүгээр л хөдөлм...
07/04/2026

Чамд итгэсэн бол ханатал нь хөдөлмөрлө!
Чамд итгээгүй бол харамстал нь хөдөлмөрлө!
Ер нь хэнд ч ялархалгүй зүгээр л хөдөлмөрлө!

Ai Global

🔥Та өөрийн салбартаа илүү үнэ цэнтэй мэргэжилтэн болж, бүтээмжээ 20 дахин нэмэгдүүлэхийг хүсэж байна уу?

🚀 AI+ EVERYONE FUNDAMENTALS™ сургалтад хамрагдсанаар:

💥Салбарын тэргүүлэгч болох: AI-ийн үндсэн зарчмуудыг эзэмшиж, салбартаа хэрхэн инновац нэвтрүүлэхээ сурна.

🔥Практик ур чадвар: Онол биш, бодит жишээ дээр ажиллаж, AI шийдлүүдийг шууд амьдралдаа хэрэгжүүлж сурна.

🏆Дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх ISO Стандарт & Олон Улсын Сертификат гардан авна.

🧠Ирээдүйд бэлтгэгдэх: Технологийн ёс зүй болон нийгмийн нөлөөллийг таньж мэдсэнээр өөртөө бат бөх суурийг бүрдүүлнэ.

🗓️ Сургалтын мэдээлэл:
Эхлэх огноо: 2026 оны 4-р сарын 14.
2 долоо хоног (Нийт 20 цаг).
Мягмар, Пүрэв: 19:00 - 21:30.
Ням: 14:00 - 19:00 (Практик хичээл).
Ayud Tower - 6 давхар - 601 тоот

Танхим ердөө 20 хүний суудалтай тул та яарч бүртгүүлээрэй!👇

14/01/2026

Өөдлөх эмэгтэйн энгийн нууц

Өөрийн өнгө зүсэнд сэтгэл дүүрэн, дотоод сэтгэлээ танин мэдсэн, буян номыг чадах чинээндээ хичээн явдаг, өрхийн тэргүүнээ хүндэтгэнэ, үр хүүхдээ халамжилна. Өглөө бүхэн талархан сэрж, өндөр тэнгэрт сайхан сэтгэлээр талархан харж, үйл хийхдээ сэтгэлээ шингээн, унд хоолыг сэтгэл шингээн хийж энэ насандаа талархан баясаж явах.
Гэрийн үүдээ үргэлж цэмцгэр, гэрийн хоймороо үргэлж хүндэлж, дотроосоо гэрэлтэж чаддаг, гаднаа ч үргэлж баясалтай, өмсөх зүүхэд шунахгүй өөрийн байгаад сэтгэл хангалуун, ааш ааль аядуу зөөлөн өөрийгөө таньж мэдсэн, бүх зүйлийн учрыг ухаж ойлгох ухаантай. Болох болохгүйг үл сэтгэж буруу зөвийг ялган таньдаг. Эцэг эхийн сэтгэлийг амар амаглан байлгаж эр нөхрийн эцэг эхийг өөрийн эцэг эх мэт хүндэлж хайрлаж хичээн явна. Зөөлөн байхдаа зөөлөн, хатуу байхдаа хатуу байж чаддаг.

Номын ухаант шинж бүрдэж мэдэх мэдэхгүйгээ үргэлж мэддэг
Өнгө үзэсгэлэн гоо сайхандаа сэтгэл дүүрэн
Санаа сэтгэл ариун сайхан үг хэл хурц биш
Эсгэх оёход уран тансаг өмсссөн зүүсэндээ үргэлж талархдаг
Ачлалт хүмүүсдээ ачийг үл мартах сэтгэлтэй
Энэрэл үзүүлэх ачтаны ачийг хүндэтгэж явдаг
Ааль араншин нь аядуу зөөлөн өөрийгөө таньж мэддэг
Хүндэлж зочломтгой зочдыг унд цайгаар хүндэлж угтдаг
Ухаалаг хэрсүү алсын бодол сайн
Үг сонсогч бусдын үгнээс буруу зөвийг ялган таньдаг
Ашдын хишиг дэлгэр буян номын өглөг нь их
Барьсан идээ арвин өгөөмөр багадуулж хийдэггүй
Урваж хоёр үл аашлагч нэг зангаараа байдаг
Айх ичихээ үргэлж мэддэг аальгүй зангүй болох болохгүйг сэтгэхгүй

Сэтгэгдэлээ коммент хэсэгт үлдээгээрэй.

