Өдөр бүр бага багаар хичээллэсэн хүүхэд нэг л өдөр өөрийгөө гайхшруулдаг. 🏆
#Амжилт бол гэнэт бий болдог зүйл биш
өдөр бүрийн жижиг #хичээл #зүтгэлийн үр дүн юм.
TOYA Хүүхэд Хөгжлийн Академи
Бид Соробан сампин, Баруун тархи хөгжүүлэх сургалтын Монголдоо АНХДАГЧ бөгөөд ТЭРГҮҮЛЭГЧ байгууллага
21/05/2026
🧠 ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2026
Улаанбаатар хотоос өөрсдийн
🎓 КЛУБ
🏫 СУРГУУЛЬ
🧒 ЦЭЦЭРЛЭГ-ээ төлөөлөн оролцох шилдэг суралцагч хүүхдүүд маань Монгол орныхоо өнцөг булан бүрээс цугларсан 1200+ бяцхан соробанчидтай нэгэн тайзан дээр ур чадвараа сорих мөч улам ойртсоор байна. 🇲🇳✨
Өдөр бүрийн тууштай бэлтгэл, өөрийгөө ялах хүсэл,
том мөрөөдөл — ирээдүйн ДЭЛХИЙН АВАРГУУДЫГ бүтээдэг. 🏆🌍
Бяцхан соробанчиддаа өндөр амжилт хүсье! ✨
Хичээл Зүтгэлээр Мөрөөдлөө Бүтээнэ. 💛
#ҮндэснийАварга #Соробан #ҮАШТ2026
21/05/2026
🧠 Үндэсний Аварга Шалгаруулах Тэмцээн 2026
Монгол орныхоо өнцөг булан бүрээс цугларсан 1200+ шилдэг суралцагч хүүхдүүд маань тун удахгүй энэ сарын 30-ны өдөр ТОЯА-гийн тайзан дээр цугларч байна. 🇲🇳✨
Бяцхан соробанчид маань
⚡ хурд
🧠 төвлөрөл
💪 тэсвэр
🎯 хичээл зүтгэлээ сорих мөч улам ойртсоор байна…
Ирээдүйн ДЭЛХИЙН АВАРГУУД эндээс л төрдөг. Бяцхан соробанчиддаа АМЖИЛТ хүсье! 🏆
Хичээл Зүтгэлээр Мөрөөдлөө Бүтээнэ
#ҮндэснийАварга #Соробан #ҮАШТ2026
20/05/2026
🏆 ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН болоход ердөө 10 хоног үлдлээ! ⏳✨
Бяцхан соробанчид маань
⚡ хурд
🧠 төвлөрөл
💪 тэсвэр
🎯 хичээл зүтгэлээ сорих мөч улам ойртсоор байна…
Өдөр бүрийн тууштай бэлтгэл
ирээдүйн АВАРГЫГ бүтээдэг. 🥇
TOYA-гийн тайзан дээр
өөрийн чадвар, авьяасаа гэрэлтүүлэхэд бэлэн үү? 🦉🔥
Амжилтын төлөө хамтдаа урагшилцгаая! ✨
#ҮндэснийАварга #Соробан #ОюуныСпорт #2026
🎓 ТОЯА-гийн соробан сампингийн хамгийн дээд түвшин болох 🏆 “GRAND LEVEL” -н шалгалтаа өгсөн сурагчдын сэтгэгдлээс…
Хэдхэн жилийн өмнө анх сампингаа барьж байсан бяцхан хүүхдүүд өнөөдөр өөртөө итгэлтэй,
тэвчээртэй, хурдан сэтгэдэг,
зорилготой суралцагчид болон өсжээ. ✨
Энэ бол зөвхөн тоо бодсон түүх биш…
Энэ бол
💚 тууштай хичээллэсэн жилүүд,
💚 алдаад дахин оролдсон мөчүүд,
💚 өөрийгөө ялсан өсөлтийн түүх юм.
“GRAND LEVEL” бол төгсгөл биш,
илүү том ирээдүйн эхлэл юм шүү🚀
👏 Бяцхан соробанчдаараа бахархаж байна!
#ХичээлЗүтгэлээрМөрөөдлөөБүтээнэ #2026
Т. Туяа багшийн ярилцлагын 4-р хэсгээс… 📚✨
🎙️ Т. Туяа багшийн ярилцлага | 3-р хэсэг
Тояа Академийн үүсгэн байгуулагч Т.Туяа багшийн ярилцлага
✨ II-р хэсэг
📚ТОЯА АКАДЕМИ — 2008 ОНООС ХОЙШ ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ 🧮✨
Манай Тояа Академи 2008 оноос эхлэн сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Ерөнхий захирал Т.Туяа Монголд анхлан Соробан сампинг нэвтрүүлж, Тояа Академийн суурийг тавьсан түүхтэй.
