02/10/2026
Хүн бүрт өндрөөр үнэлдэг зүйлс бий.
Үүнийг үнэт зүйл /value/ гэдэг.
Үнэнч байдал, эр зориг, даруу байх, ачлал, хүч чадал, эд хөрөнгө, алдар нэр, хөгжил дэвшил … гэх мэт.
Юуг өндрөөр үнэлж байгаа нь өдөр тутамд хүний үг, үйлдэл, зан төлөв, амьдралын хэв маягт ухамсартай бас үл ухамсартайгаар илэрдэг.
Жнь:
Ахмадын баяраар ээждээ дээл оёж өгөв.
Зорьсон зүйл маань ээжийгээ баярлуулах.
Цаад утга нь миний юуг өндрөөр үнэлдэг болохыг илэрхийлнэ.
Ачлал.
Ачлалтай хүн байх нь миний хувьд чухал учир амьдралдаа оёдлын машин дээр ч сууж үзээгүй байж бүтэн сар дээл оёж өгсөөн.
Шагнал нь мөнгөөр хэмжих боломжгүй өндөр сэтгэл ханамж.
Тэгэхээр юуг эрхэмлэж, үнэлдэг гэдгээ ойлгож ухамсарласан тохиолдолд нөгөө сэтгэл ханамж, аз жаргал, амьдралын утга учир илүү бодит болдог.
Юуг эрхэмлэж явдагаа мэдээгүй үед хүн хичнээн мөнгө олоод ч сэтгэл бүрэн ханахгүй аа.
Ийм л энгийн мөртлөө бэрх.
Үнэт зүйлээ олж мэдээгүй үед сэтгэл тогтохгүй ээ бас ханахгүй ээ.
Амархаан нэг арга хэлье.
Өдөр тутмын жижиг үйлдлээ ажигла, анзааар.
Чадвал санаандгүй хийчихсэн байдаг тэр үйлдлүүдийг бариад ав.
Бариад авсан бол юуны төлөө ингэлээ гээд эргэцүүлээд үз.
Мэдээж гэр бүлийнхээ төлөө, хүүхдийнхээ төлөө гэх хариулт хамгийн эхэнд ороод ирнэ.
Тэо бол зөвхөн өнгөний хариулт.
Цааш нь дахиад өөрөөсөө лавла.
Яг үнэндээ юуны төлөө вэ гэж!
Тэнд л өөртэйгөө шударга тулаөрай.
Учиг тэнд бий.
Тэндээс хөвөхөд
хариу нь олдоно шүү.
Нэг л үнэт зүйлээ /value/ олчихвол сэтгэл чинь дүүрнэ ээ.
Амьдралын чанар дээшилнэ ээ.
Энийг бол харин амлая. 🤩