Итгэлт хуулзүйн төв

Итгэлт хуулзүйн төв Иргэн таньд эрх бий
Итгэлт хуулийн төвд бодол бий

03/09/2026

МОНГОЛД ЗАЛХУУ, ГАДААДАД АЖИЛСАГ МОНГОЛ ХҮН
“Нэг хүн, нэг зан чанар харин хоёр өөр үнэлгээ”
Надад нэг асуулт байна. “Залхуу, арчаагүй, хариуцлагагүй монгол хүн” гэсэн ойлголтоос хэн ашиг хүртдэг вэ?
Эхлээд нийтлэлээ уншаад дараа нь хариултаа аваарай.
“Монгол хүн залхуу”, “Монгол хүн ажил хийх дургүй”, “Монгол хүн хариуцлагагүй”, “Монгол хүн цаг барьдаггүй”, “Монгол хүн ажиллаж чаддаггүй”, Эдгээр өгүүлбэрийг гадаад хүн хэлсэн үү?
Үгүй. Мэдэхгүй. Бидний ихэнх нь энэ тухай гадаад хүнээс сонсоогүй. Харин харь орны ажил олгогч нараас бусад орны ажилчдаас илүү сайн үнэлгээ авдаг тухай л сонсон.
Тэгэхээр хэн ингэж дүгнээд байна вэ? Үнэндээ бид өөрсдөө л хэлдэг, эсвэл хэн нэгэн ийм бодол бидэнд суулгасан. Бид бүүр итгэлтэйгээр “Монгол хүн бол муухай хүмүүс, ажилгүй, залхуу, амьдралгүй, архичин” гэж бүүр чанга хашгирдаг. “Таны гэр бүл ийм билүү” гэж асуувал мэдээж “бид өөр хүмүүс”-ээ л гэх байх.
Тэгвэл нэг асуулт тавья. “Монгол хүн хэзээ ингэтлээ муу хүмүүс болчихсон юм бэ?”
Өчигдөр биш. Өнөөдөр ч биш. Ердөө хэдхэн арван жилийн дотор ийм болчихсон, үүнд нийгэм, эсвэл авилгад идэгдсэн төр засаг буруутай. Тийм ээ, энэ асуудалд ямар нэгэн буруутан байх ёстой. Тэр бол Монголын төр.
Бид цаг хугацааг ухрааж, гучхан жилийн өмнө эргэж очий, БНМАУ-ын үед хөдөлмөрч хүн нийгмийн хамгийн хүндтэй дүрүүдийн нэг байлаа. Үйлдвэрийн ажилчин, уурхайчин, малчин, тариаланч, барилгачин, инженер, эмч, багш гээд хөдөлмөрөөрөө нийгэмд хувь нэмэр оруулсан хүнийг үлгэр дуурайл болгож байсан. Иргэн бүр хөдөлмөрөө үнэлүүлж, баатар болохын төлөө зүтгэж байв. Хүн бүр хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төлөвлөгөөт ажлыг давуулан биелүүлж байлаа. “Хөдөлмөрийн баатар” гэдэг цол зүгээр нэг шагнал биш, нийгмийн үнэлэмж байв. Тэгвэл бид гучхан жилийн дотор яагаад төрөл арилжчихав аа.
Монгол хүний ген үү, тархи уу, эсвэл чадвах уу?
Үгүй л дээ. Үнэндээ бидний ярьдаг зүйл л өөрчлөгдсөн.
Тэгэхээр энэ асуудлын учрыг олохын тулд бид геополитикийн асуудал руу эргэж орохоос өөр арга байхгүй. Энд геополитикийн конструктивизм гэдэг ойлголт орж ирнэ. Конструктивизмын нэг үндсэн санаа бол нийгмийн бодит байдал зөвхөн “байгаа зүйл”-ээр тогтдоггүй. Маш энгийнээр тайлбарлавал Афганистан, Сири, Иран, Ирак хүн ямар хүн бэ. таны тархинд террорист гэдэг ойлголт өөрийн эрхгүй төрнө. “Хятад бараа чанаргүй” бас бүгд хүлээн зөвшөөрөх байх. Гэвч үнэндээ бүгд үнэн гэж үү. Үндсэндээ үгүй. Энэ бол конструктивизм буюу үндэстэнг бүтээж байгаа ойлголт.