13/01/2026

#6Оюунтүлхүүрсургаал

Үхэхийн урьд амьд цагтаа буяныг үйлд
Өтлөхийн урьд залуу цагтаа эрдмийг хичээ
Өвчин хүртэхийн урьд эрүүлдээ буян номыг хичээ
Үгүйрэхийн урьд баян цагтаа өглөгийг өг
Бүтэхийн дөрвөн нөхөр тэр болой
Хоосон чанарыг олсон ламыг тахь
Хоёр заяаг ялгаж мэдэх эздийг хүнлэл
Үхэх хүмүүн сайн ламаас айх
Үгүйрэх хүмүүн сайн хоточ нохойноос уйдах
Доройтох ноён сайн түшмэлээс уйдах
Маш зөв явбаас сайн нэр алдаршиж
Мөн энэ биеийн чихэнд чимэг болох
Арга билэг хоёр алган дээр тогтох
Зусах ихэдвээс тамираа мэдэгдэх
Борооны ус түргэн урсавч үтэн замхрах
Их мөрөн дөлгөөн урсавч их далайд цутгах
Чин сайн эрдэмт хүмүүн
Чоно, хонь хоёрыг нэгэн онгоцонд услах мэт
Чингис Богдын зохиосон сургаал үүгээр
Шашин төр хоёр энх амаглан болтугай
Аяа гайхамшигт сайн үлгэр үүнийг
Танхай ард өөрчлөн шалгаад
Сайтар ухаж шүүвээс эдүүгээгийн энэ цаг лугаа нийлэх тул
Оюун түлхүүр нэрт сургаал үүнийг үзэж сурах хэрэгтэй
Үлгэрлэвээс мэргэд эрдэнийн хэлтэрхийг шинжлэх
Нүүрсийг хаа байвч үл шинжлэх
Жигүүртний хаан гарьд наран гарахыг таалах
Муу хар элээ бүрий болохыг хүсэх
Цаст уулын цагаан арслан
Хар ууланд үл одох зан
Сарьсан багваахай шөнө нисэх зан
Галт хорхой гурван ертөнцийг дүүргэвч
Гагцхүү нарны гэрэлд дарагдах
Эрдмийг хичээн сурваас алдар нэр хаач алдаршмой
Гэм эрдэм хоёрыг ялгаж эс мэдсэний үлгэр нь
Мунхаг ухаант хүмүүн, мэргэнээс дайжаад
Сармагчин хөтөлсөн хүмүүнийг хүндлэвэй гэх
Ийм ийм утгыг санаж
Язгуурын эрдмээ сэлбэн ав
Эрдэм сурсангүй бөгөөд
Арга хуурмаг сурч
Авах идэхийн үлгэр нь
Урьд нэгэн хүмүүн бусдын тарианд харуулаас нууж
Илжигэнд ирвэсний арьс нөмөргөж тавьсанд
Олноор ойн эмээсний хожим
Тэр ирвэсийн арьс салхинд хийсэж унасанд
Тарианы эзэд илжгийг таньж
Эзэнтэй нь алав гэх
Мигуй хүзүүндээ эрхи зүүж
Махнаас гарав хэмээж
Хулгана барьж идсээр мэдэгдэв гэх
Үнэгний гэмийг хэлээд үнэгэнд хэлэгдэв гэх
Үнэн эрдэм алтан төр адил
Алтыг түлвээс улам өнгө гарах
Занданг түлвээс улам сайхан үнэр гарах
Галыг урвуу хандуулбаас харин гар өөд шатмой
Эрдэмтэй болбоос олноо хүндлэгдэх
Эрдэмгүй болбоос доромжлогдохын үлгэр нь
Өлсгөлөн барсын дэмий хүрхүрсэн дуунд
Өндөр модны орой дээр хэвтсэн бичин
Өөрөө хөсөр унаж идэгдэв гэх
Пагжил улсын бярманы хөвгүүн
Ганцаар хамаг дайныг дарав гэх
Шоргоолж бүх газрыг цоолох чадалтай гэх
Сайн хүмүүн хамгийг эрхэндээ хураах чадалтай гэх
Хүр хараацай хөсрийн усыг үл уух
Арслан бөөлжсөө үл идэх
Сайн хүмүүн мөн үгээ үл урвах
Нохой бөөлжсөө идэх
Муу хүмүүн үгээ урвах
Соронзон гүр төмрийн үртсийг аван чадах адил
Сайн хүмүүн сайн үгсийг авч мэргэдийн санд нийлүүлмой
Шагжийн хөвгүүн Шигэмун
Хамаг эрдмийг төгс сурсны тул
Туулсан бурхан болж
Хамаг судар тарнисыг бадруулсан
Баршгүй энэ номын тивд учирч
Эрдэмт хүмүүн төрлийг олсон нь маш чухал бөлгөө
Олохуйяа бэрх энэ цогц бүхий цагт
Шатны гишгүүрийг улам дээш тавигтун
ОЮУН ТҮЛХҮҮР НЭРСТ ШАСТИР ТӨГСВЭЙ.

