Хөх Тэнгис

Хөх Тэнгис

Share

Ур чадвар, дадал зуршил олгох сургалтууд

Таньд урам зориг хэрэгтэй байна уу? Өглөө бүр эрч хүчтэй ажлаа эхлүүлдэг болмоор байна уу? Чамайг үргэлж унтраадаг хүмүүсээс холдмоор байна уу? Өдөр бүр шинэ найз нөхөдтөй болж, тэднээсээ өөрийнхөө үнэ цэнийг мэдэж авмаар байна уу? Хүслээ бодож алхах биш, хийж эхлэхийг хүсвэл таньд туслахад бэлэн байна. Манай сургалтын талаар мэдээлэл авах бол яг одоо 98115046 дугаарт болон чатаар холбогдоорой.

03/02/2026

Хүүхэд тань 7 нас хүрэхэд 50%, 12 нас хүрэхэд 75% 18 нас хүрэхэд 90% түүнтэй хамт амьдрах хугацааг та туулсан байх болно. Үлдсэн 10% г амьдралынхаа турш хааяадаа л уулзаж цай уухад зарцуулна….

Тиймээс одоо байгаа цаг хугацаагаа гэр бүл үр хүүхэддээ тултал нь зарцуул…тэд том болно, тэд үүрнээсээ ниснэ…дахиж үс сүлжээд өг гэж гуйхгүй, дахиж оймсоо хайж стрессдүүлэхгүй, дахиад шөнө бүр ус нэхэж сэрээхгүй, дахиад хамт тоглооч гэж шалахгүй…даалгавараа асууж залхаахгүй…
Үр хүүхэдтэй болсон бол энэ таны үүрэх ёстой хариуцлага, туулах ёстой хамгийн үнэтэй маш чухал магадгүй хүн болж төрсний учир шалтгаан гэж хүлээж авч тэдэндээ бүхнээ зориулаарай…

Тэд гэр бүлтэй болно, өөрсдийн амьдралаа зохионо, таньтай биш эхнэртээ нөхөртөө л хамгийн эмзэг нандин бүхнээ хуваалцана…чухам үнэн!
Тэд мэдээж танийг эргэж тойрно, яаруу сандруу орж гарна, гэхдээ хэзээ ч дахиж өвөрт чинь унтаж, үсээ илүүлэхгүй…уйлж ирнэ урам авна, баяраа хуваалцана, зовлонгоо ярина гэхдээ энэ нь түр зуурынх…

Тиймээс үрсээ хажууд байгаа дээр нь хантлаа хайрлаж хантлаа үнсэж хантлаа энхрийл…унтахынхаа өмнө 10 удаа өрөөнд чинь орж ирэг битгий дургүйц…эрхэлж өвөрт чинь унтаг битгий түлх…хамгийн зөв хүмүүжил бат харилцааг зөвхөн хайр халамжаар л дамжуулж өгч чадна… хайранд өссөн хүүхэд зөөлөн бас зөв хүн болдог. Хүүтэйгээ яаж харьцана тийм л нөхөр болно, охиноо яаж өсгөнө тийм л нөхөртэй болно…
Үрсээ хайрлаж өсгөе, мөнгө карьер чухал ч цаг хугацааг хэзээ ч нөхөхгүй. Бод доо гадаад орхиж яваад 5-10 жил хамт өсөөгүй үр нь хэн болж өсөх вэ? Карьер хөөж яваад асрагчтай өсгөсөн хүү чинь асрагч шиг чинь л хүн болно.
Төрүүлсэн нь биш өсгөсөн нь толь болдог.
Хүүхдүүд том болохоор өөртөө зарцуулах цаг хангалттай гарна 🙂

Өглөөний подкаст: “Хүүхдийн хүмүүжил” сэдвээс.
Орчуулсан:

20/06/2025

🟣 2025 оны зуны хөгжлийн хөтөлбөр
Хүүхэд болон эцэг эхчүүдэд зориулсан 12 өдрийн сургалт
🌟 Хүүхэд бүр итгэлтэй, эерэг хандлагатай, өөрийгөө ойлгож илэрхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй болон төлөвших
🌱 Эцэг эх бүр хүүхдээ ойлгож, дэмжих арга ухаан эзэмших цогц хөтөлбөрт урьж байна!
👧 6–10 НАСНЫ ХӨТӨЛБӨР: “ЭЕРЭГ ХАНДЛАГА”
Эерэг сэтгэлгээ, талархал
Сэтгэл хөдлөлөө таних, илэрхийлэх
Санхүүгийн анхан шатны мэдлэг
Илтгэх, өөрийгөө ойлгуулах ур чадвар
Тайлан хамгаалалт, илтгэл (12 дахь өдөр)
👦 11–15 НАСНЫ ХӨТӨЛБӨР: “ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ӨСВӨР НАС”
Сэтгэл хөдлөл (EQ), стресс менежмент
Авьяас, чадвараа нээх, хөгжүүлэх
Эерэг харилцаа, өөрийгөө илэрхийлэх
Мэргэжил сонголт, зорилго тодорхойлох
Санхүүгийн боловсрол, илтгэх чадвар
Тайлан илтгэл, өөрийгөө танилцуулах өдөрлөг
👨‍👩‍👧 ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН 2 УДААГИЙН СУРГАЛТ:
Эхлэл дээр (06.23): Хүүхдийн сэтгэл зүй, эцэг эхийн дэмжлэгийн хүч
Төгсгөл дээр (07.05): Хүүхдийн өөрчлөлтийг хэрхэн үргэлжлүүлэн дэмжих талаар
🧡 Эцэг эхийн сургалт нь хүүхдийн хөтөлбөрт үнэгүй дагалдана.
📍 Байршил: Улаанбаатар, БГД, Модны 2, “Гантийн байр”
📅 Хугацаа: 2025.06.23 – 2025.07.05 (12 өдөр)
⏱️ Өдөр бүр 60–90 минут
💰 Сургалтын төлбөр: 300,000₮
🔹 Нэг айлын хоёр хүүхэд суралцвал: 50,000₮ хөнгөлөлт
🔹 Найзтайгаа хамт ирвэл: 10% хөнгөлөлт
🔹 Данс: ХААН банк 5063481468 Данс эзэмшигч М.Ариумаа
✅ Эцэг эхийн сургалт төлбөргүй багтсан!
🚨 Суудлын тоо хязгаартай – Зөвхөн 15 хүүхэд бүртгэнэ!
📲 Амжиж бүртгүүлээрэй!
👩‍🏫 Сургалтын багш нар:
Э. Ичинхорлоо – Мэргэжлийн сургагч багш
М. Ариумаа – Мэргэжлийн сургагч багш
📞 Холбоо барих:
88083895
98115046
✨ “Хүүхдээ хөгжүүлэх хамгийн сайн арга бол – хамтдаа хөгжих юм.”

06/01/2025

I got 4 reactions on my recent top post! Thank you all for your continued support. I could not have done it without you. 🙏🤗🎉

Хүүхдийг амжилтанд хөтөлдөг хамгийн чухал хүчин зүйлийг судлаачид олж тогтоожээ. Тэр нь өндөр IQ, онц дүн, суут ухаан биш байв. Харин GRIT буюу орчуулбал хатуужил, сэтгэлийн хат юм гэнэ.

Сэтгэлийн хат гэдэг нь урт хугацааны зорилгын төлөө тууштай зүтгэх чадвар, хэдэн ч удаа унасан босоод ахиад эхлэх чадвар, шазруун зан, бэрхшээлд бууж өгөхгүй тэмцэх тэмцэл гэсэн үг. Хүүхдийн судалгаа боловч том хүн дээр ч яг адилхан санагдлаа.

Хүний амьдралд томоохон уналт, ялагдал тохиоход сэтгэлийн хатгүй хүн сэхэж чадалгүй тэр чигтээ ялагддаг бол сэтгэлийн хаттай хүн нь бушуухан босоод, ахиад 0-ээс нь эхэлдэг.

Зарим хүн залуу насандаа ганц удаа мандаж явсан тухайгаа л ярьсаар байгаад өтөлсөн байдаг. Ганц удаагийн амжилт, аз хэнд ч тохиож болох бөгөөд бүтэлгүйтлийн дараа эргэн сэргэх чадвар л жинхэнэ амжилтыг тодорхойлох ажээ.

Өнгөрсөнд үлдсэн амжилт ч хоосон, алдаа ч хоосон, гагцхүү сургамж л бодитой.Дампуурлаасаа сэтгэл зүйн хувьд эдгэрч, move on хийж чадахгүй явсаар ахиад өмнөх амжилтаа 10 удаа давтаж болох цаг хугацааг алдсан байх нь бий.

0-ээс нь эхлээд зүтгэсээр тэрбумтан болсон хүн алдаа гаргаад юу ч үгүй хоосорсон ч ахиад л тэрбумтан болж чаддаг гэдэг. Сэтгэлийн хат байгаа цагт ямар ч дампуурлаас амархан нөхөн сэргэдэг юм байна. Үнснээсээ ахин төрдөг галт шувуу шиг л…

Хүүхэд байхад нь спортоор хичээллүүлэх хэрэгтэй. 😁💪

2024 онд танд юу ч тохиолдсон бай, GRITTY байж, сэтгэлийн хаттайгаар нөхөн сэргээрэй! 🥂

Via: Azzaya Tumenbayar

03/01/2025

👉 Хүүхэд ууртай хүний үгэнд орох дургүй байдаг.