Бид аливаа зүйлийг хэрхэн ойлгож, нэрлэж, давтаж, нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаагаар нийгмийн бодит байдал бүтээгддэг.
“Монгол хүн залхуу” гэдэг өгүүлбэр эхэндээ зүгээр л нэг хүний дүгнэлт. Дараа нь хэвшмэл ойлголт болно. Дараа нь нийтлэг ойлголт болно. Эцэст нь: “Монголчууд угаасаа ийм” гэдэг “үнэн” болж хувирна.
Гэхдээ энд нэг аймшигтай асуулт байна.
“ХЭН ЭНЭ ОЙЛГОЛТЫГ БҮТЭЭЖ БАЙНА ВЭ?” Бас “ХЭНИЙ ЭРХ АШИГТ ҮЙЛЧИЛЖ БАЙНА ВЭ?”
Энэ асуултыг тавихгүйгээр асуудлыг ойлгоход хүндрэлтэй.
“ЗАЛХУУ МОНГОЛ ХҮН” ГЭДЭГ ДҮР ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ? Энэ асуултанд мэдээж ганцхан хариулт байхгүй.
Гэхдээ хэд хэдэн ашиг сонирхлыг хөндөх үзэх хэрэгтэй.
Нэгдүгээрт — Өөрийнхөө ажилтныг үнэгүйдүүлэхэд ашигтай хүнд.
“Энэ хүн угаасаа залхуу” гэвэл бага цалин, муу ажлын орчин, муу менежмент, шударга бус үнэлгээний асуудлыг ажилчнаас хайхад амархан. Өөрөөр хэлбэл системийн алдаа нь хүний зан чанарын буруу болчихно гэсэн үг.
Хоёрдугаарт — Чадварлаг монгол хүнийг өөртөө хямд үнээр татахад ашигтай хүнд.
Хүн өөрийгөө үнэгүйдүүлж эхэлбэл өөрийн хөдөлмөрийн үнэ цэнэ багаар үнэлэгдэнэ. Өөрийнхөө чадварыг дутуу үнэлсэн хүн бага цалин зөвшөөрнө, муу нөхцөл тэвчинэ, өөрийгөө хамгаалах шаардлага бага тавина.
Гуравдугаарт — Улс төрийн хувьд ашигтай байж болно.
Хэрэв асуудлыг “яам, тамгын газрууд, засгийн газар муу байна” гэж яривал төр, байгууллага, бодлого, удирдлага хариуцлага хүлээнэ. Харин “Монголчууд өөрсдөө залхуу” гэж хэлвэл хариуцлага хувь хүн рүү шилжинэ. Ингээд систем асуудлаас мултарлаа.
Дөрөвдүгээрт — Хөдөлмөрийн зах зээлд ч ашиг сонирхол байж болох юм.
Хэрэв Монголд “юу ч бүтээж чадахгүй” гэсэн итгэл үнэмшил хүчтэй байхад, гадаадад монгол хүн хүнд ажил хийнэ, удаан ажиллана, дасан зохицно, орлого олно, гэр бүлээ тэжээнэ.
Эсвэл сүүлийн жилүүдээс ажил олгогчид Хятадаас, Энэтхэгээс, Филиппинээс ажилчид авах нь ихсэж байна. Магадгүй хэн нэгний бизнес байж болох юм.
Энд бас нэг парадокс гарна.
МОНГОЛД “ЗАЛХУУ”, ГАДААДАД “АЖИЛЛАХ ЧАДВАРТАЙ”.
Тэгвэл асуудал хүнийх үү? Эсвэл орчны, урамшууллын, удирдлагын, хөдөлмөрийн үнэлэмжийн системийнх үү?
ГЭХДЭЭ ЭНД НЭГ ЮМЫГ ШУУД ХЭЛЬЕ
“Монгол хүн залхуу гэдэг бол худал” гэж шууд зарлах ч амархан, “Монгол хүн маш хөдөлмөрч” гэж магтах ч амархан.
Аль аль нь үнэн ч биш, худал ч биш.