Сампингаар хичээллэсэн хүүхдүүд олон улсын тэмцээнд Малайз, Камбож, Энэтхэг, Дубай, Гүрж зэрэг орнуудад тэмцээнд оролцож Дэлхийн Аварга, Аварга Алт, Мөнгөн цом авсан.!.
Бидний түүхэн товчоон амжилтууд:
1. 2008 онд Монголын Хүүхэд Залуучуудын Соробан Сампингийн Холбоо нь үүсгэн байгуулагдаж “Соробан сампин”-гийн сургалтыг Монгол улсдаа анх удаа нэвтрүүлсэн.
2. 2010 онд Японы Осака хотын Кочи дүүрэгт 3 багш, 4 сурагч зэргийн шалгалтад хамрагдсан.
3. 2011 онд Монгол улсад суралцагч хүүхдүүдийнхээ дунд хамгийн анх “Соробаны баяр” тэмцээн зохион байгуулсан.
4. 2012 онд “UCMAS” Олон улсын боловсролын байгууллагын 55 дахь гишүүн ороноор элсэн орж, 10 хурууны дэвшилтэт сургалтыг хөтөлбөрийг франчайзингийн гэрээгээр авлаа. “Соробаны баяр ” тэмцээнийг анх удаа Япон монголын төв дээр зохион байгуулж, амжилттай оролцсон сурагчдад олон улсын тэмцээнд оролцох эрхээр шагнаж, Малайзын Куала Лумпур хотноо зохиогдсон олон улсын тэмцээнд анх удаа оролцон Хүрэл цом-2 сурагч хүртэж, багаараа “Хүрэл медаль” авсан.
5. 2013 онд Малайз улсын нийслэл Куала-Лумпур хотноо зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд оролцон “Мөнгөн цом” Дарханы суралцагч Төгөлдөр хүртэж, багаараа “Хүрэл медаль” авлаа. Орон нутгуудад салбар нээгдэж эхэллээ.
6. 2014 онд “UCMAS” олон улсын боловсролын байгууллагын тэргүүн Dino Wong болон олон улсын сургагч багш Jenny Yap нар Монголд айлчлан ирж академийн багш нар маань зэргийн шалгалтаа амжилттай хамгаалж “Олон улсын багшлах эрхийн сертификат”-ыг гардан авсан.
7. 2015 онд Монголын Хүүхэд Залуучуудын Соробан Сампингийн Холбоо нь Тояа Хүүхэд Хөгжлийн Академи болж өргөжсөн. Энэтхэг улсын Дели хотноо зохиогдсон олон улсын тэмцээнд 7 сурагч амжилттай оролцон “Алтан цом”-1 сурагч,”Мөнгөн цом”-5 сурагч, багаараа “Хүрэл‘ цом хүртлээ.
8. 2016 онд Арабын нэгдсэн Эмират улсад зохиогдсон олон улсын тэмцээнд 55 сурагч оролцон “Гранд чампион”-1 сурагч, “Алтан цом”-8 сурагч, “Мөнгөн цом”-20 сурагч, багаараа “Хүрэл цом” авлаа.
9. 2017, 2018 онуудад Малайз улсын Куала-Лумпур хотноо зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд 156 сурагч оролцон “Гранд чампион”-2 сурагч, “Алтан цом”-37 сурагч, “Мөнгөн цом”-37 сурагч авсан. Багаараа “Хүрэл цом” хүртэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга олон улсын тэмцээнд оролцсон сурагчдыг хүлээн авч баяр хүргэж дурсгалын зураг татуулж, гарын бэлэг гардуулсан.
10. 2019 онд Камбож улсын нийслэл Пномпень хотод зохиогдсон олон улсын тэмцээнд 83 сурагч оролцон “Чампион цом”-38, “Алтан цом”-36 сурагч, “Мөнгөн цом”-6 сурагч, “Хүрэл цом”-3 сурагч багаараа “Хүрэл” цом авч Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх олон улсын тэмцээнд оролцсон сурагчдыг хүлээн авч баяр хүргэж, дурсгалын зураг авхуулж, гарын бэлэг гардуулсан.
