Эрт бэлдвэл ОНОО авах магадлал 100%
Отгоо багш
Ханз академийн үүсгэн байгуулагч, багш, орчуулагч, эрх зүйч, Боловсрол судлалын доктор эрдмийн зэрэгтэй Б.Отгонжаргал
12/08/2026
Хэзээ ч битгий өг!
Хятадад сурах гэж байгаа бол АНХААРАХ ЗҮЙЛ
Монгол орны эмчилгээний нуурууд шэйрлээд аваарай.
🟢ТОСОН НУУР – Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг. Хүүхэн харааны хямрал, үе мөч, ууц нуруу,, цусны даралт ихсэх багасах, арьс харшил зэрэг олон өвчин эмгэгийн эмчилгээнд үр дүнтэй;
🟢ГҮРЭМИЙН НУУР – Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг. Арьс харшил, үе мөч, гоо сайхны эмчилгээнд үр дүнтэй;
🟢ГУРВАН НУУР – Хэнтий аймгийн Дадал сумын нутаг. Зүрх судас, мэдрэлийн зарим өвчин, ходоод гэдэсний зарим архаг үрэвсэл, умай савны өвчин, цусны даралт ихдэх, хайрст үлд, батга, үе мөч бэлгийн замын зарим өвчнийг эмчилж болно гэжээ;
🟢ЖАРГАЛ НУУР – Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумын заагаар. Хуян шар ус, чийг бам, тахир дутуу, хэрэх, бөөр, нурууны эмчилгээнд орж сувилдаг;
🟢БҮРХИЙН ШОРВОГ НУУР – Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутаг. Бүрхийн рашаанаас уухын зэрэгцээ хажуугийн шорвог нуурт орж эмчилгээ хийлгэдэг;
🟢БӨӨРӨЛЖҮҮТ РАШААН НУУР – Төв аймгийн Баян сумын нутаг. Хулуу, шар ус, дүмбэ, үе мөч, хамуу, мэдрэл, зүрх судасны өвчнийг эмнэхэд тустай;
🟢ХУНДАГАНЫ РАШААН НУУР – Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг. Хамуу, маагуу, намас зэрэг арьсны өвчин, үе мөч, хулуу, шар ус зэрэг өвчин зовиурт сайн гэжээ;
🟢БАГА ТӨХӨМИЙН ДАВСТ НУУР – Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг. Хамуу, маагуу, намас зэрэг арьсны өвчинд тустай, биеийг маш зөөлөн болгодог;
🟢ИХ ТӨХӨМИЙН НУУР – Төв аймгийн Бүрэн сумын нутаг. Мөн бага Төхөмийн нуурынхтай ижил үр дүнтэй гэж болно;
🟢ДОЛООН ДАВСТ НУУР – Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг. Мөн л үе мөч, арьс, харшлын өвчин эмгэгийг илааршуулахад тустай;
🟢ХҮРИЙН НОГООН НУУР – Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг. Хажуугийн худгийн ус нь ходоод гэдэсний өвчинд тустай, харин нуурын ус шавар үе мөч, хулуу, шар усны өвчин эмгэгт сайн гэдэг;
🟢ОЛГОЙН НУУР – Дундговийн Сайнцагаан сумын нутаг. Үе мөч, арьс өнгөний өвчнийг эмнэн сувилдаг;
🟢БӨӨЛЖИХИЙН НУУР - Дундговь аймгийн Цагаан-Овоо сум. Үе мөч, хуян шар ус, хамуу, арьсны харшлын өвчнийг эдгээхүйд нэн тустай гэдэг;
🟢ХУЛЬЖИЙН ХАР НУУР – Булган Аймгийн Могод сум. Хульжийн рашаан, нуурууд арьс харшил, үе мөч, хэрэх, бөөрний өвчин эмгэгт тустай;
🟢ХУНТЫН РАШААН НУУР – Булган аймгийн Сайхан сумын нутаг. Нуурын ус шавар үе мөч, хазгар доголонг эмчлэх, рашаанаас ходоод гэдэс, дотрын өвчин эмгэгт уудаг;
🟢ХҮЙС НУУРЫН РАШААН – Булган аймгийн Орхон сумын нутаг. Уух рашаантайгаас гадна нууранд орж эмнүүлдэг;
🟢ХӨӨВРИЙН РАШААН НУУР – Булган аймгийн Хангал сумын нутаг. Хамуу, маагуу зэрэг арьс өнгөний өвчин, хэрэх, үе мөч, хулуу, дүмбэ зэрэг өвчинд тустай;
🟢ЦАЙДАМ НУУР – Архангай аймгийн Өлзийт сум. Шарх гүвдрүү, хамуу, маагуу зэрэг арьс өнгөний өвчин, хэрэх, үе мөч, хулуу, дүмбэ, хуян, чийг бам, бөөрний өвчинд тустай!!!
