04/07/2026
✈️ ЯПОНЫ АЯЛАЛЫН ВИЗ МЭДҮҮЛЭХ ДАРААЛАЛ: 4 алхмаар 🇯🇵
Нар ургах зүг рүү аялахаар төлөвлөж байгаа ч визний материал бүрдүүлэлт дээр толгой чинь эргэж байна уу?
Сүүлийн үед визний шалгуур, журам улам бүр чанга болсон тул материалаа үнэн зөв бүрдүүлэх нь хамгийн чухал болоод байна.
Японы виз мэдүүлэх үндсэн 4 алхмыг хүргэж байна:
1️⃣ ХУГАЦААГАА ТӨЛӨВЛӨХ
Визний мэдүүлгийг аялал эхлэхээс хамгийн багадаа 3-4 долоо хоногийн өмнө өгөх шаардлагатай. Элчин сайдын яам материалаа хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт хариуг гаргадаг ч нэмэлт тодруулга хийх хугацааг үргэлж тооцож байгаарай.
2️⃣ ЗААВАЛ БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТУУД
1. Хувийн мэдээлэл: Гадаад пасспорт
2. Орлого нотлох бичиг баримт
3. Санхүүгийн баталгаа: Банкны сүүлийн 6 сарын хураангуй хуулга
3️⃣ МАТЕРИАЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ
Японы Элчин сайдын яамнаас итгэмжлэгдсэн виз мэдүүлгийн төв VFS Global албан ёсны төв дээр өөрийн биеэр очин материалаа шалгуулж мэдүүлнэ
4️⃣ ХАРИУ ХҮЛЭЭХ БА ДАРААГИЙН АЛХАМ
Өөрийн биеэр мэдүүлсэн бол VFS -ээс хариу ирж авахыг имэйлээр мэдэгдэнэ
Цахимаар мэдүүлсэн бол мэдүүлсэн имэйлээр хариу ирнэ
📍Манай хаяг: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг 15-р хороо зайсан старын эсрэг талд Оргил Шилтгээн худалдааны төв 3 давхар 304
☎️Утас 80060751
02/07/2026
✈️Визний хур буусан өдөр байлаа🥰
Японы нэг удаагийн аялалын Цахим визээ амжилттай авсан үйлчлүүлэгчиддээ баяр хүргэе ээ!!!💐
24/06/2026
Виз мэдүүлэгчидийн анхааралд!!!
Япон Улсын Элчин сайдын яам нь визний хураамжийг 2026 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилэн мөрдөх болсныг анхаарна уу.
Үүнд: Элчин сайдын яамны өгсөн чиглэлийн дагуу Япон Улсын Виз мэдүүлгийн төв (VAC)-д энэ оны 6-р сарын 30-ны өдрөөс хүлээн авах визийн мэдүүлгүүдэд шинэчлэгдсэн хураамжаар мөрдөгдөнө.
Харин цахим виз (eVisa)-нд энэ журам нь 6-р сарын 29-ний өдрийн 17:00 цагаас эхлэн үйлчилнэ.
Шинэчлэгдсэн визний хураамж:
Нэг удаагийн виз 357,000 төгрөг
Олон удаагийн виз (2 ба түүнээс дээш) 714,000 төгрөг
Мөн 6-р сарын 30-ны өдрөөс эхлэн виз мэдүүлэгчид цахимаар цаг товлох явцад төлбөрөө урьдчилан төлөх шаардлагатай болохыг анхаарна уу.
Эх сурвалж
https://visa.vfsglobal.com/mng/mn/jpn/news/revision-of-visa-fees
20/06/2026
📆7/1-НЭЭС ӨМНӨ АМЖИЖ ВИЗЭЭ МЭДҮҮЛЭЭРЭЙ:
🇯🇵ЯПОНЫ ВИЗНИЙ ХУРААМЖ 5 ДАХИН НЭМЭГДЭХЭЭР БОЛЖ БАЙНА!!!
Япон улс руу аялахаар төлөвлөж буй иргэдийн анхааралд! 📣
Японы Засгийн газрын хуралдаанаар гадаадын иргэдэд олгох визний хураамжийг шинэчлэн тогтоож, үнийг нь үлэмж хэмжээгээр нэмэх албан ёсны шийдвэр гарлаа. Энэхүү тарифын өөрчлөлт нь 1978 оноос хойш буюу бүтэн 48 жилийн дараа хийгдэж буй анхны тохиолдол бөгөөд одоогийн үнээсээ даруй 5 ДАХИН нэмэгдэж байна.
📉 Визний хураамжийн өөрчлөлт (Иенээр):
Нэг удаа зорчих виз: 3,000¥➡️ 15,000¥
Олон удаа зорчих виз: 6,000¥➡️ 30,000¥
🗓️ Хэзээнээс мөрдөх вэ?
Шинэчилсэн тариф 2026 оны 7-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш мэдүүлсэн бүх визний материалд шууд үйлчилж эхэлнэ.
💡 Яагаад үнийг нэмэх болов?
Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн мэдээлснээр, энэхүү шийдвэр нь дэлхий даяарх үнийн өсөлт (инфляци)-д үндэслэсэн бөгөөд барууны орнуудын визний хураамжтай харьцуулахад Японы тариф хэтэрхий хямд байсантай холбоотой аж. Мөн уг нэмэгдэл нь жуулчдын урсгалд айхтар нөлөөлөхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
✨ ЗӨВЛӨГӨӨ: Хэрэв таны визний материал болон COE (Түр оршин суух зөвшөөрөл) бэлэн болсон бол 6-р сарын 30-ны дотор амжиж материалаа өгөн, санхүүгийн хэмнэлт хийхийг уриалж байна! 🏃♂️💨
#ЯпонВиз #ЯпонХэл #ВизнийХурамжШинэчлэлт
09/06/2026
Япон улсын аялалын визүүд амжилттай гарсаар байгаа шүү 🇯🇵✨
Хайртай гэр бүлийн гишүүн дээрээ очих, мулти виз хүсэх бол холбогдоорой
Японыг зорих таны аяллын төлөвлөгөө бэлэн үү? Виз мэдүүлэг болон аяллын хөтөлбөр дээр зөвлөгөө авахыг хүсвэл манай чат руу шууд хандаарай. 📩
#ЯпоныВиз #АялалЗуучлал #ВизМэдүүлэг "