Тэгвэл дахиад нэг асуулт гараад ирнэ “Яагаад бүхэл бүтэн үндэстний зан чанарыг нэг муу үгээр тайлбарлах болов?”
БИД ӨӨРСДИЙГӨӨ ДОРОМЖИЛЖ БАЙГАА БИШ — ӨӨРСДИЙГӨӨ ДАХИН БҮТЭЭЖ БАЙНА
Хүүхэд өдөр бүр “Чи залхуу” гэж сонсвол өөрийнхөө тухай ийм ойлголттой болж болно. Харин нийгэм бүхэлдээ “Монгол хүн залхуу” гэж өдөр бүр сонсвол яах вэ?
Эцэст нь тэр өгүүлбэр үндэсний өөрийн дүр төрх болж болно.
Тэгээд дараагийн үе “Манайхан угаасаа ийм” гэж хэлнэ. Энэ бол хамгийн аюултай мөч. Учир нь гаднаас өгсөн шошго дотогшоо орж, өөрийн үнэмшил болж байна.
Сүүлчийн асуулт:
МОНГОЛ ХҮНИЙ ДҮР ТӨРХИЙГ ХЭН ДАХИН БИЧИЖ БАЙНА ВЭ?
Сошиал медиа юу?, Улс төрчид үү?, Ажил олгогчид уу?, Хэвлэл мэдээлэл үү?, Гадаадын соёлын нөлөө юу?, Эдийн засгийн систем үү?, Эсвэл бид өөрсдөө юу?
Магадгүй бүгд бага багаар оролцож байгаа байх. Тиймээс “ард нь хэн байна?” гэдэг асуултад нотолгоогүйгээр нэг эзэн зохиож болохгүй.
Харин энэ өгүүлэмжийг хэн үйлдвэрлэж, хэн тарааж, хэн давтаж, хэн ашиг хүртэж байгааг судлах ёстой.
Өөрийгөө “Бид жижиг”, “Бид ядуу”, “Бид чаддаггүй”, “Монгол хүн залхуу” гэж ойлгодог нийгмийн ирээдүйг төсөөлөхөд бэрх байна. Магадгүй “Бидэнд сул тал бий. Гэхдээ бид сурч, ажиллаж, бүтээж чадна” гэж ойлгодог нийгэм л өөр ирээдүйг бүтээж магадгүй юм.
Энэ утгаараа үндэсний өөрийн дүр төрх бол геополитикийн зөөлөн сэдэв биш.
ТЭГЭХЭЭР АСУУЛТЫГ ӨӨРЧИЛЬЕ
“Монгол хүн яагаад залхуу вэ?” гэж асуухаа больё. Харин “Монгол хүн хэзээнээс өөрийгөө залхуу гэж үзэх болсон бэ?”, “Энэ ойлголтыг хэн бүтээж байна вэ?”, “Хэн тарааж байна вэ?”, “Хэний эрх ашигт үйлчилж байна вэ?” “Яагаад БНМАУ-ын үед хөдөлмөрч гэж үнэлэгдэж байсан хүн өнөөдөр “залхуу” гэсэн үндэсний нийтлэг ойлголттой болов?”, “Яагаад гадаадад монгол хүн өөрөөр үнэлэгдэж байна вэ?”
Эдгээр асуултын хариу бидний тухай бидний бодож байгаагаас хавьгүй том асуудлыг нээж магадгүй.
Магадгүй асуудал монгол хүн залхуу болсонд биш, харин Монгол хүнийг өөрөөр харах болсон явдалд учир байж болох юм.
Хамгийн аюултай нь бидэнд хэн нэгэн “чи залхуу” гэж хэлсэндээ биш, бид тэр үгийг өөрсдөө давтаад, эцэст нь үнэн гэж итгэсэндээ байгаа юм.
Монгол хүний тухай хамгийн том геополитикийн асуулт магадгүй “бусад улс Монголыг хэрхэн хардаг вэ?” биш “Монголчууд өөрсдийгөө хэн гэж хардаг вэ?” гэдэгт оршиж болох юм.
STEPPE GEOPOLITIC ACADEMY
#МонголХүн #ЗалхууМонголХүн #МонголдЗалхууГадаададАжилсаг #Стереотип #Конструктивизм #СошиалМедиа #ҮндэснийӨөрийнДүрТөрх #Геополитик