11. 2020 онд Америкийн Нэгдсэн улсын “UAAA” байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд 9 сурагч оролцож I байр-1 сурагч, II байр-2 сурагч, III байр-1 сурагч эзэллээ.
12. 2021 онд 2022 онуудад UCMAS Online Challenge ‘Гранд Чампион“-2 сурагч, “Чампион цом”-8 сурагч, “Алтан цом”-41 сурагч, “Мөнгөн цом”-37 сурагч хүртлээ.
13. 2023 онд АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан “UAAA Online Challenge 2023” олон улсын тэмцээнээс “Чампион цом”- 1 сурагч, “Аваргын Алтан цом”-8 сурагч, “Алтан цом”-29 сурагч, “Мөнгөн цом”-16 сурагч хүртлээ.
14. 2023 онд Малайзын Куала-Лумпур хотод зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд 73 сурагч оролцон “Гранд Чампион”-2 сурагч, “Чампион цом”-16 сурагч, “Алтан цом”-24 сурагч, “Мөнгөн цом”-18 сурагч, “Хүрэл цом”-13 сурагч хүртжээ.
15. 2023 онд АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан “UAAA Online Challenge 2023” олон улсын тэмцээнээс “Чампион цом”-1 сурагч, “Аваргын Алтан цом”-8 сурагч, “Алтан цом”- 29 сурагч, “Мөнгөн цом”-16 сурагч хүртлээ.
16. 2024 онд Энэтхэг улсад “UCMAS International Competition 2024” дээр 37 улсын 7500 гаруй хүүхдүүдтэй өрсөлдөн “Гранд Чампион”-1, “Чампион”-10, “Алтан цом”-2, “Мөнгөн цом’-16, “Хүрэл цом”-31 хүртжээ. 17. International Global Cup 2025, Abacus Mental Arithmetic Championship тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 22 сурагч оролцож. “Аварга алт”-5 сурагч, “Аварга мөнгө”-3, “Аварга Хүрэл”-1, “Алтан цом”-14, Хүрэл цом-2, “Флаш анзан Чампион”-4 сурагч цомын эзэд болсон гайхам амжилт гаргасан.
17. 2025 оны 12 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Гүрж улсын Тбилиси хотноо зохион байгуулагдах UCMAS International Competition & World Cup 2025 дээр дэлхийн 85 гаруй орны 1500 гаруй хүүхдүүдтэй өрсөлдөн, “Хүрэл цом”- 16, “Мөнгөн цом”- 40, “Алтан цом”- 31,” Чампион цом”-7, сурагч цомын эзэн болсон гайхам амжилтыг үзүүлсэн.
18.2026 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Тояа Хүүхэд Хөгжлийн Академийн шилдэг 28 оюуны тамирчин “UAAA Global Cup 2026 Abacus Mental Arithmetic Championship” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, дэлхийн шилдэг оролцогчидтой амжилттай өрсөлдлөө. Нийт 28 хүүхэд 2 төрөлд хүч сорин оролцож, дараах өндөр амжилтыг үзүүлэв. Үүнд: “Гранд чампион” - 1, “Чампион” -1, “Аварга алт”- 3, “Аварга мөнгө”-3, “Аварга хүрэл” -2, “Алтан цом”-12, “Мөнгөн цом” -1, “Хүрэл цом”- 5, Флаш анзан төрөлд “Чампион” - 4, “Алтан медаль"- 3 , “Мөнгөн медaль” -4, Хүрэл медаль -1, Ийнхүү манай оюуны тамирчид олон улсын тавцанд авьяас чадвар, хурд, оюуны чадамжаараа бахархам амжилт үзүүлж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөлөө.
Өнөөдөр бид 18 дахь хавартайгаа золгож, олон мянган хүүхдийн оюуны хөгжил, зөв дадал, хурдан сэтгэх чадварт хувь нэмрээ оруулсаар байна.
☀️ Өглөөний мэнд ☀️
Өдөр бүр хүүхдээ хичээлд нь хүргэж,
хүлээж авч,давтуулж, дэмжиж байдаг аав ээжүүд бол үнэхээр чимээгүй баатрууд юм. 💚
Өглөөний мэндчилгээ авсан хүний
ажлын бүтээмж 90% нэмэгддэг гэдэг 😍
Тиймээс TOYA-гийн бүх аав, ээжүүддээ
эрч хүчтэй, инээмсэглэлтэй, бүтээмж дүүрэн өдрийг хүсье.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Sukhbaatar District
Ulaanbaatar