УУР, НҮДҮҮР АЙЛ ГЭРТ БАЙХ
ЯАГААД САЙН БАЙДАГ ВЭ?
Айл гэрийн эзэгтэйд уур нүдүүр заавал байх учиртай гэж үздэг. Айлын бэр болсон охиныхоо хормой дээр нүдүүр тавьж орхиод буцдаг ээж хүний ёсон бий.
Айлд бэр болон очиж байгаа охин гоо үзэсгэлэндээ эрдэн элдэв ааш аяг гаргах нигууртайг өвөг дээдэс маань мэдэрч охин үрээ бэр болон явахад нь аливаад холч ухаанаар хандахыг бэлгэдэж уур, нүдүүр өгдөг байсан домтой ажээ.
Монгол эхнэр хүн хар хүндээ уурладаггүй, уурласан үедээ уур нүдүүрэндээ юм нүдэж гаргадаг байсан гэх ч хууч яриа бий.
Охин үрээ айлын бэр болж төрсөн гэрээсээ мордоход нь уур, нүдүүр бэлэглэж ирээдүйн амьдрал, зам мөрийг нь ийнхүү тэгштгэдэг байжээ.
Монголчууд чимээ, үнэрээр гэрийн энергиэ засдаг байсны хамгийн тод жишээ бол уур, нүдүүр юм. Нойрон дунд өглөө галаа үнэртүүлэх Монгол ээжийн цайгаа нүдэх чимээний давтамж зөөлөн ая хөг шиг сонсогдох нь сайхан.
Ингэж Монголчууд үнэр, чимээгээр айл гэрийнхээ энерги эрчмийг засдаг байжээ. Гэрийн мухарт хурсан муу муухай бүхэн уур нүдүүрийн чимээнд сарнин алга болж цайны сайхан үнэрээр сэтгэлээ ариутган засдаг байсан агуу соёлтой ард түмэн билээ бид.
Уур нүдүүрийн чимээ сонсоод, тулганы өмнө ямагт эзэнтэй буй юм байна хэмээн гал голомт баярладаг гэх хууч яриа бий.
Тавиурын дээд хөлөөс зүүгээтэй ууттай цайг цухуйлгаж уутнаас алхаар зөөлөн гэгч тоншиж холтлоод ууранд хийж нүднэ. Цайны алх гэж тусдаа бий. Цайтайгаа хамт уутан дотроо байдаг гээд уур, нүдүүртэй холбоотой хуучин цагийн дурсамжууд олон.
Одооны цай нь шууд шээс болж гадагшладаг бол нүдүүрэнд нүдсэн цайны идээгээр цай чанахад тухайн цай нь шууд гадагшлахгүй биед ашигтай хэлбэрээр үлддэг буюу муухан хоолноос илүү хэмээн хууччуул ярьдаг байсан нь учиртай.
Л.Түдэв "Цээрлэл зүй" номонд:
- Уур нүдүүр хоосон нүдэх, холхиулах цээртэй.
- Уур нүдүүрийг угсарч тавих цээртэй. /нүдүүрийг дүрж/
- Уурыг хөмөрч үл тавих
- Уур зүүнтээ /гэрийн/ нүдүүр баруунтай байна.
- Нүдүүр дээр гишгэвэл эцгийнхээ толгой дээр гишигсэнтэй адил цээртэй.
- Уур, нүдүүр дээр суухгүй. Унгарага болно.
- Хүүхдийг гэрт ганцааранг орхивол дэргэд нь нүдүүр тавина.
- Тархи доргивол уураар домнодог хэмээн өгүүлжээ.
Уур дуугаргаж, утаа гаргаж байгаа айл бүхэн уурагт улаан цайгаа уур, нүдүүртээ хийн хүртэж эрүүл мэнд, ахуй орноо засдаг байсан сайхан уламжлалыг та бүхэндээ түгээлээ.
Copy*
Хамгийн чухал вэб сайтууд-
❤️
БНХАУ-д Ямар сургуульд сургах нь дээр вэ?
БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн хаанаас хямд авч болох вэ?
Холын хязгаар Ховд нутаг~ Баатар хайрхан уул мину.🙏❤️
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Address
Peace Avenue
Ulaanbaatar