13/01/2026

#5Оюунтүлхүүрсургаал
Тэргүүлэгч ноён хүмүүн
Албат юугаа тэжээн чадах хэмээгчийн үлгэр нь
Гэмтнийг гэсгээснээс түмэн амьтныг жаргуулан чадах
Жаргах цагт сэрэх хэрэгтэй
Зовох цагт хатуужих хэрэгтэй
Дайсангүй гэж ирт мэсийг биеэс бүү холдуул
Даруй хортой хэмээн нөхрийг бүү сөнөө
Онож мэдсэн сайн
Алтыг арчваас улам сайхан өнгө гарах
Нүүрсийг угаавас улам харлах
Мэргэдийг хорсговоос улам эрдэм гарах
Мунхагийг хорсговоос баас гарах
Муу хүмүүн нэг ч эрдэмгүй болбоос
Дээрээ шүдтэйгээс бус үхэр лүгээ адил
Сургаал үл сонсох бөгөөд гагцхүү цадахыг хүсэгч хүмүүн
Үсгүйгээс буй гахай лугаа адил
Авах идэхэд шунагч өнгөц зусарч хүмүүн
Сүүлгүйгээс бус нохой лугаа адил
Муу хүмүүнд хүргэсэн тус
Хужиртай газар тарьсан тариа
Доргоны нууж тавьсан хүнс
Тэр гурав алинд ч тусгүй
Ер бусад юмыг засч болмой
Гагцхүү муу хүмүүнийг засч үл болмой
Олон бүгд архи уусан хүмүүнийг жаргал гэнэм
Айраглаж явах өвчтэй хүмүүнийг жаргалд тооцох буюу
Муу хүмүүнийг хэрэг дор зарваас өвчин хүртэх
Аргагүй зарваас хойноос нь явах
Хэрэв аянаа явбаас
Өмнөөс урагшлан ирж
Шал бал худал өгүүлэн хэрүүл үүсгэх
Эцэг эхийг хуурч бүрэлгээд
Ийн тийн гуйж Эс өгөв хэмээн харин гутах
Эмээ даган төрхөмд нь зарагдах
Өр шир хийж төрөл төрөгсдөө зовоох
Хулгай худал хийж амь биеэ үрэх
Ийм зовлон бүгдийг өөрөө үйлдээд
Ах дүү минь аль буй гэж гомдох олон буй за.
Эрдэнэт хүмүүний төрлийг олсон тул
Тийм муугаас зайлах хэрэгтэй
Манагар үхэх боловч эрдмийг хичээн суралцах хэрэгтэй
Хэрэв эс суравч хойт төрөлдөө
Сайн авьяас болох тул хичээгтүн
Адгуус ч эрдмийг сурах бөгөөтөл
Эрдэнэт хүмүүний биеийг олсон тул
Хүмүүний сурсан эрдмийг болгоомжтой болбол сурах хялбар үргэлжлэл бий...

