03/10/2026
БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурханы шашны их сургуулийн нийт багш, эрдэмтэн судлаач, ахмад багш нар болон боловсролын салбарт сэтгэл зүрхээ зориулж буй эрхэм багш нар та бүхэнд олон улсын Багш нарын баярын мэнд хүргэе!
Уламжлалт буддын гүн ухаан, буддын шинжлэх ухааныг орчин үеийн шинжлэх ухаан, академик боловсролын хөгжилтэй уялдуулан түгээн дэлгэрүүлж, эрдэм мэдлэг, энэрэл нигүүлсэл, ёс суртахуун, үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлж буй Та бүхний эрхэм үйлсэд гүн талархал илэрхийлье.
Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сургалт, эрдэм шинжилгээний ажилд тань өндөр амжилт хүсье.
Хүндэтгэсэн,
МБШИС-ийн ректорын зөвлөл