Коучингийн харилцаан дах "Sponsor" ба "Stakeholder" гэж хэн бэ? Ямар ялгаатай вэ?
📍 "Sponsor" бол коучингийн үйлчилгээний хөлсийг төлж байгаа хуулийн этгээд эсвэл түүний төлөөлөгч. Байгууллага дах коучингийн харилцаанд "Sponsor" нь захирал эсвэл захирлыг төлөөлж байгаа хүний нөөцийн менежер байж болно. Хувийн коучингийн үеэр хүүхдийнхээ үйлчилгээний хөлсийг төлж байгаа эцэг, эх асран хамгаалагч байж болно. Тухайн үйлчлүүлэгчийг хариуцагч гэж ойлгож болно.
📍"Stakeholder" харин өөр. Коучингийн үйлчилгээний үр дүн, ахиц нь нөлөөлөх үн гэж ойлгож болно. Байгууллагад бол хамтран ажиллагсад, эсвэл санхүүгийн ажилтан, бусад хэлтсийн оролцогчод талууд. Хувийн коучингийн хувьд эцэг эх, асран хамгаалагчаас гадна тухайн хүүхдийн эргэн тойрныхон ангийн багш, найз нөхөд, эмээ өвөө, ах эгч зэрэг хүмүүсийг энэ харилцаанд оролцогч талууд гэж тооцно.
❓Эдгээрийг мэдэх нь ямар хэрэгтэй вэ?
Мэргэжлийн коучингийн тухай ярилцахаар бол фэйсбүүк хуудасны чатаар харилцан цаг захиална уу.
✌🏻 #мэргэжлийнкоучинг, #коучинг, #көүчинг
Coaching Unlocked
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Coaching Unlocked, Ulaanbaatar.
Үггүйгээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хэлбэрүүдийг таних нь ярьж буй хүний илэрхийлэлийг бодитоор хүлээн авах, хэлээгүй үлдээсэн зүйлсийг сонсох боломж олгоно. Үүнд:
📍Нүүрний хувирал
Баяр хөөр – инээмсэглэх, нүдний булан үрчлээтэх, нүүр амар тайван болох
Гуниг – уруулаа унжуулах, нүд нь гялалзах, нулимс гарах
Уур – духаа зангидах, эрүүгээ чанга хавчих, хамраа өргөх
Айдас – нүд нь томрох, амаа ангайх, нүүр нь хөшиж чангарах
Дургүйцэл – хамраа үрчийлгэх, уруулын дээд хэсгээ өргөх
Гайхшрал – хөмсгөө өргөх, амаа том ангайх, нүдээ бүлтийлгэх
📍Биеийн хэл ба байрлал:
Гар, биеэ нээлттэй байлгах, урагш тонгойх → сонирхол, оролцоо
Гараа зөрүүлж, биеэ хажуу тийш харуулах → хамгаалалт, дургүйцэл
Мөрөө унжуулах → гуниг, ядралт
Биеэ цэх барих → өөртөө итгэлтэй, бэлэн байдал
📍Гарын дохио
Эрхий хуруугаа өргөх → сайшаал, зөвшөөрөл
Мөрөө өргөх → эргэлзээ
Гараа ташаандаа авах → шийдэмгий байдал, эсвэл яаруу сандруу
Нүүрээ гараараа дарах → бухимдал, итгэж чадахгүй байх
📍Нүдний харц
Шууд харц тулгарах → өөртөө итгэлтэй, сонирхолтой
Нүд буруулах → ичих, тухгүй байх
Нүд анивчих нь олшрох → сандарч, түгших
Удаан ширтэх → хайр, халуун дулаан сэтгэл эсвэл заналхийлэл (байдлаас шалтгаална)
📍Дуу хоолойн өнгө
Дууны өндөр нам, хурд, чанга сул байдал, завсарлага, санаа алдах зэрэг нь үггүйгээр сэтгэл хөдлөлийг илтгэнэ:
Өндөр дуугаар хурдан ярих → сандрал, баяр хөөр, айдас
Удаан, намуухан дуугаар ярих → гуниг, тайван байдал
📍 Хувийн орон зай
Ойртох → итгэлцэл, дотно харилцаа
Холдох → тухгүй байдал, айдас, зай хэрэгтэй санагдах
📍 Хүрэлцэх
Тэврэх → хайр, дэмжлэг
Мөрөн дээр нь алгадах → урам зориг өгөх, зөвшөөрөх
Гар барих → мэндчилгээ, хүндэтгэл
📍Биеийн физиологийн хариу үйлдэл
Улайх → ичих
Хөлрөх → түгших, сандарч мэгдэх
Дэрвэлзэх → айдас, догдлол
Ярилцлагын цаг захиалахыг хүсвэл шууд фэйсбүүк хуудасны чатаар мессеж бичээрэй.