13/01/2026

#4Оюунтүлхүүрсургаал

Тун муу хүмүүн мод мэт хөшүүн
Бусдын гэмийг ятгаж орхи
Өөрийн гэмээ магталгүй
Үйлээ үргэлжид шинжигтүн
Шашны амьтны тусыг цаг тутам үйлдэж явбаас
Хэв хэзээд юун хэрэг болох буй
Үхэлгүй насны ид шидийг эс олсны тул
Мөнх бусыг санах хэрэгтэй
Аюулт тамын хаалгыг эс хаасны тул
Хилэнцээс зайлах хэрэгтэй
Ашдын хүнс номын өглөг
Амаглангийн дээд бодь мөр
Мэргэдийн гэгээнийг танилгүй төр ёсон хэлэгч
Энэ хоёр мунхагийн туйлд эндүүржихүй
Гэм хийвээс цааз бэрх
Хилэнц хийвээс там бэрх
Жаргал зовлон бүгд ач үрийн хувь
Ашдын амар жаргалыг ольё гэвээс
Онц буян хэрэгтэй тул хичээн үйлд
Эрдэмт ламын тангарагийг бүү эвд
Эзэд хаадын зарлигийг бүү дав
Эцэг эхийн сургаалийг бүү март
Эм хөвгүүн ба боолын үгийг бүү дага
Шударга үгний сургааль үүнээс
Элдэв жаргал үүсэх болтугай
Үүнээс үлэмж сударт номлосон нь
Сонсохын дээд олноо өргөгдөх
Жаргалын дээд сэтгэл амар
Нөхрийн дээд үл аргадагч
Үйлийн дээд бодь мөрийн зэрэг
Хортой бөгөөс хөвгүүнийг ч тэвч
Тустай бөгөөд дайсныг ч асар
Үлэмж олон нүд буй боловч
Өчүүхэн зулын гэрэл хэрэгтэй хэмээгчийн үлгэр нь
Олон хүмүүн цугласан боловч
Түүний дотроос ганц сайн хүсүүн удирдан хэлэх
Алтан дэлхийг өргөстэй гэж бүтээж үл болох
Харин өөрийн хоёр хөлөө бэхэлбэл дээр хэмээхийн үлгэр нь
Олон мунхаг ардыг сургаснаас
Гагц биеэ сургасан нь сайн үргэлжлэл бий...

