06/02/2024
Архи уух аа болио, амьдралд хэрэгтэй зүйл энэ ундаанд байхгүйг ойлгоорой
Тамхи татах аа болио, эрүүл саруул байх нь энэ ертөнцийн жаргал гэдгийг ухаараарай
Насаа тоолохоо болио, өөрт оногдож буй өдөр бүрийг үнэлээрэй
Жингээ үзэж шогширохоо болио, ходоодоо захирч хөдөлгөөндөө анхаардаг болоорой
Цухалдаж бачуурахаа болио, өөрт чинь бүх хүн таалагдах албагүйг ойлгоорой
Зааж дүрэмдэхээ болио, өөрөөс чинь бусад нь тэнэг биш гэдгийг ухаараарай
Сайн хүний дүрд тоглохоо болио, санаандгүй алдахад эргээд дэвсэлдэгийг санаарай
Сагсуурч сайрхахаа болио, санаснаас түргэн зовлон ирдэгийг санаарай
Халамж анхаарал нэхэхээ болио, хайр өөрөө хариу нэхдэггүйг ойлгоорой
Хэгжүүрхэж хэдэрлэхээ болио, эергүү харилцаа эв бөхөлдөгийг ажаарай
Хэн нэгэнд хэт найдахаа болио, өөрт ноогдсоныг өөрөө л үүрэх нь үнэн тул
Ганцаардахаас айхаа болио, гарцаагүй үед өөртөө найдах хүч болдог учир
Өрөөлийг шүүхээ болио, түүний туулсныг та туулаагүйн учир
Үнэтэйд нүд унахаа болио, өнхрөөд өгөхийн цагт өргөөд босгохгүй тул.
Jambachultem Shirnen