#коучинг, ,
Тархинд "гялсхийх оч" буюу "Insight" -💠 гэж юу вэ?
Коучингийн үеэр заримдаа хүний дотор “Ай даа, энэ шүү дээ!” "Яг наад чинь"гэх мэт зурсхийтэл бодогдох мөч тохиолддог. Үүнийг бид "Insight" гэж нэрлэдэг.
🔹 Энэ мөчид хүн өөрийн бодол, мэдрэмж, үйлдлээ өөрөө харах, өөр өнцгөөс харах ба шинэ ойлголт, шийдэл олох зэрэг үйлийн эхлэл тавигддаг.
🔹 Ихэнхдээ энгийн асуулт тавих эсвэл тусган сонсох үед энэ зүйл болдог
🔹 Энэ нь хүн өөрийнхөө дотор байгаа хариултаа өөрөө олж байгаа процесс ба коуч хамт эрэлцэж олж байгаа хэрэг.
🔹Хүн өөрөө олсон болохоор хамгийн их урам зориг өгч, бодит өөрчлөлтөд хүрэх магадлал өндөртэй байдаг.
❔Сүүлийн үед танд ямар нэг "Insight"💠 тохиолдов уу? Тийм бол танд ямар шинэ боломж нээж өгсөн бэ?
Хэн нэгэнтэй хамтран "Insight"💠 төрүүлэв үү?
Ганцаарчилж ярилцах уулзалтын цагаа чатаар захиална уу.
#Коучинг,
“Client systems” буюу клиентын системүүд гэж юу вэ?
Энэ ойлголтыг ихэвчлэн системийн онол (Systems Theory) болон түүний доторх Экологийн системийн онол (Ecological Systems Theory) дээр тулгуурлан тайлбарладаг. Энэ талаар Urie Bronfenbrenner гэдэг эрдэмтэн хүний хөгжилд /шийдвэр гаргалтад/ нөлөөлдөг таван түвшний систем байна гэж судалж гаргасан байна.
- Microsystem – шууд орчин (гэр бүл, найз нөхөд, сургууль гэх мэт)
- Mesosystem – микро системүүдийн харилцан уялдаа (гэр бүл ба сургууль хоёрын харилцаа гэх мэт)
- Exosystem – шууд оролцдоггүй ч нөлөө үзүүлдэг систем (эцэг эхийн ажил, хэвлэл мэдээлэл гэх мэт)
- Macrosystem – соёл, үнэт зүйл, хууль эрх зүйн тогтолцоо
- Chronosystem – цаг хугацааны өөрчлөлт, амьдралын үйл явдлын нөлөө зэрэг.
Коучинг хийх үеэр хүний/клиентийн/ амьдралд таван түвшний систем нөлөөлнө гэж үзэж асуултаа тавьсан жишээ харъя.
Клиент ямар сургууль сонгох тухай ярьж байна гэж бодье.
Коуч: “Гэр бүлийн дэмжлэг ба сургалтын орчин хоёр хэрхэн хамтдаа таны шийдвэрт нөлөөлж байна гэж та бодож байна вэ?”
Коуч Microsystem (гэр бүл), Mesosystem (гэр бүл ба сургууль хоорондын хамаарал), Macrosystem (сургуулийн орчин соёл), Chronosystem (ирээдүй цаг- цаг хугацааны өөрчлөлт) -ийг хамтад нь харгалзаж үзэж байна.