13/01/2026

#3Оюунтүлхүүрсургаал

Эцэст тамын буг
Үүнийг урьдаас тасал
Ариун явдалт ламыг бурхан мэт тахь
Асралт ихт ноёдыг тэнгэр мэт хүндэл
Ам авсан тангарагийг амь мэт сахь
Арга заль хоёрыг угаас орхи
Аливаа хүмүүн лүгээ бүү тэрсэл
Сайд хүмүүн лүгээ бүү эвлэр
Лам хүмүүний эд малд бүү хурьц
Тарничийг хүндэл
Дэмий хүнийг бүү аргад
Өчүүхэн бөгө хүнийг бүү бас
Самуун муу сэтгэлийг бүү үүсгэ
Бурхан тэнгэрийг сайтар сахь
Эзэд сайдыг бүү хараа
Айх ичих хоёрыг ажиглаж мэд
Аливаа хүмүүний зан аалийг
Аргаар тэнсэж мэд
Дотор муутай төрлөөс
Тун үл таних хүн дээр гэлээ
Муу сэтгэлт ах дүү дайсан лугаа адил гэлээ
Өрсөх дайсанд цусаа бүү үзүүл
Өшөөтэй хүнд муугаа бүү үзүүл
Хортон дайсанд хол ойр гэж үгүй буй
Хэн хортой болбоос шадар гэж бүү янагла
Хэн тустай болбоос гадуурхаж бүү ялга
Зөвтэй явах хүмүүнийг бүү дарла
Буруутай явах хүмүүнийг бүү асар
Муу явах хүмүүнийг ихэд хайрлаваас
Харин биед халдах гэм буй
Сайн ардыг муулбаас харин хойно гэмших буй
Сайн муу, үнэн худлыг ялгаж мэдэх хэрэгтэй
Сайн ардад өглөг өгч үйлээ захирга
Хэдүй өргөмжлөгдөвч өчүүхэн сэтгэлийг барьж олон лугаа зохь
Гэнэт доройтвоос гэмшилгүй хатуужих хэрэгтэй
Хүмүүний нүүрийг харалгүй
Үйлээ туйлд хүртэл зүтгэж хэргээ бүтээ
Харийн үйлийн ашид сэрэмжил
Халуун зуураа эв эеэ хичээ
Дээдсийг хүндэл дордсыг асар
Бурханы шашинд амиа талби
Бултралгүй явбаас
Богд сайдын явдал ойр гэх
Самуун муу биеэ ихэд бодоод
Сайн хүмүүнийг сонжоод үзэн ядаад
Саваагүй мунхаг үгээ зөв болгоод
Санаандаа их дүрийг барьж
Арга хуурмагаар авах идэхийг сурч
Дорд хүмүүнийг дарлан явагчийг
Адгуусны зэрэгт ойр гэх
Ил магтаад, далд муулаад
Ихээхэн өгвөөс баярлаад
Эс өгвөө гомдоод
Инээдэм наадмаар өнгөрүүлэн явах
Ичгүүргүй, сурталд үл орогч хүмүүнийг гэсгээвээс
Улам хойтдоо тустай бишүү
Өөрийн хэргээ орхиж
Үнэн санаагаар зүтгэж
Ил далд магтах ба
Муушаахыг үл бодон
Олзонд шуналгүй
Нэгэн зоригоо хугалалгүй
Ер уйдах чиглэхийг саналгүй
Хэв хэзээд цөхрөлгүй
Зовох цагт зайлалгүй
Жаргах цагт хэтрэлгүй
Хайрлах цагт дасалгүй
Халдах цагт гуталгүй
Насан үргэлжид нэгэн зангаар явбаас
Улам хойтдоо хөгжлөг болохуй
Ер хүмүүний ахуйн үйл яршигтай
Амьтны сэтгэлийг мэдэшгүй
Залхай хуурмаг аргатан олон тул
Тиймийн яахин баримталмой
Тустай сайн санааг насанд хичээ
Тустай сайн хүмүүн ус мэт эелдэг үргэлжлэл бий...