25/05/2026

⚖️ ИТГЭЛТ Хууль Зүйн Фирм ⚖️

Эрхээ хамгаалах цаг ирэхэд зөв түнш хамгийн чухал.

Бид иргэн болон хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалж, хууль зүйн асуудлыг мэргэжлийн түвшинд шийдвэрлэхэд тань тусална.

✅ Иргэний эрх зүй
✅ Гэр бүлийн эрх зүй
✅ Хөдөлмөрийн эрх зүй
✅ Арилжааны эрх зүй
✅ Өв залгамжлал
✅ Захиргааны хэрэг
✅ Оюуны өмчийн эрх зүй
✅ Хууль зүйн зөвлөгөө, гэрээ, төлөөлөл

📍 Хаяг: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 20-р хороо, БАК-216 тоот, Ulaanbaatar, Mongolia, 11000
📞 Утас: 9696-1359

ИТГЭЛ • МЭРГЭЖИЛ • ХАРИУЦЛАГА

Танд тулгарсан хууль зүйн асуудал бүрт найдвартай түнш байж, эрх ашгийг тань хамгаалан ажиллана.

#ХуульЗүй #Өмгөөлөл #ЭрхЗүй #Монгол #ИтгэлтХуульЗүйнФирм #Хуульч #ЭрхээХамгаалъя

"Зээлийг зөв ашиглавал шат, буруу ашиглавал ангал"Хэрвээ та зээлдэгч бол дараах асуултыг анхаарна уу.📌 Утасдаж дарамталд...
02/07/2025

"Зээлийг зөв ашиглавал шат, буруу ашиглавал ангал"

Хэрвээ та зээлдэгч бол дараах асуултыг анхаарна уу.

📌 Утасдаж дарамталдаг уу?
📌 Нэр төрд чинь халдаж байна уу?
📌 Төлж чадахгүй нөхцөлд орсон уу?

✅ Бид танд хууль зүйн хамгаалалт санал болгож байна!

⚖️ Зээлийн гэрээ, хүү, хуулийн үндэслэлийг шалгуул
📄 Шүүхийн шийдвэрийн дагуу эвлэрэх, нөхцөлөө өөрчлөх
🧠 Та ганцаараа биш! Хууль таны талд байж чадна.

📞 Үнэгүй зөвлөгөө: Та чат бичиж болно. Бид таны нууцыг чанд хамгаална.
Лайк, фоллов хийгээд доорх линкээр үнэгүй гарын авлагаа татаж аваарай таньд баярлалаа
📥 Үнэгүй татаж авах:
https://drive.google.com/file/d/1xThM1JJREq1OfzLCjKum2gWict5b2xX8/view?usp=drive_link
Таны эрхийг итгэлтэй хамгаална
Утас: 98929196

31/03/2024

Address

Хан Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 20-р хороо, БАК-216 тоот
Ulaanbaatar
11000

Telephone

+97685857875

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Итгэлт хуулзүйн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Итгэлт хуулзүйн төв:

Shortcuts

Share