Энэ талаар дэлгэрүүлж ярилцмаар бол "ICF" коучингийн талаар ганцаарчилсан менторинг авахаар бол чатаар холбогдож 10 сарын цагаа бүртгүүлээрэй.🤗
#коучинг,
Көүчингийн гэрээ гэж юу вэ? 🤔
Көүчинг эхлэхээс өмнө клиент ба көүч хоёрын хооронд байгуулдаг зорилго, хариуцлага, хил хязгаарыг тодорхой болгодог харилцан ойлголцлын бичиг баримтыг көүчингийн гэрээ гэж нэрлэдэг. Мэргэжлийн көүчүүдийн хувьд үүнийг бичгээр байгуулж үйлчилгээ үзүүлэхийг эрмэлздэг. Мөн энэ нь зөвхөн цаасан дээрх гэрээгээр үл хязгаарлагдах ба харилцан итгэлцэл, ил тод харилцаа, үр дүнтэй хамтын ажиллагааны суурь гэж үзэж болно. Хуульч, өмгөөлөгч нартай хийдэг гэрээтэй ижил чанарын гэрээ гэж мөн зүйрлэж болох юм.
📌 Көүчингийн гэрээ хамгийн багадаа дараах зүйлсийг тодорхой болгодог:
Зорилго ба хүлээгдэж буй үр дүн
Үргэлжлэх хугацаа, давтамж, байрлал, хэлбэр
Үүрэг хариуцлага
Нууцлал
Төлбөрийн нөхцөл,
Цуцлах ба зогсоох
Хил хязгаар, хүлээлт
зэрэг нарийн деталиуд бий.
🧐
"Та көүчинг хийхдээ ямар гэрээ байгуулдаг вэ? Таны байгуулдаг гэрээ таны клиент зорилгоо биелүүлэхэд нь хэр тустай байгаа вэ?"
#коучинг,
- Амжилт гэж өнөөдөр, өчигдрийн байсангаасаа арай л илүү болчихсон байх юм уу даа…
- “Том” асуултууддаа эхлээд хариулчихвал жижигүүд нь аяндаа дагаад явчихдаг юм шиг. Том асуултууд гэж “Би хэн юм бэ?”,”Би юуг эрхэмлэж явдаг хүн бэ?, Юуны төлөө амьдраад байгаа билээ?,”Би хэн баймаар байгаа юм бэ? гэх мэт.
- Ёс суртахуун л бүхний эхлэл …
Нэг тийм урсгал ус шиг энгүүн яриа сонсоод нэг үзээрэй.
https://www.facebook.com/share/v/17RtUsWaCV/?mibextid=wwXIfr
Көүчингийн үнэт зүйлсийн нэг бол холбоос үүсгэх. Зөвхөн сонсохоос илүү, хамт мэдэрч нэг хүн мэт болж холбоос үүсгэх нь чухал.
#коучинг
Хариуцлага ба дэмжлэг
Көүч таныг шүүн дүгнэх биш, харин таны алхам бүрийг дэмжиж, зорилгод хүрэх замд хамтран алхдаг.
Алхам бүрээ та өөрөө хариуцах ба көүч таны өмнөөс үйлдэл хийдэггүй, зөвхөн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байдаг.
Та өөрийнхөө эзэн. Көүч зөвхөн таныг дэмнэх үүрэгтэй. Өмнөөс чинь гэрийн даалгаварыг нь хийхгүй гэсэн үг.
#коучинг
Көүчингийг зорилготой яриа гэж нэрлэж болох юм.
Тодорхой хугацаанд хаа хүрэх, юунд хүрэх, хүрсэнгээ хэрхэн хэмжих зэргээ бодитойгоор тохиролцож ярилцдаг учир зорилготой яриа.
Зорилго тодорхой байхад алхам бүр тодорхой болдог. Алхам бүртээ тохиролцоно гэж ойлгож болох юм.
#коучинг
Чимээгүй байх эвгүй ч энэ бол "бэлэг".
Чимээгүй мөч бодролыг гүнзгийрүүлж, жинхэнэ хариултаа олох орон зайг бий болгодог.
Хүчтэй асуулт тавих үед хүнд эргэцүүлэх боломж нээгддэг.
❓ “Одоо танд хамгийн чухал нь юу байна вэ?”
❓ “Танд одоо юу саад болж байна вэ?”
❓ “Хэрэв энэ саадыг авчихвал та ямар байх вэ?”
❓ "Энэ нөхцөл байдлын хүсэмжит хувилбар таны хувьд юу вэ?"
❓" Та юу хүсэж байна вэ? Яг үнэндээ...?"
#коучинг
Сонсох хүч
“Гүнзгий сонсох үед хүн өөрийгөө илүү гүн ойлгож, өөрийнхөө учрыг олж эхэлдэг.”
#коучинг
Click here to claim your Sponsored Listing.
Location
Culinary Team
Attire
Website
Address
Ulaanbaatar