Францын сэтгэлзүйч Р.Ласло хүүхэд хүмүүжүүлэх энгийн хэдэн зарчмыг эцэг эхчүүдэд санал болгож байна.

#Нэг: Хүүхдийг хэзээ ч бүү албадан хоолло. Хоол хүмүүжил хоёр ямар хамаатай юм гэж зарим нь бодох байх. Гэтэл хүүхдийн хүмүүжил, түүнд хүрэх алхам нь өдөр тутмын жижиг процесс, явц дундаас эхэлдэг. Хоолоо албадуулж идээд сурчихсан хүүхэд хожим нь дур зоргоороо, бусдын санал бодлыг хүлээн авах дургүй нэгэн болох гэмтэй. Та хоолоо хийж ширээгээ засчхаад хооллохыг л уриал. Хэрэв хүүхэд хооллох дургүй байгаа бол өлсөөгүй байна л гэсэн үг.

#Хоёр: Хүүхэд тань тоглоомоо эвдчихвэл бүү уурла. Ялангуяа эрэгтэй хүүхэд багаасаа янз бүрийн тоглоомыг эвлүүлж, эвдэлж тоглох дуртай байдаг. Энэ нь сахилгагүйтэл биш, танин мэдэхүйн сэтгэлгээ нь нөлөөлж буй хэрэг. Яагаад чухам ингэж хийв, дотор нь юу байгаа бол гэх мэтийн сониуч зандаа хөтлөгдөж байгаа нь тэр. Хүүхэд сониуч зантай байна гэдэг сайшаалтай хэрэг. Та түүнийг зэмлэхийн оронд хамтарч, тоглоомын учрыг олох гэж хичээвэл нөгөө яриад байдаг хүүхдийн хүмүүжил үргэлж яншихгүйгээр зөв гольдрол руугаа явж байна гэсэн үг. Мөн хүүхдийн сэтгэлгээ, уран зөгнөлийн цар хүрээ өргөжин тэлж байгаа нь нэн чухал юм шүү.

#Гурав: Та хүүхдээ байнга удирдаж "тэрийг тэг", "энийг ингэ" гэх мэтчилэн командалдаг бол үүнийгээ боль. Өөрийн үзэл бодолгүй, бусдын нөлөөнд амархан ордог иргэнийг төлөвшүүлэх гээгүй биз дээ. Хүүхдэд аливаа юмыг зааж зааварлахдаа өөрөө биечлэн үзүүл. Ороо хураа гэж үглэхээс өмнө яаж хураавал зохимжтойг харуул. Харин энэ үедээ уурлах, уцаарлах байдал огт гаргаж болохгүй. Хэрэв та хүүхдэд уурлаж юм заадаг бол бүр больсон нь дээр. Учир нь хүүхэд ууртай хүний үгэнд орохоо больчихдог юм.

#Дөрөв: Хүүхдэд талархах сэтгэлийг суулга. Хожим хүүхэд тань сайн хүн болоосой, таныг хайрлаасай гэж хүсдэг бол ийм сэтгэлийг төлөвшүүл. Хүмүүжлийн тухай зузаан ном барихаас илүү хүүхдэд хүнтэй мэндлэх, баярлах, уучлах үгсийг хэлж сургах нь шалихгүй мэт боловч хожмын их ач холбогдолтой.

21/12/2024

Хүүхдийг амжилтанд хөтөлдөг хамгийн чухал хүчин зүйлийг судлаачид олж тогтоожээ. Тэр нь өндөр IQ, онц дүн, суут ухаан биш байв. Харин GRIT буюу орчуулбал хатуужил, сэтгэлийн хат юм гэнэ.

Сэтгэлийн хат гэдэг нь урт хугацааны зорилгын төлөө тууштай зүтгэх чадвар, хэдэн ч удаа унасан босоод ахиад эхлэх чадвар, шазруун зан, бэрхшээлд бууж өгөхгүй тэмцэх тэмцэл гэсэн үг. Хүүхдийн судалгаа боловч том хүн дээр ч яг адилхан санагдлаа.

Хүний амьдралд томоохон уналт, ялагдал тохиоход сэтгэлийн хатгүй хүн сэхэж чадалгүй тэр чигтээ ялагддаг бол сэтгэлийн хаттай хүн нь бушуухан босоод, ахиад 0-ээс нь эхэлдэг.

