06/05/2022
Эс үйлдэхүй
Үйлдэхүй үйлтэй шиг, эс үйлдэхүй бас үртэй
Үхэл санаснаас хурдан ирнэ давшгүй нүгэл бүү хураа
Хотын түгжрэл, асар том зааг ялгааг өдөр бүр харахдаа
Харин би тэдний нэг байсандаа гэмшнэм...
Алтнаас үнэтэй машин унаад ярвагар харцаар хямсайн харах
Аяа үүлэн чөлөөний нар мэт баялгаар сохорсон нэгэн минээ
Эс үйлдэхүй хэрхэн үйлийн үр болон биелж
Энэ амьдралд чинь буудгыг өгүүлж өгье
Алдаж, ядарч, туйлдсан... арга ядаж хаймар түлэх тэр нэгэн
Аливч хамаагүй аргаар алтнаас үнэтэй тэрэг унах тэр нэгэн
Дорд үзэгдсэн түүний хорт утаа бардам чиний уушгинд хавдар болж
Эс үйлдэхүйн өрийг нэхэж энэ хорвоогоос авч оддог юм
Бүү гайхуул даруу бай, Жаргал зовлон ээлжлэх энэ ертөнцөд
Болж өгвөл бусдыг энэр, дотроон тэнгэр шиг бай
Авилгал авч даашгүй нүгэл хураах түшмэд
Аль байдгаа үр хүүхдүүддээ ёроолгүй цутгавч тэд нараас
Хулгайн хөрөнгөний хараал нь нэхэгдэж
Хар тамхи, гэмт ертөнцийн үхлийн төлөөсөнд явдаг юм
Хумхын тоос болох энэхэн ахар амьдралд
Хар санаж эдэнд шунагч нь түүнийгээ тэвэрсээр
Харин доромжлуулж үлдсэн өш санагчийг МАРТАЖ хаясанч
Хайран амиа гэнэт зам дээр алдахдаа САНАДАГ ЮМ
Үр хүүхэд, ханийн заяа, эд баялаг эдлүүлж, эрхлүүлж
Сайхан залуу насаа золиослон байж хайрласан тэр нэгэн чинь
Үнэхээр "алтан загас"ны эмгэн болж
Шар махтай чинь хатаах эрлэг чинь болон сүүдэгнэдэг юм
Хавчаад байхад хайрлаад өршөөгөөд байх нэгэн байхад
Хайрлаад байхад хараагаад бас шунаад байх нэгэнтэй яагаад учрав?
Дээрэмдүүлж дээрэлхүүлээд үхлүүт зам дээр хэвтэх тэр нэгнийг
Хүндтэй, цэмцгэрүүд хараад тойрон явах юм
Дандаа дорд үзэгдэж байсан даруухан тэр нэгэн харин үхлүүт хүнд туслаж байх юм
Хүчтэй үедээ тусалдаг биш, хүн чанар чинь тэгж шалгагддаг юм
Хоёр нүүр чинь тэгж илчлэгддэг юм
Үйлдэхүй үйлтэй шиг, эс үйлдэхүй бас үртэй
Үхэл санаснаас хурдан ирнэ давшгүй нүгэл бүү хураа
Оройтохоос нь өмнө Одоо буцаад эргэ!
М. Б