13/01/2026

#2Оюунтүлхүүрсургаал

Өндөр их заяатныг үзэн ядваас
Өөрийн амны хишиг зайлах
Өнчин хүмүүний жаргалыг хөнөөвөөс
Өөрийн хишиг эвдрэх
Үнэн тус хүргэгчдийг муулбаас
Тэнгэр үл таалах
Үзтэл муулсан хүнийг хүнийг аргадваас
Үйл үл бүтэх
Үзмэгц яаран бүү магт
Түргэн зуур ханилсан нөхөрт яаран бүү уурла
Үргэлж ханилж таньсан мэт
Нэгэнтээ учирсан хойно яаран бүү цуцар
Итгэсэн хойноо үгээ бүү нуу
Итгэлгүй хүнд
Ямагт зүрхний үгийг бүү хэл
Муу хүмүүний үгэнд бүү ор
Эм хүмүүний үгийг бүү дага
Хөвгүүн ба боолоор бүү мэдүүл
Хартай хүн лүгээ үг бүү зөвлө
Олон хүний зөвшсөнийг бүү эвд
Хилэнцэт үйл дор бүү шуна
Буянт үйлэн дор бүү шуна
Үнэхээр зүтгэсэн ардын урмыг
Өчүүхэн юманд бүү шантал
Үзмэгц яаран магтаад
Учирлан ханилж гайхуулаад
Удалгүй хэрэлдэн салаад
Түр буцаж инээдэм наадам хийн явагч хүмүүн
Үзтэл муу ард мөний тул
Үтэр түүнээс зайл
Дээрэнгүй омог сэтгэлийг барьж
Дэмий муу биеэ гайхуулаад
Дээдсийн ёсоор загнагч
Танхай ард ичих мэт
Түүнээс түргэн зайл
Хилэнт ихтийг аргаар өнгөрүүл
Хилэнц ихтийг номоор тэтгэ
Төрөл төрөгсдөө тэтгэж явбаас
Бөх их хүчтэй болох
Төр ёсыг төв шударга дагаж явбаас
Хүнд их нэртэй болох
Төв ихсийн журмыг дагаж явбаас
Түмнийг эхлэх болох
Түүнийг үүнийг ялгалгүй асарваас
Олон нөхөдтэй болох
Холын хүмүүн дор өршөөл тус хүргэвээс
Алдар нэр дуурсмой
Ойрын хүмүүнд асрал өглөгийг хүртээвээс
Эв эеийг бүтээн хүч нэммой
Харийн газар арга чадлаа бэхэл
Халуун зуураа эв эеийг хичээ
Шашинд дургүй сэтгэлтнээс
Сайн сүсэгт харь хүмүүн дээр билээ
Төр ёсон үл мэдэх хаадаас
Түвшин сайн түшмэл дээр гэлээ
Ичгүүр үл мэдэх хатнаас
Ичгүүр мэдэх шивэгчин дээр гэлээ
Хадгалж үл чадах хөвгүүнээс
Халамжит сайн боол дээр гэлээ
Харам сэтгэл тушаа
Хатуу сэтгэл жад
Хар санаа хор
Ханилсан нөхрөө хуурваас
Харин биеэ хуурсан адил болюу
Үнэхээх барилдсан сайн нөхрийн үгсийг
Үхтэл бүү март
Хагацашгүй хань нөхөрт
Марташгүй муу үгийг бүү хэл
Үг үл сонсох муу хүмүүнд
Олон үг бүү хэл
Харин улиг болмой
Үг үл мэдэх мунхаг хүмүүн лүгээ
Үг бүү тэмц, харин ичгүүр болмой
Өчүүхэн номч хүмүүн омгоор
Үргэлж их мэдэх мэргэн дор халдваас
Үтэр шантрахын тэмдэг
Гэнэт сайжирсан ард
Хэтэрхий ихэст халдваас
Гэмшиж үл барагдахын тэмдэг
Арслангийн омог баатар мөн арсландаа зохих
Үнэгний уран арга үнэгэндээ зохих
Арслангийн баатар омог үнэгэнд тусгүй
Үнэгний уран арга арсланд тусгүй
Арслан үнэг мэт явбаас түргэн гутах
Үнэг арёлан мэт явбаас түргэн үхэх хэмээсэн үлгэрийг
Хэн хүмүүн хянан үзэж хэр хэрээ мэдэж
Хэр чинээгээ бодож явсан нь сайн
Ер хоёр хүмүүн эвтэй болбоос
Төмөр хүрээ мэт бэх
Хорин хүмүүн эвгүй болбоос
Эвдэрхий хүрээ мэт хэврэг
Өнөр хүмүүн эвгүй болбоос
Өнчин хүний элэг болох
Олон хүмүүн эвгүй болбоос
Оорцог хүмүүний идэш болох
Цувж явсан барснаас
Цуглаж суусан шаазгай дээр гэлээ
Тиймийн тул эв эеэ бэхлэгтүн
Амархан ханилсан нөхөр дор
Аливаа хүмүүний үгээр бүү уурла
Ажиглан онож мэдээд харин биеэ шүүгтүн
Үлэмж сайн ханилсан хүмүүсийг
Үнэхээр муу сэтгэлтэн хүмүүс
Үзэн ядаж хуурмаг аргаар эвдрэлцүүлээд
Элэглэеэ гэх мэдэшгүй
Өнгөц зусар аргатай хүмүүн
Зөөлөн худал үгээр хууран байж
Үнэн санааг аваад
Үймтэл муутган хэлэх нь олон буй
Үзэж таньж ханил
Худал үгийг ер тэвч
Хүмүүн мэдвээс бие хөнгөрмой
Бардам хатуу үгсийг орхи
Хүмүүн мэдвээс өшмой
Хулгай худал нь энэ насны ичгүүр

