27/09/2021
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын их сургуулиуд:
Герман Улсын их сургуулиуд нь олон тоогоор дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтанд багтдаг бөгөөд дэлхийн өнцөг буланд байгаа бүх хүнд муж, мужаасаа хамааран 500.000 мянган төгрөгнөөс - 4.500.000 төгрөг хүртэлх төлбөртөйгөөр сурах боломжоор хангадаг нь бусад либерал, барууны улс орнуудаас эрс, тэрс ялгаатай байдаг. Герман улсын их сургуулиуд нь чанар, нэр хүндээрээ бүгд адил тэгш ба ямар нэгэн ялгаварлалгүйгээр, хүн болгонд суралцах эрх тэгш боломж олгох зорилготой улс орон юм.
ХБНГУ нь дэлхийн олон алдартан, суутнууд болох Карл Маркс, Фрийдрих Нийтчэ, Мартин Лүттэр, Людвиг ван Беетховэн, Волфганг Амадеус Моцарт, Иммануэлл Кант, Робэрт Кох, Александэр болон Вилхелм вон Хумболдт, Карл Фрийдрих Бэнз гээд олон зууны чухал нөлөө болсон хүмүүсийн өлгий нутаг.
Герман Улс нь нийт 108 улсын их болон 432 дээд сургуультай бөгөөд их сургуулиуд нь АНУ эсвэл Их Британи Улсын их сургуулиуд шиг үнэ төлбөр, өрсөлдөөн багатай бөгөөд их, дээд сургуулийн аль нэгийг нь төгссөн байх нь ажлын байрны өрсөлдөөнд хэр барагтай нөлөөлдөггүй байна. Герман Улсын их сургуулиуд:
🔘 шинжлэх ухаан онолын болон судалгаанд чиглэсэн сургалт явуулдаг
🔘 их сургуулид нь эрх зүйн шинжлэх ухаан, анагаахын шинжлэх ухаан, шашин судлал, байгалийн, хүмүүнлэгийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан, математик, компьютерийн шинжлэх ухаан, инженерийн шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, ойн шинжлэх ухааны болон спортын шинжлэх ухааны чиглэлээр суралцах боломжтой бөгөөд
🔘 зөвхөн их сургуулиуд нь докторын зэрэг хамгаалах эрхийг олгодог байна.
Монгол Улсаас гадаадад суралцах хүсэлтэй бол ТА боломжыг бүү алдаарай.
Photo: University of Bonn
(112th World Ranking)