Баянгол дүүрэг 13 дугаар цэцэрлэг

Баянгол дүүрэг 13 дугаар цэцэрлэг Нийслэлийн эрүүл мэндийг дэмжигч, Баянгол дүүргийн Тэргүүний цэцэрлэг

27/09/2026

🌿 АМРАЛТЫН ӨДРӨӨ ГЭР БҮЛЭЭРЭЭ САЙХАН ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ! 💙

Энэ амралтын өдөр гэр бүл, дотнын хүмүүстэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлж, аз жаргалтай дурсамж бүтээгээрэй. 👨‍👩‍👧‍👦✨

Багш, сурагч, эцэг эх, боловсролын салбарын нийт хамт олондоо амралтын өдрийн мэнд хүргэе! 🌱

27/09/2026

ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДАД АНХААРУУЛЖ БАЙНА

🐻 Баавгайн идэвхжил ажиглагдаж байгаа тул хүүхдүүдийг ойрын өдрүүдэд нэгдсэн зохион байгуулалттайгаар агаар салхинд гаргахгүй байхыг зөвлөж байна.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Хүүхдийг ганцааранг нь гадаа тоглуулахгүй, ой мод болон хүн багатай газраар явуулахгүй байхыг зөвлөж байна.

Шаардлагагүй бол түр хугацаанд гадаа гарахгүй байж, нөхцөл байдал намжихыг хүлээнэ үү.

“Аюулгүй байдлаа нэгдүгээрт тавьж, хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр бүү явуулаарай.”🐻⚠️

24/09/2026
🍂🌾 “АЛТАН НАМАР” ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛ 🌾🍂Бэлтгэл ,Ахлах бүлгийн 100 бяцхан үрс маань намрын үзэсгэлэнт байгальтай танилца...
22/09/2026

🍂🌾 “АЛТАН НАМАР” ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛ 🌾🍂

Бэлтгэл ,Ахлах бүлгийн 100 бяцхан үрс маань намрын үзэсгэлэнт байгальтай танилцаж, БГД-ийн Агро парктай хамтран Алтан намар” танин мэдэхүйн аяллаа амжилттай зохион байгууллаа. 🍁🧡

🌳 Байгаль орчинтойгоо танилцаж
🍂 Намрын өнгө, өөрчлөлтийг ажиглаж
🌿 Ургамал, жимс жимсгэнэтэй танилцаж
🧺 🍁Зураг зурах,ургамал тарих үйл ажиллагаанд оролцож
🎶 Тоглож, дуулж, хөдөлгөөнөөр дамжуулан хөгжилтэй нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

🤗Аяллыг зохион байгуулахад дэмжин ажиллаж, хүүхдүүдийнхээ аюулгүй байдал, ая тухтай оролцоонд анхаарч хамтран ажилласан нийт багш,багшийн туслах,эцэг эхчүүддээ чин сэтгэлээсээ баярлалаа.🥰

🍁 Алтан намар – Алтан дурсамж – Аз жаргалтай хүүхэд 🍁

❤😘❤ 9 сарын 1❤😘❤📣2026-2027 оны хичээлийн жилд суралцах эх орны ирээдүй болсон бяцхан хүүхдүүдээ хүлээн авч, чадамжид суу...
01/09/2026

❤😘❤ 9 сарын 1❤😘❤

📣2026-2027 оны хичээлийн жилд суралцах эх орны ирээдүй болсон бяцхан хүүхдүүдээ хүлээн авч, чадамжид суурилсан суралцахуйг эрхэмлэн, хүүхэд бүрийг хөгжүүлэх шинэ хичээлийн жил эхэллээ. 👏👏👏

📖🖋Оюунлаг хичээнгүй, чадварлаг багш нартаа
👫Оролцоо санаачилгатай, бүтээлч ажилчиддаа
👨‍👩‍👧Ололт амжилтыг хамтдаа бүтээгч эцэг эхчүүддээ
👧👦Оргил өөд тэмүүлэх бяцхан хүүхдүүддээ болон цэцэрлэгийн алтан босгыг анх алхан орж буй 2 настай бяцхан шавь нартаа тусгайлан баяр хүргэж мөн бидэнд итгэл хүлээлгэн хүүхдээ өгч буй эцэг эхчүүд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. 👏👏👏

31/08/2026

📢 НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ II ШАТНЫ ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЭЛНЭ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн II шатны цахим бүртгэл 2026 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 9 дүгээр сарын 11-ний өдрийн 23:59 цагт хаагдана.