13/01/2026

#1Оюунтүлхүүрсургаал

Эзэд хаадтан олныг хураая гэвэл өглөгөө өг
Осолдолгүй явья гэвэл түшмэдээ өргө
Аугаа хүчээ ихэтгэе гэвэл цэргээ асар
Уудам сул жаргая гэвэл эеэ хичээ
Өдөр явсан явдлыг шөнө шүүгтэн
Ичгүүр гэмт явдлыг ятгаж орхигтун
Олны дотор үгээ бэхэл
Ганцаар суухуй дор сэтгэлээ шинжил
Олон хүмүн лүгээ найран зохиолож
Ер авах гээхийн ялгалыг шинжлэн мэд
Их багыг санааг асууж нэгтгэн
Егүүтгэлгүй сэтгэлийг угаас барьж
Шашин амьтны тусын тулд шимтэн
Хамаг амьтныг гагц хөвгүүн мэт асарч
Эцэг мэт сургаж, эх мэт тэжээ
Засаг цаазыг номын ёсоор барьж
Олон амьтныг жаргаланд зохиож
Төрөл төрөгсдөө энх амарт хүргэгтүн
Үзтэл үнэнээр явагчдыг
Үргэлж өргөж хөгжөөгтүн
Үнэхээр гэмт хүмүнийг гэсгээ
Хатан хөвгүүн албат нарыг адил сурга
Хэд хэдэн жилийн хэргийг нэгэн өдрийн хэрэг мэт
Хичээн бүтээж явбаас
Төрийн бамбай, дайсны баг хуяг адил
Ер биеийн амрыг үл харан
Бусдын үйлнээс үл уйдан явбаас
Дээдсийн явдалд ойр гэх
Асрахын урьд айлгах
Албат лугаа бэн атаа тэмцэх
Ах дүүтэйгээ хэрүүл үүсгэх
Дэмий холын хүмүүнтэй ханилан эвдрэх
Дэргэдэх хүмүүнийг дэнсэлгэн зовоох
Төрөл төрөгсдөө үл амруулах
Төр цаазнаас үл айх
Муу хүмүүний үгэнд орох
Сайн хүмүүний үгийг үл итгэх
Ширүүн үгээр дайсныг хураах
Хорт сэтгэлээр хамгийг хашруулах тэргүүтнийг тэвчтүгэй
Тойн хүмүүний хамаг эрдмийн дотор нигүүлсэхүй сэтгэл нэн эрдэм
Хаан хүмүүний гучин таван эрдмийн дотор хайрлах сэтгэл нэн эрдэм
Хатан хүмүүний арван таван эрдмийн дотор сайхан ааль нэн эрдэм
Түшмэл хүмүүний есөн эрдмийн дотор түвшинг сэтгэл нэн эрдэм
Тойн хүмүүн хамаг эрдмийг төгс суравч дотроо нигүүлсэхүй сэтгэл болбоос
Туулшгүй эрдэмтэй боловч
Тун тусгүй
Хаан хүмүүн хамаг эрхийг төгсөвч
Хайрлах сэтгэл үгүй болбоос
Хамаг дор аргагүй хөнгөн болмой
Хатан хүмүүн хамаг сайхныг төгсөвч ааль муутай болбоос
Харин төрхөмдөө буцаж буг болмой
Түшмэл хүмүүн есөн эрдмийг төгсөвч түвшин сайхан сэтгэл үгүй болбоос
Хорт чоно мэт жигшигдэхийн тул
Төв сэтгэлийн эеийг хичээ
Арслан мэт ноёдыг барс мэт түшмэд дагах
Барс мэт ноёдыг ирвэс мэт ноёдыг түшмэд дагах
Ирвэс мэт ноёдыг чоно мэт түшмэд дагах
Чоно мэт ноёдыг үнэг мэт ноёд дагах
Хамаг дор зовлон болмой
Ер хүмүүн сайн сайхан үнэн үг, шударга явдлыг хичээн сурагтун.