Зарим хүн залуу насандаа ганц удаа мандаж явсан тухайгаа л ярьсаар байгаад өтөлсөн байдаг. Ганц удаагийн амжилт, аз хэнд ч тохиож болох бөгөөд бүтэлгүйтлийн дараа эргэн сэргэх чадвар л жинхэнэ амжилтыг тодорхойлох ажээ.

Өнгөрсөнд үлдсэн амжилт ч хоосон, алдаа ч хоосон, гагцхүү сургамж л бодитой.Дампуурлаасаа сэтгэл зүйн хувьд эдгэрч, move on хийж чадахгүй явсаар ахиад өмнөх амжилтаа 10 удаа давтаж болох цаг хугацааг алдсан байх нь бий.

0-ээс нь эхлээд зүтгэсээр тэрбумтан болсон хүн алдаа гаргаад юу ч үгүй хоосорсон ч ахиад л тэрбумтан болж чаддаг гэдэг. Сэтгэлийн хат байгаа цагт ямар ч дампуурлаас амархан нөхөн сэргэдэг юм байна. Үнснээсээ ахин төрдөг галт шувуу шиг л…

Хүүхэд байхад нь спортоор хичээллүүлэх хэрэгтэй. 😁💪

2024 онд танд юу ч тохиолдсон бай, GRITTY байж, сэтгэлийн хаттайгаар нөхөн сэргээрэй! 🥂

Via: Azzaya Tumenbayar

22/10/2024

👩‍❤️‍💋‍👨Хүүхэд эцэг эхээс өвлөх нь
Ааваас сэтгэлийн байдал, зөн совин, өрөвдөх сэтгэл, өндөр, жин, шүд, сэтгэцийн өвчин.
Ээжээс ой санамж, сэтгэхүй, хэл яриа, хүлээж авах чадвар, нойрны онцдог.
Хөвгүүд оюун ухаан 100% ээжээс бол охид 50%, 50% өвлөдөг бна.

11/10/2024

Дуулгавартай хүүхдүүд нь энэ ертөнц дээрхи хамгийн азгүй хүүхдүүд юм.
Яагаад гэвэл хүүхдүүд алдаа гаргаж байх нь нэн чухал.
Энэ бол хүүхдийн алтан сан хөмрөг мөн...
Хүүхэд ийм эцэг, эхийн дэргэд би аз сорьж болох юм байна, би алдаа гаргаж болох юм байна, эцэстээ би амжилт гаргахгүй ч байж болох юм байна, би олон янзын байж болох юм байна гэсэн мэдрэмжийг энэ үед авдаг.
Тэд намайг ямар ч тохиолдолд хайрлана. Тэр үед л тэр хүүхдийн нуруунаас далавч ургах болно.

© Марина Таргакова (ведийн зурхайч, сэтгэл зүйч)

23/09/2024

Бусдыг дээрэлхсэн хүүхдийг аав ээжтэй нь хамт сургалтанд хамруулдаг боллоо.
#ҮеТэнгийнДээрэлхэлтДэлрэхЁсгүй

Ээж, аав та хүүхэддээ хэрхэн хандаж байгаагаа анзаарай!

19/09/2024

Хүүхдүүдтэйгээ хамт аялалд явах нь тэдний сурлагад эерэг нөлөө үзүүлдэг 👍
АНУ-ын Оюутан, залуучуудын аялал жуулчлалын холбооноос багш нарын дунд явуулсан нэгэн шинэ судалгаанд хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт аялснаар сурлага нь сайжирдаг болохыг нотолжээ. Тодруулбал судалгаанд оролцсон багш, сурган хүмүүжүүлэгчдийн 74 хувь нь хүүхдүүд аялалд явах нь тэдний сурлага, амжилтад эерэг нөлөө үзүүлж, бие даасан байдал, өөртөө итгэх итгэл, шинийг сурах эрмэлзлийг нэмэгдүүлдэг хэмээсэн байна. Түүнчлэн аялал нь хүүхдийн дээд боловсрол, карьерт эерэг нөлөөтэй болохыг нэмж дурдсан ба цаашлаад зөвхөн сурлага төдийгүй бусадтай харилцах харилцаа, дасан зохицох чадвар, мэдрэмжтэй байдалд нь өндөр ач холбогдол үзүүлдэг болохыг онцолжээ.
Cонирхуулахад өөр нэгэн судалгаанд хүүхдүүд ууланд явган алхах, үүргэвчтэй аялалд тогтмол явах нь байгальд хайртай нэгэн болгож, стрессээс ангижруулдаг болохыг дурдсан байна.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


CH District
Ulaanbaatar
11000