✅ Түр оршин суух хаягтай хүүхэд
✅ I шатны бүртгэлээс хоцорсон хүүхэд тус тус II шатны бүртгэлд хамрагдах боломжтой.

📌 Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бүртгэлээ баталгаажуулж, сонгосон цэцэрлэгийн мэдээллээ шалгана уу.

26/08/2026

📢 НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ II ШАТНЫ БҮРТГЭЛ ТУН УДАХГҮЙ ЭХЭЛНЭ👶🧸

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэлд нийт 100,481 хүүхдийн хүсэлт амжилттай илгээгдлээ.

📌 II шатны бүртгэлийн хүсэлтийг:
🗓 Хугацаа: 2026.09.03 – 2026.09.11-ний өдөр хүртэл
👥Хамрагдах иргэд: I шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суух хаягтай эцэг эх, асран хамгаалагчид

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ ГЭРЭЭ ЭХЭЛЛЭЭ. 💙Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн гэрээг E-GEREE системээр цахимаар б...
26/08/2026

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ ГЭРЭЭ ЭХЭЛЛЭЭ. 💙

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн гэрээг E-GEREE системээр цахимаар баталгаажуулах үйл ажиллагаа эхэллээ.

Та цэцэрлэгийн гэрээгээ:
📱 Цахимаар
⚡ Хурдан, хялбар
📄 Цаасгүйгээр
🔐 Найдвартайгаар баталгаажуулах боломжтой.

24/08/2026

📢 БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 13 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ ТОГООЧ АЖИЛД АВНА.
Хүүхдийн хоол үйлдвэрлэлийн стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаж, тууштай ажиллах МЭРГЭЖЛИЙН ТОГООЧ ажилд урьж байна.
💰 Цалин: Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн сүлжээгээр (ТҮ-3 + Төрийн албаны нэмэгдэл+ хоол,унааны зардал+зэргийн нэмэгдэл+ажлын үр дүнгээс хамаарч ур чадварын нэмэгдэл)
📍 Байршил: Баянгол дүүрэг, 18-р хороо (4-р хороолол, модны 2-т)
⏳ Ажлын хуваарь: Даваа-Баасан гарагт (Бямба, Ням болон бүх нийтийн амралтын өдрүүдэд амарна)
⏰ Ажлын цаг: 07:30 - 15:30

Гүйцэтгэх үндсэн үүрэг:Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдийн хоолны норм, илчлэгийн дагуу хоол, зууш бэлтгэх.Батлагдсан 21 хоногийн цэс болон технологийн картын дагуу хоолыг чанартай хийж гүйцэтгэх.Эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах, гал тогооны тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах.
📌 Тавигдах шаардлага:Мэргэжлийн тогоочийн дипломын болон зэргийн үнэмлэхтэй байх.Цэцэрлэг, сургуулийн гал тогоонд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдсан, дэвтэр баталгаажсан байх.Хувийн зохион байгуулалт сайтай, цэвэрч нямбай, багаар ажиллах чадвартай.
🎁 Нийгмийн баталгаа ба давуу тал:Төрийн үйлчилгээний албан хаагчийн албан ёсны статус, тогтвортой ажлын байр.Төрийн албан хаагчийн ажилласан жилийн нэмэгдэл олгогдоно.Жил бүр хуулийн дагуу ээлжийн амралт олгогдоно (зуны хугацаанд бүтэн амарна).Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал хуулийн дагуу төлөгдөнө.📋 Бүрдүүлэх материал:
✅Төрийн албан хаагчийн анкет (Маягт 1)
✅Иргэний үнэмлэхийн хуулбар
✅Мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар
✅Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байх

📞 Холбоо барих утас: 86032224

Address

Bgd 18 Horoo
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянгол дүүрэг 13 дугаар цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category