13/01/2026

Хаан хүний 35 эрдэм
1. Сайн бүхний үндэс-билэг оюун төгсөх
2. Энэ ба хойт хэргийг санаж сэтгэлээ шинжих
3. Буяны дээд багшийг шүтэх /мэдлэгтэй хүмүүийг хүндлэх, дагах/
4. Буруу явдалтай хилэнцэт нөхрийг үл тэвчих
5. Гэм бүгдийн гарах орон буруу үзлийг тэвчих
6. Шалтгаан, үрийн барилдлагыг мэдэх
7. Эрдэм билэг төгөдөр итгэмжит нөхрийг шүтэх
8. Эрдэмтэй, эрдэмгүй, сайн ба муу ардыг ялган таних
9. Худал хуурмаг өгүүлэгч ардын үгийг үнэнд үл барих, зохист утгаар шинжих
10. Арга башир ихтэй, ач тусыг үл санагч муу нөхрийг тэвчих
11. Номын ёсоор явах /хуулийн дагуу/
12. Олон түмний сэтгэлд нийлэмжтэй уран яруу өгүүлэх
13. Эрдэм билгийн дайсан залхуу хойргыг тэвчих
14. Аливаа үйл хэргийг хийхийн өмнө нягтлан шинжих
15. Хэр хэмжээтэй зоог барих
16. Бууран доройтохын үндэс үлэмж нойрыг тэвчих
17. Эм хүний үгэнд орох /буруу сэтгэлтэй, хамааралгүй эмэгтэй/
18. Өтгөс, нялхас, дорой буурайг үл хууран мэхлэх
19. Уур хилэнг сайтар дарж, номхон хүлцэнгүй байх
20. Эцэг, эх болон амраг саднаа хайрлах
21. Хотол сайн явдал төгсөх
22. Ард олноо эд адгуурсаар гачигдуулахгүй байх
23. Албат иргэдээ алба татвараар дарахгүй байх
24. Хэрцгий догшин авиргүй, урсгал зөөлөн сэтгэлээр ард олноо жаргаах
25. Өвөг дээдсийн уламжлалыг хадгалан хамгаалах
26. Хамаг амьтны тусын тулд өглөгт хичээх
27. Цаг үргэлж үнэн өгүүлэхийг хичээх
28. Тачаал, шуналын сэтгэлийг үл хэрэгсэх
29. Чухаг дээд гурвыг шүтэх
30. Сайн нөхрийг шүтэх
31. Үр хүүхдүүддээ хайрлан энхрийлж, сайн мөрд хөтлөх
32. Ард олноо асрах тэтгэх
33. Албат иргэдээ номчлон тэтгэх /гэгээрүүлэх/
34. Өөрийгөө болоод бусдын арван буяны мөрд оруулах /зөв амьдрах/
35. Дээдийн номыг дэлгэрүүлэх /сургаал, номлол, мэдлэг/

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Найданпүрэв овогтой Цэнд-Аюуш Боловсролын судалгааны тэмдэглэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share